Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
“Эрдэнэт” үйлдвэрийнхэн 6-р сарын 20-нд буюу маргааш, томоохон бүтээн байгуулалтаа хүлээн авна. Энэ үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, уул уурхайн ууган үйлдвэрийн хамт олонд баяр хүргэх юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноор тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тус үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
bantan (June 19, 2015 7:55:37 pm )
Естой бүтээн байгуулалт чинь энэ шүү дээ.амжилт хүсье.төсвийн орлого нэмэгдэж л байвал улс оронд хэрэгтэй.
-
зочин (June 19, 2015 10:41:17 pm )
Ийм л хандлагаар монгол хүн бүр хөдөлмөрлөвөл газрын доорхи баялагаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж монгол залуус ажилтай орлоготой сайхан амьдарна. Газрын баялагаа заавал гаднын хөрөнгө оруулагчид ашиггүй гэрээ хийж гуйж өгөөд ухуулаад байдагаа багасгаад газар дороо үлдээж ирээдүй үр хүүхэддээ өвлүүлмээр юмдаа. 1976 онд эвлэлийн илгээлт өвөрлөөд …Эрдэнэтийн овоо өнгөтэй байнаа … дуу дуулцгаагаад Эрдэнэтийн бүтээн байгуулалтад залуус явж байлаа . Одоо ямар байна бахархмаар… 10-р анги төгсөөд ангиараа илгээлтээр Эрдэнэт явж байсан ЗОРИГоо ийн анги 6-р
-
Zol (June 20, 2015 11:20:11 am )
2 tolgoig ulairsan luivarchid boloh Bayr Bayrtsogt metiin humuus oorsdoo bayjih luivar hiigegui bol erdenetees iluu ashigtai shu dee
-
Ачу (June 20, 2015 12:13:17 pm )
Баяр хүргэе.Бүтээн байгуулалт өшөө хүчээ аваасай!Монголчуудад сахилга хариуцлага юу юунаас чухал хуурамч ардчилал хэрэггүй.”Төр өмчтэй байх муу”гэж солиордог хуурамч худалч нөхөр төрийн өмчийн толгойн дээр юу гэж хошигчих болдоо.Ардчилал ийм бүтээн байгуулалтыг өрнүүлж эхэллээ гэж ирээдл авна биз.Ичмээр.
-
ИРГЭН (June 20, 2015 1:35:35 pm )
ЗӨВ ШҮҮ
-
unen (June 20, 2015 5:24:25 pm )
Ue ueiin uurhaichiddaa bayr hurgee.harin uls turchid heniig hoshgiruulj yavaa ni sonin bgaa biz. Davaatseren ireed ene uildver bosoj bna gej enduurev
-
зочин (June 21, 2015 8:10:51 pm )
Наранхүүгийн үеэс эхлээд одоо л дуусаж байгаа юм
-
зочин (June 23, 2015 12:19:09 pm )
Маш сайхан бүтээн байгуулалт болсон. үе үеийн уурхайчид, энэ их бүтээн байгуулалтанд оролцсон хүмүүст аз жаргал, сайн сайхан эрүүл энхийг хүсье.
8 Comments