antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2015 9 comments

Ноён уулыг ухахыг хэн хэн дэмжсэн бэ ?

нийтлэсэн Admin

Untitled-1(7)Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дахь Гацууртын орд буюу Хүннүгийн их хаадын булш онгон, түүхийн асар их өв дурсгалыг хэвлийдээ хадгалж буй Ноён уулын бүс нутаг сэглэгдэх аюулаас хоёр дахь удаагаа ийнхүү мултарлаа.  Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш нь тогтмол буурч, амь аргацаах эцсийн аргаа  хайж буй “Сентерра гоулд” компани өнгөрсөн он жилүүдэд манай улсаас багагүй баялаг хүртэж, байгаль орчин сүйтгэснийг бид мэднэ. Бороогийн алтны ордыг хуу хамаад дуусгачихсан тус компани дараачийн ордоор Ноён уулыг сонгосон нь ард иргэд, эрдэмтэн судлаачид, улстөрчдийн өргөн далайцтай эсэргүүцэлтэй тулгарсан юм.“Сентерра гоулд” компани Гацууртын ордыг ашиглах хүсэлтээ Засгийн газарт тавьсны дагуу сар шинийн өмнөхөн “Гацууртын ордод төр 20 хувь эзэмших тухай”асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байв. Тухайн үед Ноён уулаа авч үлдэх гэсэн олон түмний сэтгэл, иргэний хөдөлгөөн, улстөрчдийн тэмцэл хүчтэй байсан учраас “Сентерра гоулд” хийгээд эрх баригчдын санаархал үр дүнд хүрсэнгүй. Гэвч Засгийн газар асуудлыг дахин сөхөж, Гацууртын ордод төр 34 хувь эзэмших тухай яаралтай хэлэлцүүлэхээр болсон юм. Өмнө нь тэд төрийн эзэмшлийн хувийг 20 хувь хүртэл тогтоохоор оруулж ирээд бүтэлгүйтсэн бол энэ удаа 34 хувь болгон өөрчилжээ. Гэвч алтны их бага нь чухал бус. Бидэнд ухаж сэндийчиж боломгүй түүх соёлын үнэт өв дурсгал, байгалийн унаган тогтоц гэж бий.Ноён уулаа хамгаалан үлдэх талаар анхнаасаа тууштай байр суурь баримталж ирсэн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын бие даагчид болон Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар эсэргүүцлээ дахин илэрхийлж, хэвлэл мэдээллээр үндэслэл гарган багагүй ярьсан нь олон гишүүдийн бодлыг өөрчлөв бололтой.  Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн  68.1 хувь буюу 32 гишүүн Ноён уулаа хамгаалан авч үлдэхээр санал өглөө. Харин эсрэг санал өгсөн 15 гишүүнийг гадаадын компаниудын лоббид автсан гэж хэлэхээс өөр нэр олдохгүй нь. Ингээд Ноён уулыг ухахыг  дэмжсэн гишүүдийн нэрсийг танилцуулъя.
Д.Ганбат
Л.Гантөмөр
Д.Ганхуяг
С.Дэмбэрэл
Д.Зоригт
М.Зоригт
С.Оюун
Ц.Оюунгэрэл
Д.Сарангэрэл
А.Тлейхан
Д.Хаянхирваа
Л.Энх-Амгалан
З.Энхболд
Н.Энхболд
С.Эрдэнэ нар шүү… Ард түмэн минь сайн санаж аваарай.

 

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • нинжа (June 19, 2015 3:22:38 pm )

    ноён уулыг харийн дээрэмчидээс хамгаалан нинжа бидэндээ тусалсанд уянга,батэрдэнэ,ганбаатар нартаа баярлалаа.одоо таван толгойг нүүрсний нинжа нарт өгч ядуу монгол бидэндээ тус хүргээрэй.

    • Зочин (June 20, 2015 8:26:41 am )

      Ноён уулыг одоо нинжа та нар ухах гэж байгаа юм уу? Үүний төлөө хүмүүс тэмцээд байсан юм уу?

  • зочинзочинЗочин (June 19, 2015 4:24:00 pm )

    1938 онд Орсууд Төмөр хааны шарилыг ухаад дэлхийн дайн гарч Орос орон маш их хохирол үзэж хүн төрлөхтөн сүйрэх шахсан гэдэг? Бид бас яах гээд л өвгөдийнхөө шарилд гар хүрэх гээд байгаа юм бол гэж айх боллоо?

  • бэлтрэг (June 19, 2015 10:12:04 pm )

    Одоо ер нь монголчууд бид 3 дах хөрш энэ тэр гэж яриад нэмэргүй юм байнаа.. Орос Хятад 2-оос өөр сонголттгүй аймшигт он жилүүд ирж байх шив. Хэрэв Сентерра Гоулд нь орос компани байсан бол анхнаасаа хэн ч юу ч дуугарахгүй л байсан байх. Оросуудын гар хөл бологсодоос болж Хан Ресурст 100 сая долларын өрөнд унасан, оросууд Байгаль нуурын сав дагуу хоёрч УЦС байгуулчаад , монголчууд Сэлэнгэ мөрөнд УЦС босгох гэхээр уурлаад л монголын элдэв иргэний хөдөлгөөнүүдэд санхүүжүүлэлт амлаад байдаг. Угаасаа оросуудад ийм 1-н гоморхол өширхөл байдаг юм билээ. -Бид монголын аль нэгэн баялагаас ( нүүрс, уран, зэс ) заавал хувь хүртэх ёстой гэсэн гомдол.. Тэгээд ч ер нь Ноён уулын энэ тэр асуудал бол угтаа э/з-н ашиг сонирхолын талцал гэдгийг хүмүүс мэдэж л байгааш дэ. Бүтэлгүйдсэн улс төрчид, бялуу хүртээгүй шуналтангуудын турхиралт мөнш дэ угаасаа.. Тэрнээс болж бөөн бужигнаан үүсгэж, нэгдье, босьё, бөөлнө, өлснө энэ тэр гэж хөөрөх хэрэггүй л байхгүй юу.

  • irgen. (June 20, 2015 9:12:34 am )

    Undsen ordiig uhdag ninja gj bdaggui yum. Uhaad orchihoor gund ch bdag yum bish. Deer ny unndsen chuluunaas ny altiig ny tehnologiin argaar yalgadag bolohoos ninja nar yalgaad vdag yum bish. Yahav ungunii kvartsiin sudal chuluund bgaag avch boloh yum. Tiim uchraas ninja nar suidelchine, kompaniar uhuulsan ny deer gej yarih bol jinhene tarhi ugaalt shuu. Ene Oyun, Oyungerel 2 -g har da. 1ny baigal orchin nogoon hugjliin said, nuguuh ny soyoliin said bsan ulsuud demjsen bna. Ichij amidrah heregtei. Eree tseeree aldsn icjihee bsan iim yumnuudiig sain tseejleed vaarai. Yadaj hiij bsan geh saidiin ner nuuree boddog bgaa da? Busad ny ch gesen mongoliin daisnuud yum bna shuu. Mungu gedeg bol hevlemel tsaas. Ted hevlesen tsaasaar bidnii buh yumiig solij bna.

  • Anonymous (June 20, 2015 9:35:11 am )

    ost hun oliin davaan deer gej ug bii shuu 16 onii songuuliar edgeer humuusiin neriig bitgii duguilaarai bitgii gargaarai ene nogoo uls biznesiin bulegleliin ners shuu gehdee tolgoilogchijn ner n algaaaaaa

  • оюун (June 21, 2015 7:48:37 pm )

    Зөшөөрсөн улсын дотор Санжаасүрэнгийн Оюун мөн үү? Мөн бол ч үр могой мөн бололтой

  • уншигч (June 22, 2015 10:21:41 am )

    ардын намын нөхдүүд ихэнх тууж явах шив дээ нөгөө том ярьдаг хүмүүс болиоч ээ

  • daria (June 22, 2015 2:32:37 pm )

    nogoo buh songogchidiig mongoor xudaldaj awsan <L Enhamgalan tuuj yawna ter daaraagiin songuuliin sanxuujiltee bosgohoor yawaa ni ene dee Xuwsguliin songogchid sain unshaarai

antalya rent a car