Жолооны үнэмлэхийг ирэх долдугаар сараас эхлэн хэвлэж эхэлнэ. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс жолооны үнэмлэхний хэвлэлт хийгдэхгүй өнөөдрийг хүртэл зогсоод байсан юм.
Одоогоор 20 мянга орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээлтэд байгаа аж. Гэхдээ жолооны үнэмлэх нь нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр жолооны үнэмлэх хэвлэж өгсөн байна. Энэхүү түр жолооны үнэмлэх нь ирэх есдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
Жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Улаанбаатар хотын замын цагдаагийн газар “Смарт солюшн” ХХК-тай хамтран ажиллаж, жолооны бэлдэцийн үнэмлэхийг хэвлэдэг байсан аж. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлжээ.
Тиймээс замын цагдаагийн газар “Смарт солюшн” ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болсон байна. Ингээд жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан байна.
Уг тендэрт “Смарт солюшн” ХХК дахин шалгарчээ. Тиймээс тус компани Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа буюу ирэх сараас эхлэн хэвлэлт хэвийн болох аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.