antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 3 comments

Албаны хүний үг: Бид ажлаа хийдгээрээ хийнэ, зардгаараа зарна

нийтлэсэн Admin
БАРИЛГЫН ЧАНАР БОРЛУУЛАЛТАНД НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭВ

        Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг дэрлэн байрлах орон сууцны барилгыг “Чанарын шаардлага хангахгүй байгаа” талаарх мэдээлэл цахим ертөнцөөр тархаад байгаа.

Манай сурвалжлах хэсэг энэ мэдээллийн мөрөөр тус барилга дээр очиж бодит, нөхцөл байдалтай танилцлаа.

Уг барилгын гадна суурийг зутгаж, өрлөгийн ажлыг аль хэдийн эхлүүлжээ. Олны хэлээд байсанчлан үнэхээр л тэдний цутгасан суурь дээшлэх тусам нарийсаж, хазайсан байна.

Мөн тус барилгыг хэний захиалгаар ямар компани ажлыг гүйцэтгэж байгаа гэх мэдээлэл ч байгаагүй юм. Уг нь бол барилгын ажлыг хэн гүйцэтгэх, хэн захиалсан хэзээ эхэлж, хэзээ дуусах гэх мэт мэдээлэл байх л ёстой баймаарсан. Гэтэл энд тийм зүйл огтхон ч байсангүй.

Ийнхүү энхэл донхол, шороон замаар явж барилгын гадна хашааны үүдэн хэсэгт ирвэл барилгын ажилчид өрлөг хийгээд завгүй.

Тэнд аюулгүй ажиллагаагаа гэх ойлголт огт байдаггүй бололтой. Ийнхүү өгүүлэхийн учир нь ажил хийж байсан хүмүүс наад зах нь хамгаалалтын малгай өмсөөгүй, барилгын нэг давхраас доош буух шатыг хэдэн мод нийлүүлээд л хийчихсэн бололтой харагдаж байлаа.

Барилгын ажилчдаас тухайн ажлыг хариуцан ажиллаж байгаа хүмүүстэй уулзахаар ирсэн гэдгээ хэлвэл “100 айл руу материалдаа явсан. Цагийн дараа ирэх байх” гэх хариултыг өглөө.

Тиймээс та бүхэн ямар ч хариуцан ажиллах хүнгүй ажлаа хийж байгаа юм уу хэмээн лавлахад нэгэн залуу гарч ирж “Би одоогоор хариуцан ажиллаж байна. Харин мэдээлэл өгөх хүн гараад явчихсан  утсаа цэнэглээд орхисон болохоор хэзээ ирэхийг нь мэдэх боломжгүй байна” гэх хариултыг өгсөн юм.

Ийнхүү ярилцах зуур нэгэн эрхэм машинтай ирж, барилгын хашааны урд тулж зогсов. Харин бидний ярилцаж байсан залуу түүний машинд сууж учрыг хэлсэн бололтой тэд хэсэг хугацааны дараа нэлээд ширүүн гарч ирэн “Та яах гэж яваа юм. Юу хэрэгтэй вэ” гэхчлэн зандчив.

БИД АЖЛАА ХИЙДГЭЭРЭЭ ХИЙНЭ, ЗАРДГААРАА ЗАРНА

Учрыг хэлж, өөрсдийнх нь барьж байгаа барилга үнэхээр норм журмын дагуу баригдаж байгаа болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулахад “Сүүлийн үед хэн нэгэн ажилгүй хүн хүний хийж байгаа зүйлд хошуу түрж, барилгыг чанарын шаардлага хангахгүй гээд дуулиан тариад байсан. Бид үнэхээр барилгын норм дүрмийг алдагдуулсан зүйл огт байхгүй. Мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн долоо хоногт ирээд явсан. Бид бүх зүйлийг хууль журмын дагуу хийж байгаа” хэмээв.

Харин үнэхээр барилгын цутгалт дээшлэх тусмаа нарийсаж байгаа нь нүднээ илт байна шүү дээ. Энэ үнэхээр стандарт уу гэж лавлахад “Тийм ээ. Угаасаа эхний давхрууд даацынх учраас зузаан байдаг. Харин дээшлэх тусмаа даац авах нь багасаад нарийсдаг учиртай. Ер нь бол хүмүүс хичнээн ингэж худал дуулиан тариад ч бидний ажилд саад болж чадахгүй. Бид ажлаа хийдгээрээ хийж байраа ч зардгаараа зарна. Энэ мэт байдал нь бидний борлуулалтанд ямар ч нөлөө үзүүлэхгүй”  хэмээн ихэд бардам хариулт өгсөн юм.

Үнэхээр барилгын зөвшөөрлийг шат дараалан авсан эсэх, энэхүү барилгыг хэний захиалгаар ямар компани ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг асуухад “Бид та нарт ямар нэгэн зөвшөөрөл үзүүлэх алба байхгүй. Ер нь барилга асуудалтай байсан ч та нарт хамаагүй. Одоо явсан нь дээр байх” хэмээн цухалдаж, өөрсдийн компанийн нэр хаягийг хэлэхээс татгалзав.

Тиймээс тухайн барилгын ойр орчимд явж байсан иргэдээс энэхүү барилгыг хэзээнээс эхэлж барьсан, ямар байгууллага үйл ажиллагааг нь явуулж байгааг тодруулахад “Анхаа гэдэг залуу хувиараа бариулж байгаа гэсэн. 120-н айлын орон сууц. Харин барилгын ажлыг нь “Бүтээц” ХХК барьж байгаа гэж сонссон. Гэхдээ үнэн худлыг нь мэдэхгүй” хэмээцгээж байлаа.

Бид энэхүү сурвалжлагаараа хэн нэгнийг буруутгах гэсэндээ бус манай улсад үнэхээр барилгын норм дүрм хэрхэн хэрэгжиж амьдрал болдог, барилгын чанар сүүлийн жилүүдэд муудаад байгаагийн гол шалтгаан чухам юунд байгаа гэдгийг л тодруулахыг хүссэн юм.

Харин дээрх барилгыг барьж байгаа залуусын өгүүлсэн шиг барилгын чанар борлуулалтанд нөлөөлдөггүй бол барилгын чанар Монгол Улсад хэзээ ч сайжрахгүй гэдгийг нотлож байна.

Энэ мэтээр барилгын чанарт анхаарал хандуулахгүй явснаас байвал өнөөдөр хэдэн арван гэр бүл нэг насаараа хурааж хуримтлуулсан, өр зээл болж авсан барилга нь эхнээсээ нурж, өвөлдөө хөлдөөх шахдаг, зэвтэй усаар иргэдийг хордуулдаг, хажуу айлын яриа хананы цаанаас сонсогддог гэх мэт барилгатай холбоотой олон гомдол, асуудал багасах бус улам ихээр хөвөрсөөр, ард түмэн хохирсоор байх болно.

Тиймээс өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хотод өндөр өндөр барилгууд тэнгэр баганатан сүндэрлэх болсон өнөө үед барилгын чанар гэх зүйлд холбогдох албаны хүмүүс анхаарал хандуулж  цаг ирснийг энд дахин өгүүлье.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Admin (June 25, 2015 9:46:53 am )

    арайч дээ Энэ мэтийн асуудлууддаа анхаарлаа хандуулаач ээ Даварчихсан юм аа Хар лалрууд

  • bantan (June 25, 2015 10:06:16 am )

    Хэзээ нэг шинэ орсон байр нь нурж дарагдаж үхлээ гэдэг хар мэдээ сонсогдох болдоо.

  • a (June 25, 2015 10:35:36 am )

    kkk mergejliin uudnees tailbarlsan l bnashd dooshoo zuzaan deeshee nariisdag geed l bid medq

antalya rent a car