antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2015 1 comment

Б.Баасандорж: Гималайн тунгалаг давсыг манайх л нэвтрүүлээд байна даа

нийтлэсэн Admin

ХХзуунд дэлхий нийтээр эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт, хөдөлгөөнг, дасгал сургуулилт зэргээр өөртөө анхаарах болж, бүр эрүүл мэндийн тусгайлсан салбар шинжлэх ухаан болтлоо хөгжлөө. Үүнийг нэг үгээр wellness-ийн салбар шинжлэх ухаан ч гэж нэрлэж болох юм. Тэгвэл бид энэ талаар  Монголын анхны вэлнесс төв “СОЁЛ”-ын нэврүүлж байгаа “Долоон од” төслийн зохицуулагч Б.Баасандоржоос тодрууллаа.


– Велнесс гэдэг манайдаа шинэ ухагдахуун. Үүнийг оновчтой тайлбарлавал?

– Вэлнесс гэдэг ухагдахуун нь орчин үед хүн төрөлхтний эрэлхийлсэн эрүүл ахуй, нийгэмд эзлэх байр суурийн зөв төлөвшил, зөв амьдралыг л хэлж байгаа юм. Well буюу сайн гэсэн утгатай англи үг дээр ness нөхцлийг залгахаар нэр үг болгочихож байгаа. Нийлээд сайн үйлчилгээ, сайн сайхан амьдрал л гэсэн утгатай юм даа.

– Тэгвэл “Долоон од” төслийг давхар хэрэгжүүлж байна гэлээ. Энэ нь ямар учиртай төсөл юм бэ?

– “Долоон од” төслийг бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Соёл” велнесс төв дээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслөөр дамжуулж дэлхийн үйлчилгээний байгууллагуудын шилдэг стандартыг монголдоо нэвтрүүлж байгаа.

Үйлчилгээний төгөлдөршил буюу Долоон од хэмээх стандартад юу, юу орох вэ гэхээр тухайн хүний нөөц, үйлчилгээ, санхүү, марктинг, борлуулалт, эрүүл ахуй гээд долоон төгөлдөршлийг цогцлоож байгаа юм.

– Сайн, сайхан амьдрал гэснээс “Соёл” вэлнесс төв нь саун, массаж, жаккузи гээд хүний алжаал ядаргааг тайлах бүхий л үйлчилгээг цогцлоожээ. Гэтэл хүн дарамтанд орсон үед гадна талаасаа илүү дотоод сэтгэл зүйн засал их хэрэгтэй болдог?

– Яг тийм. Бид ч гэсэн энэ талаар бодож үзээд вэлнесс төрлийн үйлчилгээндээ оруулж өгсөн. Мэргэжлийн эмч нар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тэр дундаа шинээр мэндлэх үрээ хоногоо тоолон хүлээж байгаа эхчүүдэд эх барих эмч нар зөвлөгөө өгч, жирэмсэн үеийн айдсаа даван туулахад нь тусладаг хөтөлбөр ч гэж бий.

Түүнээс гадна, манай үйлчилгээний байгууллагуудад нэг нийтлэг асуудал үргэлж тулгамддаг. Тэр нь зөөгчөөсөө эхлээд үйлчлүүлэгчдийг ялган харьцаж зан суртахууны доголдол гаргадаг явдал юм.

Тийм учраас бид монголын үйлчилгээний салбарт үйлчилгээний шинэчлэл нэвтрүүлж, нүүр царай нь болъё гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

– Гэхдээ үйлчилгээний нүүр царай болж байна гээд хэтэрхий бөхөлзөж нахилзаад байвал монгол хүний мөн чанарт нь таарахгүй юм шиг.

– Мэдээж, монгол хүнийхээ зан байдал, ааш авирт нь тохируулж, үйлчилгээнийхээ стандартыг тогтоосон. Яг таны хэлсэнчлэн манайд сайн үйлчилж байна гэхээр хэтэрхий бөхөлзөж нахилзаад, Солонгос ч юм уу гадны зарим орноос шууд хуулсан стандартыг нэвтрүүлдэг. Энэ нь монгол хүний уг зан чанарт нь тохирдоггүй, үйлчилж байгаа, үйлчлүүлж байгаа аль, аль талдаа хүндрэлтэй байдаг. Тийм учраас “Соёл” вэлнесс төвөөс бүр тусгайлан төсөл хүртэл хэрэгжүүлж байгаа юм.

– Танай төвийн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд дунд Гималайн нуруун ширгэсэн тэнгисээс авсан гэх дэлхий дээрх хамгийн тунгалаг давс байсан. Яаж олж авсан юм бэ? Ховордсон, хориотой юм биш биз дээ?

– Мэдээж ховор бүтээгдэхүүн. Гэхдээ хориотой, хууль бус бол биш. Эрт дээр үеэс Энэтхэг, Балба, Гималлайн нуруун эргэн тойронд байдаг улс орнууд эмчилгээний зориулалтаар энэ давсыг хэрэглэж ирсэн түүхтэй.

Үүнийг орчин үед европын вэлнессийн судлаачид шинжлэх ухааны үндэстэй судалж, шинжлээд өөрсдийн вэлнесс төвдөө нэвтрүүлж эхлээд байна. Харин Монголдоо манайх л үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

– “Соёл” төвд зөвлөхөөр ажиллаж байгаа Хори Такаши бол нэрийн массажаараа дэлхийд эхний тавд бичигддэг эрхэм. Энэ хүнтэй яаж холбогдсон бэ, тэр дундаа бүр зөвлөхөөр ажиллуулж байна?

– Үйлчлүүлэгчдэдээ зориулж тусгайлан хувцас хийлгүүлж байгаад анх Хори Такашитай танилцсан. Энэ хүн велнесс төвөөр дамжуулж дэлхийн олон оронд өөрийн туршлага, арга барилаасаа хуваалцаж, эрүүл амьдралын хэв маягийг түгээж байгаа. Одоо манай төвийн үйлчилгээ стандарт гээд олон зүйл дээр зөвлөгөө өгч ажиллаж байна.

– Ярилцсанд баярлалаа. 

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (June 20, 2015 8:39:24 am )

    СОЁЛ”-ын нэврүүлж гэдгийг ойлгосонгүй зөв алдаагүй биччихэж болдоггүй л юм баЙх даа

antalya rent a car