antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 Comments are off

П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар медалийн төлөө тоглоно

нийтлэсэн Admin

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр бүх жингийн шөвгийн наймын тоглолтууд болох ба Монголын баг тамирчдаас 49 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар медалийн төлөөх тулаанаа хийнэ.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамбын өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Кубын тамирчин Йосвани Вейта Сото бол дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга У.Мөнх-Эрдэнэ энэ жилийн Европын аваргын хүрэл медальт, Италийн тамирчин Винченцо Мангиакапретай тулалдана.

Медалийн төлөөх тоглолтууд Монголын цагаар 18.00 цагаас эхлэх ба “Боловсрол суваг” телевиз, “Sportbox” спортын суваг ДАШТ-ий тоглолтуудыг өнөөдрөөс эхлэн албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх юм. Ингэхдээ Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, дасгалжуулагч н.Ганбаатар нар дэлхийн аваргын тоглолтуудыг үзэгчдэд тайлбарлан хүргэх аж. Тиймээс бокс сонирхогчид Монголын ширэн бээлийтнүүдийнхээ тоглолтыг монгол тайлбартайгаар шууд хүлээн авч, үзэх боломжтой юм.

Сануулахад, энэ удаагийн боксын ДАШТ-д Монголын баг тамирчид хамгийн хүнд жин болох -91 ба +91 кг-ын жингээс бусад найман жинд тамирчдаа сойж байгаа. Улмаар 49 болон 64 кг-ын жингийн төлөөлөгчид өчигдөр ээлжит учраагаа ялснаар шөвгийн наймд шалгарч, медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Харин 52 кг-д Гавьяат тамирчин Н.төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай, 60 кг-ын жинд ОУХМ Б.Жавхлан өчигдрийн тулаанд ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ. Харин 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 75 кг-ын жинд ОУХМ Т.Чулуунтөмөр эхний тулаандаа Сербийн тамирчинтай тоглож, оноо тэнцсэн ч туслах оноогоор ялагдал хүлээсэн билээ.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car