
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг төслийн талбарт хамрагдаж байгаа иргэдтэй биечлэн уулзаж санал бодлыг нь сонссон бөгөөд өнөөдөр тус төсөлд хамрагдаж буй нийт 8 байршлын иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн өөрийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө газар шинэчлэн сайжруулах үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхитэй оролцож байгаад таатай байна. Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдолгүй, орчны доройтолгүй болгох цорын ганц арга зам бол гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгох юм.
Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, иргэдийг амины орон сууцтай болгох энэхүү үйл явц бол маш амаргүй ажил. Тийм ч учраас уг ажлыг бүү улс төржүүлээрэй гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн 6 дүүргийн дараахь байршлуудад Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг эхлүүлж байна. Үүнд:
№ | Төслийн талбарын байршил | ИТЗ-ийн нэр | Талбайн хэмжээ /га/ | Нэгж талбарын тоо | Хүн ам | Иргэдийн бүлгийн тоо |
1 | БЗД, 19-р хороо, Цайз зах орчим | “Цайз хотхон” | 12,0 | 184 | 717 | 8 |
2 | БЗД, 27-р хороо, Дарь-Эхийн шинэ буудал орчим | “Дарь-Эх хотхон” | 16,0 | 258 | 1568 | 9 |
3 | СБД, 13-р хороо, Таван буудал орчим | “Есөн Эрдэнэ” | 9,74 | 183 | 752 | 5 |
4 | ЧД 17-р хороо, Хуучин эцэс орчим | “Ивээл” | 9,2 | 96 | 314 | 5 |
5 | БГД 23-р хороо, Хөтөл орчим | “Шинэ шийдэл” | 9,86 | 149 | 788 | 8 |
6 | ХУД 9-р хороо, 107-р цэргийн анги орчим | “Нарлаг Буянт-Ухаа” | 18,4 | 212 | 848 | 6 |
7 | СХД, 11-р хороо, Хөтөл орчим | “Эхлэл” | 9,8 | 150 | 590 | 6 |
8 | СХД, 23-р хороо, Хангай зах орчим | “Оргил” | 24 | 313 | 1664 | 8 |
Нийт | 8 | 109 | 1545 | 7241 | 55 |
Холбоотой мэдээ
Comments are closed.