antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2015 15 comments

Эрхэм гишүүд дахиад л цагдааг тасчин идэхээр шуналын нүд гүйлгэлээ

нийтлэсэн Admin

Screen Shot 2015-06-23 at 9.12.48 AMМонгол төрийн нүд чих болсон тусгай албадаар, тэр дундаа цагдаагийн байгууллагаар үе үеийн УИХ-ын гишүүд тоглож, хүчийг нь тарамдуулсаар өдийг хүрлээ. “Зөвхөн цагдаагийн байгууллага төдийгүй төрийн тусгай албадын үйл ажиллагаанд улстөрчдийн гар гүнзгий хутгалдах болсон” гэж хуулийн байгууллагын учир мэдэх ажилтнууд халаглан ярих болсон нь оргүй зүйл биш. Гэмт хэрэгтэй тэмцдэг, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг цагдаагийн байгууллагаа бэхжүүлж, хүчирхэгжүүлэхийн оронд улам бүр давжааруулсаар байгаа нь харамсалтай.

Цагдаагийн байгууллага давжаарсны уршиг

Манай улстөрчид маш чухал энэ албаа улам бүр л хүчгүйдүүлэх гээд байна уу гэлтэй. Өнгөрсөн хоёр жилд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн санаачлан батлуулсан, Цагдаагийн албаны хууль Монголын хөрсөнд “ургасангүй”, Түүгээр ч зогсохгүй, өдөр бүр зам тээврийн ноцтой осол хэрэг гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч байгаа энэ үед Нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөж байхад Цагдаагийн албаны хууль боловсруулахдаа Замын цагдаагийн албаа мартчихсан нь бүр ч инээдтэй, элэг авмаар. “Нэг ч хүн эрүүлжүүлж үзээгүй, эргүүлд гараагүй, хавтаст хэрэг бүрдүүлж, боож байгаагүй гэж хэлж болохоор “онол ярьсан хүүхэд” Хууль зүйн сайд болсноор цагдаагийн байгууллага хөл толгойгоо алдсан” гэж тус салбарт ажиллагдаг ахлагчаасаа эхлээд хурандаагаа хүртэл ярьж байна. Харин Засгийн газар солигдон, цагдаагийн байгууллагын бүтцийг шинээр баталж, үүндээ ЗЦГ-ыг дахин эмхлэн байгууллаа. Энэ чухал албыг бие даалгаж байгуулсан нь юутай ч нүдээ олсон шийдвэр.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр ЗЦГ-ын чухал газар, хэлтсийг хэсэг бүлэг хүн хувийн ашиг сонирхлын үүднээс тус албанаас салгаж, энгийн байгууллага руу шилжүүлэхээр “мөрөөдөж” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэн найруулан УИХ-д өргөн мэдүүлчихээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ. Манай төрийн түшээд хэн нэгнийхээ лообийгоор цагдаагийн байгууллагынхаа хөл гарыг тайрах болсоор удаж буйг нотолсон бодит жишэээнэ, 93 жилийн түүхтэй Монголын цагдаагийн байгууллага хүнээр бол булчин шөрмөс нь зангирсан, эрхтэн бүтэн, ухаан саруул хүдэр чийрэг эр болон төлөвшсөн байсан. Гэтэл энэ хүчирхэг эрээс айдаг төрийн түшээд хулгайн хуулиараа хөл гарыг нь мухарлах болсон. Төрийн түшээдийн санаачилгаар цагдаагаас Иргэний бүртгэл мэдээллийн төвийг салгаж өдгөө Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан.

Бас Гадаад иргэний харъяатын албыг ч салгаад Иргэний харкяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Барууны жишигт л нийцүүлж байгаа юм гэсэн. Харин ингэж салгаснаараа Монгол Улс хэдэн хүн амтай, хэн гэгч хэний нэрээр паспорт авч хаашаа явав, хэн нэг Ли, Си овогт этгээд Батаа, Оюунаа болоод хаана явааг манайхан хянаж чадахаа больчихоод байгаа нь нууц биш. Тиймдээ ч 10 гаруй жил Монголд орогносон, Интерполоор эрэн сурвалжилж байсан ХБНГУ-ын иргэнийг манайхан хаана юу хийж байгааг тэмцэх газрыг цагдаагаас тусгаарлав. Түүнээс хойш галдан шатаасан зарим ноцтой хэрэг илрэхээ больсон. Онцгой байдлын ажилтнууд хэрэг бүртгэх, гүйцэтгэх ажил эрхэлдэггүй учраас гал тавьсан хэрэгтнийг мөрдөх эрхгүй, тийм шаардлага ч үгүй.

Энэ нь магадгүй санаатай гал тавьсан хүмүүст ашигтай ч байж болох. Шинжээч, цагдаагийн ажилтан хоёрыг салгаж ойлгох аргагүй. Дэргэдээ шинжилгээний байгууллага, шинжээчгүй цагдаа Монголоос өөр улсад байга болов уу. Гэмт хэрэг илрүүлэхэд шинжээчид цагдаагийн баруун гар л гэсэн үг. Одоо аливаа гэмт хэрэг гарсан тохиолдолд цагдаагийнхан ХЗДХЯ-ны харъяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж дүгнэлт гаргуулдаг болсон. Баруунд шинжээч, цагдаа нар хамтраад хэргийг түргэн шуурхай илрүүлж байгаа нь кинонд гардаг. Гэтэл манайд эсрэгээрээ тус тусдаа тэгсэн атлаа цагдаагийн байгууллагын цол, дүрэмт хувцас хэрэглэж байхаар журам батлаж, завхруулсан.

Г.Батхүү гишүүн хууль зөрчиж буй юм биш биз

Дээрх байдлаар салгасны дараа УИХ-ын гишүүн Г.Батхүү Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар “улайран” зүтгэсний эцэст ЗЦГ-ын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн хэлтсийг салгаж өдгөө тэр байгууллагыг нь бараг хувийн компанип шилжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Ингэж салгахаасаа өмнө хэд хэдэн удаа ЗЦГ-аас Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн хэлтсийг салгахаар зүтгэж байсан ч тухай бүрт хад мөргөсөн түүхтэй. Замын цагдаагийн албанаас Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн хэлтэс салснаараа уруудсан уу гэхээс хөгжижи дэвжсэн, үйл ажиллагаа нь сайжирсан зүйл үгүй гэдгийг Авто тээврийн газрын нэлээд олон хүн хэлж байгаа. Зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байгаа өнөө цагт тээврийн хэрэгслийг хэн гэгч эзэмшиж, хэдэн хүний гар дамжсан гээд бүхнийг багтаасан мэдээллийн сан нь цагдаагийн байгууллагад хэвээр үлдсэн бол монголчуудад хэрэгтэй байсан.

Авто тээврийн газарт шилжүүлсний ач холбогдол юу байв гэдэгт тоймтой хариулт өгөх хүн үгүй. Харин ч эсрэгээрээ “Зам тээврийн осол гаргаад хэргийн газраас жолооч нь зугтсан хэрэг гарахад заавал Авто тээврийн газарт хандаж лавлагаа авах болдог. Ажлын цаг дууссан, амралтын өдрүүдэд бол нөхцөл байдал хүнд. Хэдийгээр сүлжээгээр холбосон гэдэг ч тэр нь ажиллахгүй байх тохиодолд олон” гэж байсан. Түүнээс гадна хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг энгийн байгууллагынхан хэн хүссэнд нь гаргаж өгч байхыг үйгүгэхгүй. Цагдаагийн байгууллагаас энгийн байгууллагад шилжүүлээд нөхцөл байдал сайжраагүй бодит жишээ нүдэн дээр нь байхад саяхан УИХ-д өргөн барьсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт, оруулах нэрээр жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах, бүртгэл хөтлөх тогтолцоог салгаж, энгийн байгууллагад шилжүүлэх “архагшсан” хүсэл эрмэлзлээ дахид тусгасан учир юуных вэ.

Одоогийн ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсийн гүйцэтгэдэг үүргийг энэ хуулиар Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн газарт шилжүүлэхээр тусгасан байгаа. “Архагшсан” гэж зориуд онцолсны учир нь жолоочоос мэргэшлийн шалгалт авах, үнэмлэх олгох асуудлыг цагдаагаас салгахаар өмнө нь нэг бус удаа оролдож, өөрчлөлт оруулаад, болохгүй, бүтэхгүйг нь мэдээд буцааж ЗЦГ-т шилжүүлж байсан тохиолдлуудад үндэслэн тодотгосон юм. 1999 оны 06 дугаар сарын 04-нд УИХ-ын хаврын чуулганаар Цагдаагийн байгууллагын болон Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, Тээврийн хэрэгслийн мэргэжлийн шалгалт авах жолоодох эрхийн үнэмлэх олгох эрх үүргийг Авто тээврийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлэх боломжгүй нь батлагдаж, 2001 оны 11 дүгээр сард өөрчлөлт оруулан буцааж цагдаад нь өгч байсан түүхтэй.

Дараа нь 2008 оны хаврын чуулганаар дахин оролдлого хийж, Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох, Мэргэшсэн жолооч бэлтгэх, үнэмлэх олгох эрх үүрэг Замын цагдаад байсныг салгаж, Авто тээврийн газарт шилжүүлсэн нь одоо ч хэл ам дагуулсан хэвээр. Мэргэшсэн жолооч бэлтгэх, үнэмлэх олгох журам гэгчийг боловсруулахдаа тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын 70-80 хувийг нь хуулбарлаж батлуулсан бөгөөд өдгөө мэргэшсэн жолооч гэгчийн давуу тал огт ажиглагдахгүй байна. Харин уг үнэмлэх олгодог байгууллагынхаа 200 мянган төгрөг хураагаад сургалтад суулгаж буй эсэх нь эргэлзээтэйгээр үнэмлэхийг гаргаж өгч байж ч болзошгүй. Уг нь Замын цагдаагийн байгууллагад энэ эрх байсан бол ядаж л хяналт тавих боломжтой байв. Түүнээс гадна төлбөрөө төлж, жолооч бэдьшэр памжаанд сурсан хүнээс дахин дахин мөнгө хурааж мэргэшсэн гэх үнэмлэх олгох болсон нь иргэдээ “Шулах” бодлого мэт. Өдгөө хэдэн гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэх нэрээр жолоочид тавих цагдаагийн хяналтыг үгүй болгохыг зорьж байгаа нь холбогдох зарим хуультай зөрчилдөж мэдэхээр байна.

Тухайлбал, Цагдаагийн албаны хуулийн 6 дугаар бүлэг дэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдал, аюулгүй байдлыг хангах заалттай зөрчилдөхөөр байгаа юм. Тус хуулийн 29.1.11 дэх заалтад “Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн талаар тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн ашиглана”, 29.1.12-т “Жолоодох эрхийн үнэмлэх авсан хүний талаар бүртгэл хөтөлж, сан үүсгэнэ” гэсэн байгаа. Хэрэв ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн хувийн, энгийн байгууллагад шилжүүлбэл эдгээр бүртгэл мэдээлэл хөтлөх хуулийн заалт “будаа” болж, цагдаагийн байгууллага, нүдгүй, чихгүй болохтой аидл. Тус албыг салгачихвал цагдаагийн байгууллага дээрх заалтуудыг хэрэгжүүлж чадахгүйгээс гадна зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндсэн үүргээ ч биелүүлэх боломжгүй болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг УИХ-ын гишүү, Монголын автосургууль, курсуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү тэргүүтэй нөхөд санаачлан УИХ-д өргөн барьсан нь УИХ-ын цахим хуудаст тодорхой бий.

Энэ төсөлд Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх ажиллагааг тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагад өгөхөөр боловсруулжээ. Тэр төрийн бус байгууллага нь эрхэм гишүүний удирддаг гэж хэлж болохоор дээрх холбоо. Тиймээс эрхэм гишүүний энэ үйлдэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилоос урьдчилан сэргийлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн заалтыг зөрчиж буй юм биш биз. УИХ-ын зарим гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиа хүндэтгэн өөрт нь хамаарал бүхий асуудалд оролцохгүй, чуулганаас гарч явж байсныг санахад илүүдэхгүй болов уу

Сэтгүүлч Г.Равжаа /2015.05.19/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (June 23, 2015 9:55:48 am )

    жолоочийг эрхээ хасуулсан гэдгээр далимдуулж жолооны үнэмлэхийг заавал “шинээр ав” гэж байгааг юу гэж ойлгох вээ?

  • Anonymous (June 23, 2015 10:11:30 am )

    áàòõ¿¿ öàäàõ áîëîîã¿é þó?

  • ИШЧААВААС (June 23, 2015 11:32:11 am )

    ямарч чавганцын хов шиг юм бичдэг юм бэ дээ

  • Зочин (June 23, 2015 11:35:27 am )

    Жинхэнэ үнэмлэх хэзээ гарах вэ

  • лхагва (June 23, 2015 11:52:00 am )

    орос манай хоероос оор газар замын цагдаа гэж байдымуу мэргэжлийн комисс ч гэх энэ чинь зvгээр лиргэнийбайгууллага хи

  • зочин (June 23, 2015 12:54:16 pm )

    салгасан нь дээр төрийн албан хаагч өөрийхөө ажилыг хиы

  • huurhii mine (June 23, 2015 1:20:37 pm )

    Z.enbold dargaa iimerhu zahialgat niitleliig jargalsaihan bichuulsen bn todorhoi bn. Joloonii unemleh shalgaltaar biznes hiideg tsagdaagiin heseg novshnuudiig ene zahialgat niitleliin muruur ATG han maani shalgahad mungu ugaagch hedheen tsagdaa nar todorhoi bolno.odoo joloonii unemleh erh sergeeh shalgalt zugeer hanshtai bolgoson humuusiig ilruuleh bolomj garch irj bnshde.ingej l undesen ajilaa hiihgui biznes hiideg tsagdaatai bhad yaj zam teevriin osol avaar buurah yum be! Z.Enhbold dargaa taniig mongoliin jiriin irged bidniig iim luivarchin tsagdaa naraas hamgaalahiig husej bn.!

  • halhchuud (June 23, 2015 3:19:02 pm )

    Btgii huts jandarmuuda

  • БИ МОНГОЛ ХҮН (June 23, 2015 4:20:19 pm )

    Монголын Цагдаагийн байгууллагыг хүчгүй сул дорой болгосноор төрийн дээд албан тушаалтан эрх мэдэлтнүүд өөрсдөө хууль зөрчин гэмт хэрэг үйлдэх болсон нь хэний ч нүдэнд ил болсон. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашигсонирхлын үүднээс хуулийг өөрчилдөг шинээр баталдаг. Цагдаа болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд хууль нь хүчтэй байх юм бол тэдний хууль бус бузар булай бүхэн дэлгэгдэх учир тэд хэзээ ч үүнийг өөрчлөхгүй. Хэрвээ энэ бүхнийг өөрчилье гэвэл Монголын төр тэр чигээрээ болон төрийн засаглал ч өөрчлөгдөж байж шинээр эхэлнэ.
    Өнөөдөр би ганцхан цагдаад санаа зовсондоо бус Монгол улсын цаашдын ирээдүй энэ мэт байдлаар явбал Монгол улс эсвэл мөхнө эсхүл нэг том гүрний клон улс болж хоцрох байх даа….
    Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй төрийн өндөр албан тушаалтнууд бүгд харийн орныг зорин одох болно. Энэ бол Монголы улсад одоо харагдаж байгаа ойрхон байгаа Ирээдүйн дүр зураг муугаар хэлж байгаа юм биш өнөөдрийн гашуун үнэн энэ шүү миний ард түмэн. Монголын төр сүүлдээ улайм цайм ард түмнийхээ нүдэн дээр буүар булай булхай хууль бус үйлдлээ хэрэгжүүлдэг болсонын ард түмэн хүлцэнгүй харж тэвчсээр байгаа. Нэг л өдөр нэг л өглөө тэсэрнэ тэр цаг тун удахгүй ………………….

  • baavar (June 23, 2015 4:51:52 pm )

    Joloonii unemleh shalgaltaar terbumtan boldog heden tsagdaagiin nereer biznes hiideg hulgaich nariin shees ni goojij uhlee.odoo meddeg chaddag gazar ni hariutsuulah tsag ni bolsoon zam teevriin osol avaar herees heterlee ! Erhem gishuudee ta buhend tsagdaagiin heden hurgan dargiin biznes chuhaluu? Mongol hunmuusiin ayulgui baidal chuhaluu? Elbgdorjiin heleed baidag hurunglug hurandaa nad odoo bur ih hurliin gishuudruu ene metchilen dairdag bolj bn tagnuuliihan iim zahialgat niitleliig taviulj bga mungunii tuluu uhen hatan zutgej bga humuusiig ilruulehiig husie! Ene humuus jiriin alba haagchidiin tuluu ingej uhen hatan yavdaggui l bhgui yu zuvhun uursduu l bayajihiin tuluu mongol turiig hurtel doromjildog bolson bn.ene heden hurandaad zoriulj 76 gishuun bgaan bnldaa.

  • Зочин (June 23, 2015 8:31:23 pm )

    Баянгол дүүргийн Цагдаагийн хурандаа Батболд гэгч 2 цагдаагийн байрыг дарамтлах , залилах, хахуульдах зэргээр булаан авч, эгч дүү нартаа өгчээ. Энэ нөхөр хүн бууддаг Батсүхийн төрсөн дүү юм байна. энэ тухай МОНРадиогоор баталгаатай нэвтрүүлэг явлаа Ах дүү хурандаа Бат -ууд Монгол цагдаагийн нэрийг баасдаж байна.

  • zochin (June 23, 2015 8:48:56 pm )

    shalgalt awdag shudraga bus hyanaltgui huuchirsan arga barilaasaa salah tsag bolson .

  • kkkk (June 24, 2015 8:35:21 am )

    unen shdee хувь хүний нууцыг хувийн байгууллага шахуу юманд өгсөн бас хувийн капаниар дугаар хийлнэж өгч байгаа нь ч буруу

  • зочин (June 24, 2015 9:51:36 am )

    Хууль хяналтын байгууллагыг хүчгүй болгож байгаад идэж уух эхэлсэн шүү дээ, АН гараад, одоо бүгд ойлгож байгаа биз дээ, бүх шатанд маш хомхой сэтгэлээр хандлаа ш дээ, одоо болсон , энэ намыг хурдан зайлуулахгүй бол улс орон дампуурлаа зарлахад бэлэн боллоо

  • Anonymous (June 24, 2015 12:49:25 pm )

    Цагдаа сайхан байсныг мэдэхгүйн байна, бас сайн ажиллана гэдэгт бүр итгэхгүй байна.

antalya rent a car