antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2015 10 comments

УИХ-ын 2016 оны сонгуулийн чимээ: “Шанаган тав”-ынхны өрсөлдөөнд дархан аварга А.Сүхбат нэмэгдэнэ

нийтлэсэн Admin

sacasУИХ-ын 2016 оны сонгуульд хэн хэн нэр дэвшихээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг цувралаар хүргэж буй билээ.
Өмнө нь  Сонгино Хайрхан дүүрэгт МАН, АН-аас нэр дэвшихээр төлөвлөж буй улс төрчдийн нэрсийг хүргэсэн. Тэгвэл  том хоёр намаас Төв аймагт  УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвших хүмүүс ч үндсэндээ тодорхой болоод буй аж.

Төв аймгийн хувьд өнгөрсөн 25 жилийн түүхэнд ихэвчлэн МАН / хуучнаар МАХН/-ыг дэмжиж ирсэн түүхтэй. Тус намаас нэр дэвшиж байсан М.Зэнээ, Ц.Өөлд, Б.Лхагвасүрэн, С.Гончиг, Д.Дондог нар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Одоо байгаа тус аймгийн төлөөлөл болох МАН-ын улс төрчдийн хувьд Су.Батболд  2002 онд М.Зэнээ агсны нөхөн сонгуулиар, Н.Энхболд 2004 онд, М.Энхболд 2008 онд анх ялалт байгуулж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд намынхаа жагсаалтыг тэргүүлэн нэр дэвших бол Су.Батболд 5 дарааллан ялалт байгуулж чадах эсэхээ үзэхээр дахин Төв аймагтаа өрсөлдөнө. Харин 2012 онд намынхаа жагсаалтанд орж, нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ удаа Төв аймагтаа дахин нэр дэвшихээс өөр сонголтгүй болжээ.

 

Гол өрсөлдөгч болох АН-ын хувьд Монгол Улсын Дархан Аварга, гавьяат тамирчин А.Сүхбатыг Төв аймагт нэр дэвшүүлэх нь бараг тодорхой болсон байна.

Харин 2008, 2012 онд тус аймагт АН-аас нэр дэвшиж байсан Эрчим Хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв энэ удаад өнжиж, сэтгүүлч, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар өрсөлдөхөөр яригдаж буй аж. Ш.Сүхбаатарын хувьд ч уг тойрогт шинэ хүн биш бөгөөд 2000 онд БНН-аас, 2004 онд Эх орон-МАШСН / Эх орон-Ардчилал эвсэл/-аас, 2008 онд АН-аас Төв аймагт нэр дэвшиж байжээ. Зарим эх сурвалжийн урьдчилсан судалгаанаас үзэхэд А.Сүхбат, Н.Энхболд нарын рейтинг бусдаасаа өндөр байгаа гэнэ.

С.Сарнай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • tyu (June 12, 2015 10:55:38 am )

    za hairalj hundeldeg avraga mini bitgi l tegj tenegterei sumya gishuuniig harj bga biz de yum yrimaar bolj bga ni omnoos ni icheed bhiim bas deer ni selenge ,tegd mongtei naimaachin garuud ih bna .ta nariig barildaj naima hiij baih hoorond ochnoon surguuli togsson bolovsroltoi zaluus ih bga bh gej bodoj bna.

  • Сaraa (June 12, 2015 11:28:52 am )

    AN-aas Suhbat, Suhbaatar nar UIH-iin songuulid ner devshvel AN-aas MAN-d barij bui tom beleg bolno gej bodoj baina. Er ni tegeed manai tov saihan nutgiinhan AN-iinhand gaduurhagdan baidag baij tedniig songoh ni uu l boldoo?!

  • ganaa (June 12, 2015 1:41:39 pm )

    бат-эрдэнэ аварга,сумъяабазар нараар дуусаасай билээ.Бидэнд шийдвэр гаргаж чаддаг, боловсролтой хүмүүс хэрэгтэй шүү.Бөхчүүд дандаа хүнээс үнэгүй юм авсаар ,хүнд юм өгөх гэдгийг мартсан байдаг гэж хүмүүс ярьдаг нь ортой гэж бодож байна.Сурч боловсрох цаг байдаггүй гэсэн ч хор найруулах юмандаа хэнийг ч дагуулахгүй гарамгай шүү дээ.

  • zochin (June 12, 2015 2:08:49 pm )

    Бөхчүүд дуучид наймаачид одоо УИХд хэрэггүй ээ. Бидэнд ашиг хонжоо хайж явдаг хүмүүс ерөөсөө хэрэггүй. Хууль тогтоох байгууллагад хуулиа ойлгож уншдаг, хуулиа дээдэлдэг, ухамсартай ёс зүйтэй, биеэ зөв авч явдаг хүмүүс хэрэгтэй.

  • зочин (June 12, 2015 2:14:44 pm )

    АН-аас нэр дэвшиж том тэнэгтэв дээ, ард түмэн үзэн ядаж байгаа намаас нэр дэвшинэ гээгүй байлгүй дээ, амиа хорлохтой адил ш дээ

  • oidov (June 12, 2015 10:46:17 pm )

    conguuli utgaa aldjee conguuld xen cn ochixgyidee ard tymniig doromjildog boljee

  • Яг ш дээ (June 13, 2015 8:41:18 pm )

    Ёстой буян амлаж бурхан бүтээсэн ч дэмжиж чадахгүй гэдгээ илэрхийлье. Гэвч манай Төв Аймгийнхан дэндүү дүнкүү л дээ. МАН-д өртэй юс шиг насаараа л сонголоо тэгээд үр дүн нь гэвэл тэр Аймгийн Төвийн тэр байж байгаа байдлыг нь ээ. Захын сумын төвөөс дээрдэх юмгүй. Манай хуучин МАН-ны хэд арай л хүнийрхүү хандцийн юм шиг санагддаг. Баахан уяачин малчин бөхчингөөр дүүрцэн. Гэтэл бид хөгжмөөр байна ш дээ. Шинэ шинэ үйлдвэр завод орон сууц бүтээн байгуулалт бидэнд хэрэгтэй байдаг. Сүхбат гарвал бас л юу ч үгүй хоцрох байх даа. Мань хүн бөхийнхөө хувьд бол ОК байх, гэвч ар гэр авгайн асуудлаа зохицуулж чадахгүй байгаа хүн төр зохицуулж аваад явж чадах уу. Улсынхаа нийслэлийн хаяанд байж айлын гологдсон хүүхэд шиг байж байгаа нь хөөрхий дөө гэж нутгийхан минь яана даа

  • ХҮН ХҮН (June 15, 2015 12:32:48 pm )

    ҮНДСЭН ХУУЛЬ САНУУЛХАД /ИРГЭН ТӨЛӨӨЛӨӨ ШУУД СОНГОЛНО /
    ӨНӨӨДӨР ИРГЭН БИШ НАМУУД ХЭН ИХ МӨНГӨ ӨГСӨН ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭН
    СОНГУУЛДАГ БОЛЖЭЭ ҮҮНЭЭС БОЛОЖ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮР БОЛЛОО АРД ТҮМЭНД ҮНЭНДЭЭ СОНГОЛТ БАЙХГҮЙ НАМУУДЫН НЭР ЗААСАН ЛУЙВАРЧИН НАРААС НЭГИЙГ НЬ СОНГОХ ҮҮРЭГ Л БАЙНА ИЙМ БАЙХАД СОНГУУЛД ОРОЛЦООД ХЭРЭГҮЙ

  • богдын шавь (June 15, 2015 7:17:11 pm )

    Богдод бараалахаад буцах хаяггүй болсон бид аймаг байгуулаад ч нэмэр алга аль ч нам нь биднийг хойт эцэг шиг л үзэж өдий хүрсэн. Одоо зүгээр л нутгийн боловсролтой ядуу ч хамаагүй хүнийг бие даалгаж гаргая. Угаасаа 2016 онд монголчууд энэ муу лалрын луйварчин мананг сонгохгүй нь тодорхой байна шүү дээ. Бүх бие даагчдыг сонгоё тэд дараа нь жинхэнэ шинэ засаг байгуулах нь зөв байх,..

  • bantan (June 15, 2015 11:25:10 pm )

    Болж өгвөл энэ 2 луйврын машинуудыг л (ан ман) гаргамааргүй л байхиймдаа.Сүхбат аваргаа уих д үзье гэвэл нэр цэвэр бие дааж нэр дэвшээ.тэгвэл арай өөр шүү.

antalya rent a car