antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 Comments are off

Өнөөдрөөс эхлэн багш нарын ажил хаялт зогсоно

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Боловсролын шинжлэх ухааны  үйлдвэрчний холбоон дарга Ж.Батзориг тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр эхэлжээ. Тиймээс багш нарын ажил хаялт ирэх даваа  гаригаас  эхлэн зогсож, сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах болж байгааг тэд Засгийн газрын тэргүүнд мэдээллээ.

Ерөнхий сайдын түвшинд энэ асуудлыг авч үзэж байгаа нь гурван талт   хэлэлцээр өндөр түвшинд  эхэллээ гэж ойлгож байна хэмээн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар энэ үеэр хэлж байлаа.

Багш нарын ажил хаясан үеийн цалин хөлсийг тодорхой хууль журмын хүрээнд шийдвэрлэх, цалин хөлсийг  ирэх хоёр болон тавдугаар   сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.

Мөн Засгийн газар багш нарын тавьсан шаардлагыг бодитойгоор шийдвэрлэж, ажил хэрэгч хандах үүднээс тэднийг хүлээн авч уулзаж байгаагаа хэлээд та бүгд ч гэсэн энэ асуудалд хариуцлагатай хандаж  нийгмийн гурван талт зөвшилцлөөр хэлэлцэж байгаа асуудлаа хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах тухай тодорхой ярилцав.

Засгийн газрын гишүүд ч өөрсдийн салбарын хүрээнд шийдэж болох асуудалд хариуцлагатай хандахыг ч мөн давхар анхаарууллаа. Энэ ажил цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үлгэр жишээ үзүүлсэн алхам болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн онцоллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car