antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2015 2 comments

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэл гаргалаа

нийтлэсэн Admin
naadamzb hiih horooДэлхийд алдартай “SAMSUNG” брэндийн маркетингийн түнш “УНИВЕРСАЛ” компани нь “Сугалаат худалдаанд оролцож, Үндэсний их баяр наадмын тасалбарыг урамшуулалд нь аваарай” гэх сурталчилгааг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээжээ.
Энэ нь худал мэдээллээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой хариуцлагагүй үйлдэл бөгөөд  Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо “SAMSUNG” брэнд, “УНИВЕРСАЛ” компанитай  хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй ба аль нэг компанид наадмын тасалбарыг сугалаанд ашиглах онцгой эрх олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Наадмын тасалбарыг борлуулахад ийм зохицуулалт хийх боломжгүй.
Тиймээс олон нийтийг төөрөгдөлд оруулж, хүлээлт үүсгэсэн сурталчилгааг нэн яаралтай зогсоож, худалдан авагч, иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хэрэв хариуцлагагүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлвэл хууль, хяналтын байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна.
Худал сурталчилгаанаас үүдэлтэй гарах үр дагаварыг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцахгүй болно. Мөн иймэрхүү хариуцлагагүй, хууль бус зар сурталчилгаанд хууртахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bojooloi (June 24, 2015 11:01:23 am )

    Ийм луйварчингуудад харшуцлага тооцож байх хэрэгтэй ш дээ.Нөгөө узвэрийн билет шагладаг шигээ билетийг нь бөөнөөр нь авчих юм биш үү.

  • bantan (June 24, 2015 2:04:47 pm )

    Өө за за алдагийн байна.

antalya rent a car