antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2015 6 comments

Монгол Улс Дэлхийн банкнаас 63 сая долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурав

нийтлэсэн Admin

delhiinbankМонгол улс Дэлхийн банкнаас 63 сая ам долларын зээл авахаар болсон тухай гадаадын хэвлэлээр мэдээлсэн байна. Уг зээлийн гэрээг өчигдөр  Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн банкны улс хариуцсан менежер Жеймс Андерсон нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Манай улс гурван шинэ төсөл хэрэгжүүлэхээр Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл,  Цахим эрүүл мэнд болон Ухаалаг Засгийн газар гэсэн гурван шинэ төсөл хэрэгжүүлэхээр зээлийг авчээ.

Тус зээл нь Боловсролын чанарын шинэчлэлийн төсөлд 27.4 тэрбум доллар зарцуулах бөгөөд бага сургуулийн боловсролын чанарыг өсгөх зорилготой аж. Түүнчлэн боловсролын системд анхаарч, ангийн түвшинд суралцагчдыг дэмжихэхд төвлөрөх юм байна.

Эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, бүрэн гүйцэд хүргэх боломжийг хангах зорилоготой Цахим эрүүл мэнд төсөлд 17.9 сая доллар хуваарилсан гэнэ.

Харин ухаалаг засгийн газрын төсөлд 17.8 сая доллар зарцуулах бөгөөд Мэдээлэл, харилцаа, технологийн газрыг хөгжүүлэх, тогтворжуулах, олон нийтийн үйлчилгээг сайжруулахад анхаарах юм байна.

Энэ тухай “Дэлхийн банк болон Монголын засгийн газар 25 жилийн турш олон төслүүд дээр хамтарн ажилласан. Боловсрол, эрүүл мэнд, ухаалаг засгийн газрын төслүүдэд хамтарн ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид Дэлхийн банктай хамтран ажилласаар байх болно гэж итгэж байна” хэмээн гадаадын хэвлэлд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • GG (June 19, 2015 1:21:01 pm )

    MONGOLD IREEDUI BNUU?!!! URTEI ORON UUDLUHUU!!! BID IIM IH BAYLAGTAI IIM UDAM GAZAR NUTAGTAI DUNGUJ 3HAN SAYA HUNTEI BJ INGEJ AMIDRANA GEJ!!! ENE BOL BIDNIIG GARTSAAGUI BDALD HIIJ TUSGAAR TOGTNOLIIG NI MAANI UGUI HIIH ALHAM!!!

  • zochin (June 19, 2015 1:50:41 pm )

    Or taviad l ! Ard tumni uhamsar soel ayulgui amdrah nohtsol burdehgui bahi baidgara bna sh de! Terte tergui bid bayn l humus ! Udirdlaga burugas bolj ard irgediin amdiral deerdej bga um.ogt alga

  • Отгоо (June 19, 2015 2:36:12 pm )

    Байнга зээл аваад л байх юм. Арай ч дээ. Өртэй хүн өөдөлдөггүй. Хүн өргүй өвчингйү ялгүй байхад болно гэдэг дээ. тэгэхэд УЛС ОРОН МААНЬ ӨРӨНД БАРИГДИЖ8 ӨТӨНД ИДҮҮЛЖ ДУУСЛАА.

  • Amaraa (June 19, 2015 3:08:31 pm )

    Yaahav dee ene ta nariin songoson niigem.

  • gh (June 19, 2015 3:41:45 pm )

    сургууль цэцэрлэг бариа ч төсөл нэрээр гадаадад хэдэн хүн зугаалаад дуусах биз

  • Зочин (June 22, 2015 6:01:36 pm )

    Элсэнд томор зам барина гээд 280 сая доллар хиисгэчихээд 63 сая доллар зээлнэ гэдэг чинь тэнэглэл ? Баттулга А Гансух их баяжсан биш юм уу ?монголыг хаанаас унагахаа Женко А Гансух хоер мэдсэн юм шиг ? Одоо майдар тосол ч гэх шиг хэдэн хар тувдиин толоо хииж байгаа юм биш уу ?

antalya rent a car