Энэ зун нийслэлд хийх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зургаадугаар сарын 15 буюу ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хотын төвийн бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсон билээ. Гэвч энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Учир нь, дулааны шугам солих ажлын хүрээнд Төв шуудангаас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хаагаад байгаа хэдий ч бусад замын ачаалал тооцоолж байснаас бага байгаа юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
hh (June 12, 2015 3:29:13 pm )
Дугаарын хязгаартыг зогсоож, автын цагдаагаар ажлыг хиилгээ. Бат-үүл гуай.
1 Comment