antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2015 9 comments

Хөдөлмөрийн яамын агентлагууд нягт ажиллахаар үзэглэв

нийтлэсэн Admin

       Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэндийн тухай хаа сайгүй ярьж, энэ талд анхаарал хандуулах болсон өнөө цагт Хөдөлмөрийн яамны харъяа агентлаг газрууд олон талт ажлыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг.

      Тэгвэл өнөөдөр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь нүдээ олсон зүйл болов. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлийн төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай, хүртээмжтэй хүргэх, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгын дор үйл ажиллагаа явуулж байгаа юм.

       Хамгийн гол нь тус санамж бичигт талууд сайн дурын үндсэн дээр бие биеийнхээ эрх ашгийг харилцан хүндэтгэх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд үр дүнтэй бөгөөд бодитой үйл ажиллагааг олон талд хэрэгжүүлэхийг чухалчилжээ.

       Тиймээс Хөдөлмөрийн сайдын тушаалаар Монгол Улсаас гадаад ажиллах хүчний болон гадаадаас Монгол Улсад ажиллах гадаад хүчний  эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны тухайд тусгайлан гаргасан журмын дагуу дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

        Энэхүү хамтран ажиллах үйл ажиллагаанд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбат, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дарга Г.Билигсайхан нар санамж бичигт гарын үсэг зурсан юм. Харин тус үйл ажиллагаанд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн  Төсөл хөтөлбөр , сургалт хамтын ажиллагааны газрын дарга М.Даваабат, Стратеги бодлого төллөвлөлт,  хөгжлийн газрын дарга Б.Ууган-эрдэнэ,
Стратеги бодлого төллөвлөлт,  хөгжлийн хэлтсийн дарга Х.Бат-Ирээдүй болон  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга  Ө.Лувсанренчин, Тамгын газрын дарга  У.Нямсүрэн  нар оролцлоо.

Б.Энхцэцэг     


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • KKK (June 30, 2015 12:53:29 pm )

    Ta nar boli doo. Neg yamnii hariya 2 agentlag hoorondoo sanamj bichig baiguulaad ichij zovohgui medee taviad reklamdaad baih yum. oor hiih ajil alga uu. hoshin shogiin yum

  • Anonymous (June 30, 2015 1:20:31 pm )

    Чиг үүрэг нэгтэй Төрийн байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурах гэж юу байсан юм бэ нөхдүүдээ хийх ажил олдохгүй байна уу цаана чинь шинэ ажлын байр гарахгүй иргэд ажил хийх гэхээр ажилд авахгүй, олдохгүй бана.Дээр дооргүй баахан санамж бичиг байгуулсан улсууд тэгээд сайжирдаг бол сайжруулж байхгүй юу хийж байсан улс вэ

  • зочин (June 30, 2015 2:28:58 pm )

    Энэ Очирбат тэнэг шүү

  • [email protected] Gankhuu (June 30, 2015 2:52:00 pm )

    ed nar odoo arai dendvv yumaa

  • hi (June 30, 2015 2:55:23 pm )

    ochirbataa odoo boli doo gaduur alxaj yavaad ard irgedee neg xardaa

  • novshnuud (July 01, 2015 10:20:18 am )

    iim l yum hiij suudag dagznuud daa

  • ЗОЧИН (July 01, 2015 11:04:37 am )

    Санамж бичигт гарын үсэг зурна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Энэ хоёр байгууллага чинь нэг л яамных биз дээ. Хийх ажил олдохгүй дээ энэ биз.

  • zochin eej (July 04, 2015 12:33:07 pm )

    harin tiim ee. Chig uuregt ny hamtran ajillah talaar bmaar l yum. Gaihmaar yum ih bh yum daa.

  • ха хи хи (July 04, 2015 11:39:59 pm )

    за ямар онигоотой гарууд вэ эсвэл тэнэг нь дэндсэн гарууд уу гүй юу. нэг яамны бүрэлдэхүүнд байдаг шуу ухаантай байж болиосой билээ л. ядаж сайд төрийн нарийн ухаантай юмнууд нь мэддэггүй юм бх даа. ичиж хошного улайв

antalya rent a car