Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нөхөн сонгууль болж, МАН- ын төлөөлөгчид олонхийн санал авсан ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа. Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ- ын дарга С.Баярцогг байр сууриа илэрхийлж, Говьсүмбэрийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалд хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг явуулжээ. Энэхүү албан бичигт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д “…нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана”, 7.3-д “Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина” мөн хуулийн 20 зүйлийн 5.2-т “Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга нь орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах болон ИТХ-д ажил, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх ажпыг эрхэлнэ” гэсэн Засгийн газарт хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг Говьсүмбэр аймгийн ИТХ- ыг яаралтай хуралдуулж, нөхөн сонгуулийн дүнг хэлэлцэн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бодит мэдээлэлтэй танилцаад орон нутгийн ажлыг гацаахгүйн тулд ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг хууль хэрэгжүүлж ажиллахыг санууллаа. Харин сонссон ч сонсоогүй мэт царайлдаг ИТХ-ын дарга нь энэ албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авах нь хамгийн сонирхолтой байна. Говьсүмбэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэн нутгийн иргэд жагсаал хүртэл зохион байгуулсан билээ.
М.Өлзий
Холбоотой мэдээ
-
zochin (June 30, 2015 9:25:06 pm )
Daraagiin songuuli boloh gej baihad teneg teneg yum hiih humuus ih bhiimaa
-
би мэдэхгүй. (July 01, 2015 6:33:54 am )
юун хурал. би мэдэхгүй гэдэг хүндээ.
-
зочин (July 01, 2015 7:29:16 am )
ажилаа өгөөчээ балай суудалд дуртай юмнууд идэж уусан юмаа нааш цааш нь хийх гээд амжихгүй байгаа нь байлгүй дээ хурлаа хуралдуулаач ич ич ич
-
,. (July 01, 2015 9:40:25 am )
дүүрчисэн тэнэгүүд гэж говьсүмбэр аймгийн олдоогийн хэдэн АН-ын дарга, ажилчдыг хэлнэ дээ. өнгөрсөн 3 жилд бүх ажлыг баллаж өгсөн дөө. хурдан зайгаа тавиад арилаад өгөөч.
-
,. (July 01, 2015 9:41:09 am )
дүүрчисэн тэнэгүүд гэж говьсүмбэр аймгийн одоогийн хэдэн АН-аас гарсан сонгогдсон дарга, ажилчдыг хэлнэ дээ. өнгөрсөн 3 жилд бүх ажлыг баллаж өгсөн дөө. хурдан зайгаа тавиад арилаад өгөөч.
-
12345 (July 01, 2015 9:58:47 am )
ер нь төрд шудрага, иргэдээ, улс орон нутгаа гэсэн чин зүрх сэтгэлтэй хүмүүс гарч ирэхгүй л байгаа шүү дээ. зөвхөн эрх мэдэл, хөрөнгө мөнгө хөөсөн хамаатан саднаа дээш нь татаж арын хаалгаар ажилд оруулсан ийм л хүмүүс орж байгаа. тэгээд төрд ажиллаж байгаа хүн их зантай, ааштай байх ёстой гэсэн шиг л иргэдийг бол хог шаар мэт үзэж элдэв муугаар хэлж доромжилсон омог ихтэй хүмүүсээр л дүүрчихээд байгаа. тэд нар эрхээ л мэднэ үүргээ мэддэггүй, хэрэгжүүлье ч гэж боддоггүй. мөнгө л олж байвал газар нутаг, уух уснаасаа салж байсан ч хамаагүй ийм л бодолтой явж байгаа. бид нар ч яахав, үр хүүхэд, ач зээгээ ямар үед үлдээх гэж байгаагаа ойлгодог боловуу?
-
Говьсүмбэрийн иргэн (July 01, 2015 10:06:36 am )
Ер нь бол ингэж улс төржиж бөөн юм болж байхаар хууль журмынхаа дагуу аль аль талдаа хүндрэлгүй ажлаа явуулж байвал таарна
-
zochin (July 01, 2015 10:16:56 am )
udahgvi songuuli boloh gej bhad ulam ner hvndee aldaad bh vm daa vndsendee ner hvnd ni unasan gedgig sayni songuuli haruulj bna vnendee AH ner hvnd jirin gishvvn irgedes bish udirdlagad suusan ajlaa medehgvi archaagvi darga naras bolj unaj bga shvv dee. Er ni huuli dvrminhee daguu yvah l estoi shvv dee
-
Говьсүмбэр аймгийн иргэн (July 01, 2015 10:20:53 am )
Баянжаргал дарга үнэхээр ийм тэнэг юмуу эсвэл хуулиа мэддэггүй юм уу юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Орон нутгийн манлайлагч хүн арай ийм байж болохгүй байхаа сонгогдсон төлөөлөгчдийг баталгаажуулчихвал өөрөө бууна гэхээс нойр хүрэхгүй хэцүү байгаа шүү дээ ард түмэн минь хөөрхий бас энэ эмэгтэй ойлгох хэрэгтэй
-
харуусал (July 01, 2015 10:40:42 am )
муу үхэрүүд зайлаасай
-
аймгийн иргэн (July 07, 2015 6:32:41 pm )
архи өгч хүн муулж байж сая нэг санаа нь амардаг фашистууд болиоч ээ бид залуу хүний нүдээр энэ аймаг ямар болж байгааг өдрөөс өдөрт мэдэрч байна Яасан бэ? урид нь арга гүй л дээ аймагт ирсэн хөрөнгө мөнгийг хав дарж байгаад хэдүүлэх нээ сэмээрхээн хуваагаад авчихдаг байсан харин одоо зориулалтаар нь аймгаа хөгжүүлж байгаа юм шүү дээ. ардын намын үлдэгтдэл яаж шившигээ дэлгэв хараа биз дээ тэр Оргилмаагаа ХАР ХУЛГАЙ ХИЙГЭЭД ШИВШИГ БОЛОО ЛБИЗ ДЭЭ
ӨӨРИЙН ТОЛГҮЙ ДЭЭРХ ӨВС ……. ТҮРҮҮ ЗАСАГ ЧИНЬ МӨНГӨ ИДСЭНЭЭ ХҮЛЭЭГЭЭД ЗҮГЭЭР Л ШОРОНД АМРАЛТ ЭДЭЛЖ БАЙГААД ИРЭЭ БИЗ ДЭЭ ТЭГҮҮ ОДОО ЭНЭ ХҮМҮҮСЭЭС ЧИНЬ ШОРОНД ЯАГААД ЯЬХГҮЙ БАЙНА ХАРЬЦУУЛЖ ҮЗ ДЭЭ
11 Comments