Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 28. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 9 улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.