Холливүүдийн алдартай залуу жүжигчдийн нэг Эван МакГрэгор 2004 онд найз жүжигчин Чарльз Бурман болон хоёр зураглаачийн хамтаар дэлхийг тойрсон аялал хийж мотоциклоор 31000 км зам туулсан билээ. Тэд дөрөвдүгээр сарын 14-нд Лондоноос гарч Европ, Азийг туулаад Аляскад онгоцоор очин цааш явсаар Нью-Йоркод долдугаар сарын 29-нд хүрч аяллаа өндөрлөсөн билээ. Туулсан замын турш авсан зургаа тэд 10 ангитай телевизийн цуврал баримтат кино болгосон юм. Аялагчид Монголын нутгийг баруунаас зүүн тийш хөндлөн гулд туулах замдаа хөдөөний нэгэн айлд хургаа засч байхад нь таарч буугаад, монголчуудын жилд ганцхан удаа амтархан зооглодог нэгэн ховор идээг хэрхэн хүртсэн нь тэрхүү цуврал киноны тавдугаар ангид байна. Буусан айл нь тогоо дүүрэн хурганы засаа чанаж айл хотлоороо тэдэнтэй хамтран зоог барьжээ. Аялагчдын нэг нь аягатай засаанаас давгүй хүртчихэж байхад нөгөө нь амм руугаа явуулсанаа хоолойгоор давуулж чадалгүй буцаагаад гаргачихаж харагдана. Харин Э.МакГрэгор хэдий хэцүүвтэр байсан боловч яаж ийж байгаад цаашаа явуулчихаж байгаа бололтой. Хурганы засаа иддэг газар дэлхийд ховор, тэр дундаа монголчуудын хувьд нандин энэ идээг зооглож үзсэн Холливүүдийн од байхгүй гэхэд болох биз
. Харин анхных бөгөөд одоогоор цорын ганц нь Э.МакГрэгор болж байх шиг байна. Шотланд үндэстэн Э.МакГрэгор нь “Оддын дайн”-ы гурван ч анги, Николь Кидмантай хамтран тоглосон “Moulin Rouge!” зэрэг киногоороо Монголын үзэгчдийн сайн танил болсон билээ. Сонирхолтой нь тэрбээр Монголоор аялахдаа Улаанбаатарын нэгэн асрамжийн газар байсан монгол охиныг хараад хайрлах сэтгэл төрж үрчлэн авхаар шийдсэн бөгөөд энэ санаагаа нутаг буцсанаасаа хэдхэн сарын дараа хэрэгжүүлсэн юм. Өдгөө 10 настай (асрамжийн газарт байхдаа Жамьянгийн Мөнгөнцэцэг гэдэг нэртэй байсан) тэрхүү охин одоо хэдийнэ Холливүүдийн одын гэр бүлийн нэгэн гишүүн болж гурван охинтой нь аз жаргалтай өсөн торниж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 19, 2011 7:08:15 pm )
hehe, yaj barahav de, bid melhiinii mah idej chadahguitei adil shuude ene nuhduuded
-
Anonymous (December 20, 2011 10:44:35 am )
bi lav idej chadkum bna
-
Anonymous (December 20, 2011 11:41:12 am )
zasaa ideegyi eriig er gedeg gyi umdaa manai halhad
-
Anonymous (December 20, 2011 1:08:25 pm )
halh ene ter haha racist humus bhgui bol delhi hodjihgui shu
-
Anonymous (December 20, 2011 2:27:03 pm )
hamgiin gol n hurgani zasaa geed helchihsend l bgaam. tuunees bish mash sain uuragtai mah geed l iduulchvel uhaan aldtal idne dee naaduul chn
5 Comments