antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 Comments are off

Mиссийн титэм зүүнгүүт нүцгэлж эхэлдэг Монгол охид юу зөгнөөд л байна даа?

нийтлэсэн Admin

Монгол бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа  дэлхийд танигдаж, олон улсын  сайхан бүсгүй шалгаруулах нэлээд хэдэн  тэмцээнээс  ганзага хоосонгүй ирэх боллоо.  Бүсгүй хүний хатан ухаан, нандин шинжүүдийг өөртөө шингээсэн хацар гоо охид бүсгүйчүүдийг дээдэлдэг Монгол түмний хувьд  дэлхийд нэрээ дуурсгаж байгаа  миссүүдээрээ бахархахгүй байхын аргагүй.   Гэвч үүний  хажуугаар санах  юм бас байна аа.  Сүүлийн үед эротик зураг, мэдээ мэдээлэл бүхий сонин сэтгүүл олширсоны хэрээр олны танил охид бүсгүйчүүдийн зарим нь эрээ цээргүй “нүцгэлж”, сэтгүүл сонины хуудсыг чимэглэн эрчүүдийн анхаарлыг татах  болов.  Хэдэн жилийн өмнө “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн мисс Ч.Уянгалянхуа хагас нүцгэн зургаа авахуулснаас болоод телевизийн нэвтрүүлэгчийн шалгуурт тэнцээгүй гэдэг. Эх орныхоо нэрийн хуудас болсон хацар гоо бүсгүйчүүдээ ийм ёс жудаггүй аашлахыг тэмцээний зохион байгуулагчид зөвшөөрөөгүй нь лав. Харин топ модель, загвар өмсөгчдийн хувьд энэ бол тийм ч айхтар хориг биш бололтой. Топ модель Ч.Туяацэцэг, Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн гээд  чамгүй хөлсөөр нүцгэлсэн одод цөөнгүй. Харин саяхан зохиогдсон “Miss Mongolia-2011” тэмцээний дэд мисс, “Best of Model” өргөмжлөлт загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг эротик сэтгүүлд хагас нүцгэн зургаа авахуулсан нь олны бухимдлыг төрүүлжээ. “Top model of the World-2011”, “Miss global city-2011” хэмээх олон улсын хоёр ч тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс хүн нүцгэн зургаа тараагаад явах нь тун зохисгүй үйлдэл мэт. Үнэндээ гоо сайхан, бие галбираа гайхуулахаа боль гэж байгаа хэрэг биш л дээ. Хамгийн гол нь сайхан бүсгүйн нэр хүнд, титмийн үнэ цэнэ хийгээд олон улсад эх орныхоо нэрийг гаргах зэрэг асуудал чухалд тооцогдоно гэдгийг л санаж баймаар.  Мисс хүн нүдэнд харагдах  сайхнаасаа илүүтэй  хүнийг хайрлах нинжин сэтгэлийг дээдлэн,  хүмүүнлэгийн ажилд түлхүү оролцож, авьяас чадвар, эрдэм мэдлэгээр гайхагддагаас эротик төрх, хагас нүцгэн бие хаагаараа олны анхаарлыг татаж, увайгүй үзэл суртлыг суртчилах нэгэн хэрэгсэл  болж байгаа нь  туйлын харамсалтай. Титэм гардсан миссүүд, зохион байгуулж байгаа хүмүүс нь  ч энэ тал дээр анхаарах цаг болсныг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана.
Р.Есүй

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car