antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 Comments are off

Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүүгээс болж хүний амь хохирч, барилгын компанийн захирал залуу олон зуун сая төгрөгийн өрөнд унажээ

нийтлэсэн Admin

Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү барилгын компанийн захирал нэгэн залууг олон зуун сая төгрөгийн өрд унагаж, хөлдөө чиржээ. Энэ хэрэг иргэний хэргийн шүүхээр удаа дараа орж, олон зуун сая төгрөгийн өр төлбөр тавигдсаар өнөөг хүрсэн байна. Монголын хөрөнгийн биржийн нэхэмжлэлтэй уг хэргийн учиг зангилааг уншигч тантай хамт тайлая.

Хэргийн зангилааг Р.Содхүү атгаж байгаа
Р.Содхүү Монголын  хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2006 оны 10 сард Энхтайван захиралтай “Анард” ХХК-иар өөрийн ажилтнууддаа зориулж 16 айлын байр, төмөр хашаа бариулах гэрээ хийжээ. Энэ гэрээний дүн 217,8 сая төгрөг бөгөөд 2007 оны 7 сарын 5-ны дотор хүлээлгэн өгөхөөр тусгасан байдаг. Гэрээ ёсоор Хөрөнгийн бирж 171 сая төгрөгийг хэсэгчлэн төлсөн аж. Гэтэл “Анард” ХХК нь гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгээгүй. Ингээд Хөрөнгийн биржээс мөнгө гарсан байтал гүйцэтгэгч тал юу ч хүлээлгэж өгөөгүйгээс гомдол гарч, Хөрөнгийн бирж одоо тус компаниас 171,5 сая төгрөгийг нэхэмжилж байгаа аж.  Нэхэмжилсэн мөнгөнөөс багахан хэсгийг нь хасч тооцохоор шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Хөрөнгийн биржтэй гэрээ байгуулсан  “Анард” ХХК ажилчдын байрыг дөнгөж эхлүүлээд дутуу хаясан. Энд дурьдагдаж буй дутуу орхисон байрыг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 29,2 сая төгрөг гэж гарсан. Иймд нийт төлсөн мөнгөнөөс дутуу баригдсан барилгын үнийг хасаж үлдэх 142,2 сая Анард ХХК-иас гаргуулах хүсэлтэйгээ Хөрөнгийн биржийн одоогийн захирал Х.Алтай үүрэг  гүйцэтгэгч байхдаа шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан байдаг юм.
Цагаан цаасан дээр хараар үлдсэн мөрүүд хэргийн үнэн мөнийг хадгалж үлддэг нь шүүх, хяналтын байгууллагад  нотлох баримт болдог. Харин энэхүү хэргийн тухайд сонирхол татахуйц нэгэн учиг байгаа нь мөнөөх экс дарга Р.Содхүүтэй шууд холбогддог нь гайхалтай.
“Анард” ХХК-ийн захирал С.Энхтайван гэх залуу Хөрөнгийн биржийн нэхэмжлэлтэй хэргээр шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөн байдаг. Тэрбээр энэ тайлбартаа Хөрөнгийн биржээс ийм хэмжээний мөнгийг хоёр он дамнуулан цувуулж авсан нь үнэн. Харин барилгын ажлаа хийж байхад Р.Содхүү захирал ирээд анх гэрээнд тусгагдсан Сэлхид биш Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цаана Монголын хөрөнгийн биржийн туслах аж ахуй болох үр тарианы бригад дээр очиж наад барилгаа барь гэж үүрэгдсэн. Сэлэнгэд баригдсан энэ барилгыг “Бүрэн эрдэнэ монос” ХХК-ийн дээр бариулсан гэж хэлсэн байдаг.
Барилгын Анард компанийн залуухан дарга Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу барилгыг барь гэж хэлсэн газар нь шилжүүлэн барьсан байгаа юм. Харамсалтай нь эдүгээ яригдаж буй хэргийн хувьд Анард компани цэвэр хохирч үлдэх гээд буй хэрэг. Тэд хий гэсэн ажлыг хийсэн үү гэвэл хийсэн. Харин цаасан дээрх гэрээгээрээ бус Р.Содхүү захирлын тушаалаар ажлаа шилжүүлэн хийсэн нь ийнхүү хэдэн жилийн дараа шүүхийн хаалга татахад хүргэсэн байна.

Р.Содхүүгийн барилгаас болж нэг хүний амь эрсдэж, нэг хүн хагалгаанд орсон
Р.Содхүү даргын шууд үүрэгдсэнээр эхлүүлсэн Сэлэнгийн барилгыг барьж, хүлээлгэж өгөөд хот руу ирж явахдаа барилгын Анард компанийн залуус нэлээд хохирол амсчээ. Энэ тухайгаа тус компанийнхан шүүх хуралдааны үеэр хэлж, протоколд бичүүлсэн байдаг. Тэд Сэлэнгээс хот руу ирж явахдаа буюу 2007 оны 9 сард аваарт орсон. Энэ ослоос нэг хүний амь нас сүйдсэн. Ослоос болоод Анардынхан барилгынхаа үлдсэн ажлаа гүйцэтгээгүй. Ослоос болж бас нэг хүн  2008 онд дахин хагалгаанд орсон аж.
Р.Содхүү даргатай гэрээ байгуулсан Анард компанийн шүүхэд өгч буй тайлбар энэ. Барилгын компанийн залуус ажлаа хийж эхэлсэн, гүйцэтгэл хийгдсэн байдаг. Бас хохирол ч нэлээд амсч. Хэрэг явдал ийм л аж.

Р.Содхүү хэргээс мултарсан нь
Шүүхээр дээрх хэргийг авч хэлэлцээд Иргэний хуулийн зохих заалтуудыг үндэслэн “Анард” ХХК-иас 67,1 сая төгрөгийг гаргуулж, Монголын хөрөнгийн бирж ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75.099.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин уг барилгын байршлыг дураар өөрчилж, өөр газар бариулан хөрөнгө тарамдуулсан Р.Содхүү захиралд ямар ч хариуцлага оноогоогүйгээр үл барам шүүхийн шийдвэрт нэр нь нэг ч удаа дурьдагдаагүй өнгөрсөн. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлттэй санал нийлэхгүйгээ нэхэмжлэгч Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай Нийслэлийн шүүхэд гаргасан давж заалдан гомдол дахин мэдүүлсэн байна.
Энэ оны 9-р сард болсон давж заалдах шатны шүүх Хөрөнгийн биржийн гаргасан гомдлыг хэрэгсэлгүй, хэргийн шийдвэрийг анхан шатны шүүхийнхээр хэвээр үлдээжээ. Төрд он удаан жил ажилласан, төрийн чухал албыг хэдэнтээ хашиж байсан Р.Содхүү дарга ийнхүү Хөрөнгийн биржийн нэрээр нэгэн барилгын компанийн залуу захирлыг хөлдөө чирч, өр ширэнд унагаж дөнгөжээ. Захиалгын гэрээ байгуулан, 100 гаруй сая төгрөг гаргасан Хөрөнгийн бирж ч мөн хөрөнгө эд хогшлоороо хохирч, хохирлынхоо талыг л олж аваад тарсан нэг ийм хэргийн талаар уншигчдадаа “Тэргүүн” сонин хамгийн  түрүүнд мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car