antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2015 8 comments

А.Хүрэлшагай “чи хэтэрхий шударга ажиллалаа, зарим зүйл дээр зүгээр л нүдээ аниад өнгөрөх ёстой байхгүй юу” гэж хэлээд халжээ

нийтлэсэн Admin

hurelshagaiТөрийн алба хэрхэн ялзарч доройтсон болохыг илчлэх баримт өдөр бүр гарч ирдэг болсон. БХБЯ-ны харьяа Газрын харилцаа, геодези, зурaаг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нь төрийн сүлдны өмнө “чи хэтэрхий шударга ажиллалаа, зарим зүйл дээр зүгээр л нүдээ аниад өнгөрөх ёстой байхгүй юу” гэж хэлээд халсан гэнэ. Манай хамгийн “но”-гүй гэж яригддаг сайдын удирддаг яаманд ийм хэрэг гарч байна. Үйл явдлыг сөхвөл агентлагийн дарга нь Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга асан Д.Н-ыг А.Хүрэлшагай халах гэж эртнээс хадалжээ. Өнгөрсөн онд Индонзи явахдаа дэд дарга Ж.Даваабаатартаа ирэхэд доорхи гурван нөхцлийн нэгийг сонгуулсан бай гэж үүрэгдээд   гурван янзын бланкласан тушаалын төсөл дээр гарын үсэг зурж үлдээсэн байсан гэнэ. Агентлагийн  даргын гурван нөхцөл гэдэг нь тушаал буурч гадаад харилцааны мэргэжилтэн болох, өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж чөлөөлөгдөх, ажлаас халах гэсэн гэсэн тушаалын төсөл байжээ. Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга асан алийг нь зөвшөөрсөнгүй гэнэ. Харин яагаад намайг ажлаас халж байгаа юм бэ гэж асуухад А.Хүрэлшагай  зарим асуудалд нүдээ аниад өнгөрөөх тухай “алдарт ишлэлээ” хэлжээ. Ийм л хүн өдөр бүр хурцдаж байгаа газрын асуудал хариуцсан том агентлаг удирдаад явж байх юм.  Тус агентлагийн удирдлага олон хүмүүсийг ажлаа өг гэж дарамталсан агаад  ихэнх  нь халширч сайн дураараа өргөдлөө бичиж эсвэл тэтгэвэртээ гарчээ.  Энэ агентлаг эх толгойгүй яаж бужигнасныг Захиргаа санхүүгийн албаны дарга дөрвөн удаа, Орон зайн мэдээллийн дэд бүтцийн албаны дарга хоёр  удаа, Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга бүр найман  удаа, Суурь судалгаа мониторингийн хэлтсийн дарга  дөрвөн удаа, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга гурван удаа,  Геодези зураг зүйн хэлтсийн дарга дөрөв, Геоматикийн хэлтсийн дарга гурван удаа тус тус өөрчлөгдөж солигдсоноос харж болно.  Нийтдээ найман дарга солигдсон  Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийг хамгийн удаан удирдсан нь нөгөө “зарим зүйлд нүдээ анидаггүй” залуу байжээ. Түүн лүү А.Хүрэлшагай дарга нь утасдаад агентлагийн тамга чамд байгаа, би гадагшаа явах гэж байгаа учир тамгаа авчирч өг гэж тушааж. Яах гэж байгааг нь гадарласан экс дарга агентлагийн тамга тэмдгийг ном журмаар нь хүлээж авсан буцааж авах гэж байгаа бол ажилтнуудын өмнө хэлэх үгээ хэлээд нэр төртэйгөөр буцааж өгье гэсэнд  А.Хүрэлшагай уурсан “яг одоо тамга авчирч өгөхгүй бол чам руу хүмүүс явуулна, арга хэмжээ авна”  гэж сүрдүүлсэн гэнэ. Ингээд арга буюу агентлагийн даргын өрөөнд тамга тэмдэг хүлээлцжээ. Удалгүй агентлагийн дарга нь “чам дээр нэг халах тушаал гарсан байгаа, гэхдээ өөрөөс чинь болсон биш хувь хүний хоорондын асуудал учир тушаалыг чинь хүчингүй болгоё ажлаа хийдгээрээ хий, оны эцэс хийх ажил их байна” гэж аргаджээ. Хоёр жил ээлжийн амралтаа аваагүйгээ хэлээд ажлын 15 хоногийн ээлжийн амралт авахаар болж. Гэтэл хоёрхон  хоногийн дараа хэлтсийн ажилттан нь утасдаад “таныг ажлаас чинь халсан тушаал гарсан, хаалганы цоожийг чинь эвдээд бичиг баримтууд, компьютерийг чинь авсан, мөн амралтын мөнгө, 11-р сарын цалинг чинь олгохгүй гэж хэлсэн гэдгийг нь дамжуулж байна” гэжээ. Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн даргыг үүрэг даалгавар биелүүлдэггүй гэснээс гадна НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатарыг шагналд тодорхойлох бичигт гарын үсэг зурлаа хэмээн буруутгажээ. Тухайн үед А.Хүрэлшагай нь БНСУ-д олон улсын хуралд явсан байж. Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны газраас Ш.Төмөрбаатарийг шагналд тодорхойлох болж бүр хурдан гарын үсэг зурахгүй бол НӨХГ-ны том  дарга том шагналаасаа хоцрох гээд байсан “маш аюултай” нөхцөл байдал үүсжээ. Ингээд агентлагийн дарга, дэд дарга нь байхгүй тул  гарын үсэг зурсан биш том хэрэгт унасан гэнэ. Харин ажилтнаа нүдээ анисангүй хэмээн халдаг А.Хүрэлшагай дарга өөрөө ямар хэмжээний асуудалд хэрэгт “нүдээ анидаг” бол…нэлээд том асуудалд л “нүдээ анидаг” мөн БХБЯ-ны удирдлага нүдээ анидаг байх гэсэн хардлага төрүүлж байна. Тэгвэл хамгийн “но”-гүй хүн гэгддэг яамны сайд, ТНБД нь  бас л “нүдээ анидаг” гэсэн үг үү …Бид БХБЯ-нд болсон халаа сэлгээний тухай үргэлжлүүлэн хүргэнэ.

 

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (June 14, 2015 1:06:29 pm )

    зул бөхөхөө дөхөхөөр улам бадамладаг

  • mongolshuudee (June 14, 2015 3:13:24 pm )

    ter nuguu b.oow ntr ushigood gvigeed baidag awgaid heliishoo.aytaihan baigaarai shagaa bandia

  • zochin (June 14, 2015 8:50:22 pm )

    bars2 zah gal garchee.

  • Zochin (June 15, 2015 12:10:01 am )

    Nileen debul gar yum bish uu. Yun deer zurj baigaagaa meddeg bolov uu ene medrel hog.

  • Agg (June 15, 2015 12:11:06 am )

    Erguu hog

  • zochin (June 15, 2015 7:52:36 am )

    vneher turin alba ungursun 2 jild ylzarch hen durtai ni turin alband shuragladag bolson. nuguu turin albani tsentsvvr aldagdaj vugaa ch medehgvi hvmvsig dargaar tavij halaa solio gedgig hangalttai hisen bid udur bvr ulsin hemjeeni asuudlig harad sonsood bga bolovch oron nutagt vvnees doloon dor vm bolj bna tuhailbal Govisvmber aimgin tamgin gazrin darga batdelger gegch nuhur vnendee govisumber aimgig sunuuj bna vvnigee medehgvi hural bolgon der bi ene aimgig uurchilj bna gedeg. tamgin gazrin emegtei alban haagchdig belgin daramt vvsgedeg eldev ynzaar heldeg vvnees bolod alban haagchdin ajillah erch hvch sularj bna sumdin darga nar oron hutgin tusvin hurungig dur meden vrj avligatai temtseh gazart shagagdaj ter bvv hel hurlin dargataigaa ajlaasaa chuluulugduj shalgagdaj bna shvv dee. aimgin hed heden tendert uurin tanil talin kompanig oruulj ajil hilgej bna jishee ni pimils gedeg kompani ungursun jil tamgi gazrin 4 davharin uulzaltin uruund enhertei bairlaj bgaad 3-r bairni pasadni ajil higed, tamgin gazrin vvdn zasvarin ajil hij, 1-r surguulin zasvar, 2015 ond borjigon chuulgin zasvarin ajil hij bna, sumin zasag dargig zagnaj bgad turin sangin tuluulugch bhgvi bhad 150 say tugrugin shiljvvlsen ged ene hvni balag ih turin alban haagchdig uurin duraar haldag.sayhan alban haagchdaa avaad henti yvaad irehdee tamgin gazrin yvdag ajiltandaa nvvree samarduulsan gesen im hugin turin alban haagch bna daa A namin nerer tamgin darga bolchihood oron nutgin songuulid A nam ylagdsan chini ug ni bi MAH ugchiltai hvn vm shvv dee gej helsen ged tvmi shivshig bna daa

  • Олон ардчилал (June 15, 2015 9:30:29 am )

    дэнзэнгүүд даварч байнадаа.

  • Zochin (June 15, 2015 2:22:28 pm )

    BHBYamnii said hezee arga hemjee avah gej bnaa? Tand gai bolno shuu hurdan shiidee gargaachee. I

antalya rent a car