Өнгөрсөн долоо хоногт МАН-ын “Удирдах ажилтны улсын зөвлөгөөн” амжилттай болж өнгөрсөн. Улс орны ємнє тулгамдаж буй асуудлууд, намынхаа боловсон хvчний бодлого, дотоод асуудал, алдаа оноогоо хэлэлцэж, цаашдын бодлого vйл ажиллагаандаа тусган хэрэгжvvлэх арга хэмжээний талаар зєвлєлдєн ярилцаж байгаа энэ зөвлөгөөн Монголын улстөрийн амьдралд өрнөж байгаа гол vйл явдлын нэг нь яах аргагvй мөн. МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөн жил бvр уламжлал болон явагдаж байгаа нь орон нутгийн төлөөлөгчдөд нь томоохон сургалт болоод зогсохгvй, хөдөө орон нутгийн иргэдэд Монголын улстєрд єрнєж байгаа сvvлийн vеийн мэдээллvvдийг хvргэх томоохон vйл ажиллагаа болж байгаа юм. Хурлын vеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах тодруулгыг авсан юм.
–Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа МАН–ын Удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнийталаар товчхон мэдээлэхгvй юу?
-За єнєєдєр /єчигдєр/ МАН-ын Удирдах ажилтны улсын зєвлєгєєнд 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есєн дvvргийн 152 vvрийн дарга, анхан шатны удирдлагуудаа цуглуулж зєвлєгєєнєє хийж байна. Энэ удаагийн зөвлөгөөн улс төр, нийгмийн хувьд нэлээд эгзэгтэй vед болж байна. Vндсэн хууль болон Сонгуулийн хуулийг парламентаар хэлэлцэхээс гадна Оюутолгой, Тавантолгойн асуудлыг ч мєн хэлэлцэж байгаа эгзэгтэй цаг vед болж байгаагаараа зєвлєгєєн маань нэлээд онцлогтой. Ер нь Улс тєрийн намуудын хувьд сонгуулийн бэлтгэл хангах ажил руугаа орж байгаа цаг хугацаа юм л даа. Тийм учраас МАН ирэх жилийн сонгуулийнхаа бэлтгэлийг хангах vvднээс намын бvх шатны удирдах ажилтнууддаа vvрэг чиглэл єгєхєєс гадна єнєєдрийн нийгэм эдийн засаг, улс тєрийн нєхцєл байдлын талаар эднийхээ санал бодлыг сонсч vнэлэлт дvгнэлт гаргах хурал болж байна. Мєн энэ удирдах ажилтны зєвлєгєєний vеэр МАН-ын “Бид хамтдаа” гэсэн аяны нээлтийг хийнэ.
–Тэр нь чухам ямар учиртай аян байх юм бол?
-“Бид хамтдаа” аяны хvрээнд МАН-ын удирдлагууд, УИХ дахь МАН-ын бvлгийн болон Засгийн газрын гишvvд бvгдээрээ оролцсон баг гарч 21 аймаг 330 сум болон нийслэлийн дvvрэг, хороодод хvрч ажиллах зорилтыг тавьж байгаа. Энэ зун, намар гээд бvтэн зургаан сарын турш иргэд сонгогчид, ард иргэдтэйгээ нvvр тулж ажиллах аяныг эхлvvлж байгаа юм. Энэ ажлын хvрээнд ч гэсэн иргэд сонгогчид намын хооронд амьд гvvрэн холбоос болсон “Захидал” нэртэй улстєрийн арга хэмжээг зохион байгуулна. МАН иргэдийнхээ захиасыг авдаг, хариулт єгдєг амьд холбоог бий болгож байна гэж ойлгож болно. Ер нь МАН албан тасалгааны цонхоор харж асуудалд хандаж байна гэдэг санал шvvмжлэл их явдаг байсан. Тэгэхээр энэ асуудлыг бид єнгєрсєн жилээс байхгvй болгож чадсан. Тиймээс ард иргэдтэйгээ нvvр тулж уулзах энэ аяныг эхлvvлж байгаа юм. Тvvнчлэн улс тєрийн тэргvvн фронт дээр ажил гардан хийж байгаа сум, орон нутгийн, баг хорооны ажилтнууд маань єнєєдрийн намынхаа vйл ажиллагаа болон улс тєрийн нєхцєл байдлыг хэрхэн vнэлж дvгнэж байгаа юм бэ гэдгийг єгєх нь хамгийн чухал гэж бид vзэж байгаа.
Булган аймгийн МАН–ын хорооны дэд дарга М.Ариунболд: Шог яриа амьдрал дээрбодитойгоорбайна
–Зєвлєгєєний талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Зєвлєгєєний талаар сэтгэгдэл єндєр байна. МАН-ын удирдах ажилтнууд “Бид хамтдаа” уриан дор улсын зєвлєгєєнийг зохион байгуулж байна. Энэ зєвлєгєєнд манай бvх аймаг, орон нутгийн намын хорооны дарга, удирдлагууд хvрэлцэн ирж оролцож байна. Маш их ажил хэрэгч зєвлєгєєн болж байна.
-2012 оны сонгуульд танай нам ялагдал хvлээсэн шvv дээ. Ялагдалдаа дvгнэлт хийгээд2016сонгуульд бэлтгэж байгаа байх. Ирэх оны сонгуулийн мєрийн хєтєлбєр ямар байх бол?
-2012 оны бvх шатны сонгуульд МАН амжилтгvй дvн vзvvлсэн байгаа. Ер нь 2012 оноос хойш єнєєдрийг хvртэлх хугацаанд орон нутгийн намын байгууллагууд єєрсдийнхєє vйл ажиллагаанд дvгнэлт хийсэн, алдаа оноогоо шvvн тунгаасан, эргээд энэ алдаан дээрээ тулгуурлаж сєрєг хvчний байр сууринаас яаж ажиллах вэ. Ямар бодлого боловсруулах вэ. Олон нийтэд яаж хvрч ажиллах вэ гэдэг дээр нилээд эргэцvvлсэн, єєрсєддєє дvгнэлт єгсєн. За ингээд тодорхой хэмжээнд 2016 оны сонгуульд бэлтгэх бэлтгэлийн жилvvд байлаа. Булган аймгийн МАН-ын хорооноос “Таныг сонсъё” гэдэг аяныг єрнvvлээд, одоо зургаа дах суман дээрээ ажиллаад сая нэгдvгээр vеэ єндєрлєлєє. Энэ аяны хvрээнд бид нар 3000 орчим иргэдтэй биечлэн уулзаж, 5000 иргэдээс санал асуулгын хуудсаар саналуудыг нь авч, мєн нийгмийн бvлэг сигментvvд дээр хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулж, ард тvмний бодол санааг нэгтгэж авч байна. Цаашдаа бид нар зургаадугаар сарын 15-25-ны хооронд нийт vлдсэн 10 сумаар ажиллаад “Таныг сонсъё” аяны хvрээнд єєрсдийнхєє том судалгааны дvгнэлтийг гаргана. Ингээд эргээд бид 2016 оны сонгуульд ямар мєрийн хєтєлбєртэй оролцох юм, мєрийн хєтєлбєртєє ямар асуудлуудыг тусгах вэ, иргэдийн бодож санаж байгаа зvйл, хvсэн хvлээж байгаа зvйл юу байна вэ гэдэг дээр ажиллах, илvv судалгаан дээр суурилсан vйл ажиллагаа, сургалтан дээр суурилсан хvний нєєцийн бодлогыг баримтлан ажиллаж байна.
–Судалгаанд хамрагдсан Булган аймгийн ард иргэдийн санаа бодол ямархуу байсан бэ. МАН–дхvлээлгэх ард иргэдийн итгэл хэр байна?
-Бид “Таныг сонсъёо” аяныг зохион байгуулах явцдаа очсон сум болгонд уулзалт, ярилцлага, арга хэмжээ, спорт уралдаан, лекц, сургалт семнари зохион байгуулж, хvмvvс маш идэвхтэй оролцон заал танхимд багтахгvй дvvрэн цуглаж байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр МАН-д итгэх ард тvмний итгэл бєхєєгvй юм байна. Унтраагvй юм байна. Бид нар эргээд бодлогоороо , vйл ажиллагаагаараа, шинэлэг арга хэлбэрээр, хvмvvсийн хvсэн хvлээж байгаа зvйл дээр тулгуурлаж, буцааж энэ итгэлийг олж авах ёстой юм байна, МАН иргэдийн бодит нєхцєл байдал дээр тулгуурлаж маш идэвхтэй ажиллах ёстой юм байна гэсэн дvгнэлт хийж байгаа. Єєрєєр хэлбэл иргэд уулзалт ярилцлаган дээр юу хvсэн хvлээж байна гэвэл эдийн засаг, нийгэм, єєрсдийнх нь амьдралыг “Алтан загас”-ны vлгэр шиг болгоод єгєєч гэхээсээ илvv шударга ёсыг, нийгмийн хариуцлагыг, хууль ёсыг дээдэлдэг тєр засаг, орон нутгийн удирдлагуудтай байх юмсан гэдэг асуудлыг маш их тавьж, єєрєєр хэлбэл МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбатын хэлснээр “Ардын нам ялагдахаар ард тvмний хvсэл зориг бас ялагддаг юм байна” гэдэг зvйл тэнд харагдаж байсан. Єєрєєр хэлбэл иргэд сонголтондоо эргэлзэн тээнэгэлзэх, эдийн засгийн нєхцєл байдалтай холбоотойгоор одоогийн эрх баригчдын явуулж байгаа бодлого, vйл ажиллагаанд маш шvvмжлэлтэй хандаж байна. Vнэхээр “Ардчилсан нам тєр барьж чаддаггvй юм байна. Ардын нам жагсаж цуглаж чаддаггvй юм байна.” гэдэг нийгмийн явган шог яриа бодит амьдрал дээр vнэн бодитойгоор байна гэдгийг бид нар олж харсан.
Баян–Єлгий аймгийн МАН–ын хорооны орон тооны дэд дарга К.Болот: АН тєр барьж чадахгvйюмбайна гэдгийг ард тvмэн ойлгосон
Энэ удаагийн зєвлєгєєн сонгуулийн ємнєх жилд болж байгаагаараа онцлогтой байх. Таны хувьдэнэзєвлєгєєнєєс ямар хvлээлттэй ирсэн бэ?
-Намын зєвлєгєєн болж бид дараагийн зорилтуудыг тодорхой дэвшvvлсэн байгаа. Энэ vvднээсээ бид намын Их хурлаасаа хойш хийсэн ажлынхаа дvгнэлтийг хийгээд цаашид 2016 оны сонгуульд бид яаж бэлдэх ёстой вэ. Ямар технологиор явах ёстой вэ. Ямар арга зvйгээр оролцох ёстой вэ гэдэг талаар шvvн ярилцаж байгаа асуудал нь зєв зvйтэй, цаг vеэ олсон зєвлєгєєн болж байна гэж бодож байна. Яагаад гэвэл єнєєдєр бид нар сонгуулийн хугацааг vл тооцох юм бол долоон сарын хугацаа vлдэж байгаа. Энэ долоон сарын хугацаанд бид мєрийн хєтєлбєрєє боловсруулах ёстой. Мєрийн хєтєлбєрийг одоо яаж боловсруулах вэ. Ард тvмэнтэй яаж очиж тулж ажиллах вэ. Ард тvмний санал сэтгэгдлийг яаж тэр мєрийн хєтєлбєртєє тусгах вэ. Ер нь бол мєрийн хєтєлбєрийг бид ерєєсєє хvvхдээсээ эхлээд тэтгэвэр гарах хvртэлх циклээрээ мєрийн хєтєлбєр боловсруулах асуудал дээр шvvн ярилцах нь зvйтэй болоод байна. Товчхондоо ард тvмэнд таалагдах мєрийн хєтєлбєрийг боловсруулах ёстой. Ийм л бодлоор бид єнєєдрийн зєвлєгєєнд оролцож байна.
–Єнгєрсєн сонгуульд МАН ялагдсан. Vvнээсээ суралцаад, ирэх сонгуульд ямар байрсууринаасєрсєлдєх вэ?
-Мэдээж бид нар 2012 оны сонгуульд гаргасан алдаагаа засаад, цаашид 2016 сонгуульд ард тvмэндээ vйл ажиллагаагаа амлалтаараа биш ажлаараа харуулж, 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэсэн л бодолтой байгаа.
-Баян Єлгий аймагт МАН-ын нэр хvнд, рейтинг ямархуу байдалтай байгаа вэ?
-Аймагт бол ерєнхийдєє ард тvмэн МАН-г сонгохгvй бол болохгvй юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Яагаад гэвэл ард тvмэнд бvх асуудал ойлгогдож байна. Ардчилсан нам тєр барьж чадахгvй юм байна гэдгийг ард тvмэн ойлгосон. Байнгын зовлон, байнгын эдийн засгийн хvндрэл болчихдог юм байна гэдэг талаас нь ярьж байгаа учраас 2016 онд МАН ялна гэдэгт итгэлтэй байгаа. Ард тvмэн ч гэсэн итгэл дvvрэн байгаа.
Ховд аймгийн Булган сумын МАН–ын хорооны дарга Б.Амгаланбадрах: Ховд аймагт Ардчилсаннамялж vзээгvй
–Зєвлєгєєнд сууж байгаа хvмvvсийн сэтгэгдэл ямар байна. Дараагийн сонгуульд сэтгэл зvйнхувьдямархуу бэлтгэлтэй байгаа вэ?
-Ер нь бол янз янзын л сэтгэлгээтэй байгаа. Нэг хэсэг нь МАН Шийдлийн Засгийн газарт орж ажиллах нь зєв гэж байгаа бол зарим нь шvvмжилж байгаа. Би бодохдоо юмыг дандаа хараад шvvмжлээд суугаад байж болохгvй юм. Дотор нь орж, болохоосоо болохгvй хvртэл ард тvмний тєлєє, Монгол Улсын тєлєє энэ нам vvргээ vvрээд явж байх ёстой гэж ойлгодог.
–Ховд аймгийн засаг даргаар Ардчилсан намын хvн байгаа. Энэ хvн ямар бvтээнбайгуулалтєрнvvлсэн бэ. Ард иргэдийн аж байдал ямархуу байгаа вэ?
-Ер нь бол Ховд аймагт Ардчилсан нам ялж vзээгvй. Єнгєрсєн 2012 оны сонгуулиар сонгогчид Ардчилсан намыг сонгож олонхийн санал єгсєн. Ардчилсан намын дарга маань єнєєдєр тойрон хvрээлэгчдээрээ аймаг орон нутгийг удирдаад л явж байна. Намынхаа нєхдєєр хvрээлvvлсэн, ах дvvгээ хамгаалсан, авилга хээл хахуульд орооцолдсон, улстєржсєн байдлаар асуудалд хандаж байгаа. Жишээ болгон єєрийнхєє сумыг ярья л даа.
Булган суманд МАН олонх болсон. Иргэдийн хурлыг нь тогтоон, иргэдийн хурал нь Засаг даргаа дэвшvvлээд явуулдаг. Тэрийг нь эрх мэдлийнхээ хvрээнд Засаг дарга болгон ёсчилох ёстой. Тэрийг нь хориг тавьж буцаадаг. Ийм ёс бус vйлдэл их гарч байгаа. Бусад сумуудын хувьд Засаг даргаар ажиллахад “Нэгжийн тухай хууль”-д заасан шалгуур vзvvлэлтийг хангаагvй хvмvvсийг шууд даргаар томилчихдог. Томоохон сумууд дээр болохоор бодлогын тvвшинд дандаа хааж боодог. Ийм сонин улстєржсєн байдалтай vйл ажиллагаа явж байна.
–Та МАН–ын шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хэв маягаа жаахан єєрчлєх ёстой юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр МАН-ыг хvмvvс нийгэмд ойлгуулахдаа энэ бол хуучинсаг нам, хайрцаглагдсан нам, нэг даргын vгээр явдаг ийм нам гэж ярьдаг. Энэ бол тийм биш. Манай нам хэрхэн шинэчлэгдэж байгааг иргэд ирэх сонгуулиар л харах байх.
Холбоотой мэдээ
-
тамир (June 09, 2015 12:26:45 pm )
түүхээ мэдэдгүй хөөргөн онгироо нөхөр МАН -н даргад яг тохирно иймэрхүү нөхүүдээр 30 оны их хэлмэгдүүлэлтын үед мөнч олон хүны толгой залигуулсандаа одоо түүны бичсэн 7 бурхан харвахгүй киног түүх сайн мэдэдэг хүн үзвэл онигооны зүйл мөн их байнлээ бүүр наад захын зүүл дээр хүртэл бодлгүй бичсэн байгаа
-
Anonymous (June 09, 2015 12:42:34 pm )
Хэзээнээс ард тумнээ захиасыг авч амьд холбоотой нам болчихсон юм мэдэхгуй л юм байна олон жил тор барихдаа л ард тумний захиас авч байгаагуй олигархийн нам л байсан худлаа сонгууль дохохоор хайр зарлаад эхлэдэг арга чинь шуу дээ ккк Энэ нэг онгироо сагсуу нохорт хэн итгэх билээ дээ
-
Anonymous (June 09, 2015 12:45:01 pm )
МАН ард тумний захиас сонсож хуц гэдэг хариулт огдог амьдралаас тасарчихсан олигархуудтай нам шуу дээ
-
тамир (June 09, 2015 12:47:02 pm )
Жишээ нь уг кинонд Хягтад байгаа 10000 гаминг яаж 400н Ардын журамт яаж яалах вэ ядаж байхад нэг цэрэгт 5 ширхэг сум байга гэж тэгхээр 400 хүнд ердөө 2000 н ш сум байхаар цаанан үлдэж байгаа 8000н гаминг юугаар алах ве кинонд ташуур сэлэм 2 оор алсан байналээ үнэмшил муутай байна Гамин гэдэг чинэ хүншүүдээ зүгээр хүлээж байгаад цавчуулдаг тархруугаа ташуураар цохиулдаг хүн гэж байхгүй сумтай буутай байж шүү эсвэл бүүр үхэлээ хүлээсэн хүмүүс байждээ
-
тамир (June 09, 2015 12:54:21 pm )
мөнх бат сайн судалгаа хийж байж юм бичэж бай намын гишүүнийхээ байр суурнаас хандаж бичэхээр ийм болж байгаа юм ялангуяа түүхын сэдэвээр юм бичэх гэж байгаа бол их судалгаа хэрэгтэй юманд ултай сууртай харицалгтай хандаж баймаарсан энгын бидны нүдээр үзхэд ийм алдаа байгаа юм чинэ түүхчид үзвэл яаана багш минь хошного улайсаан
-
ээнээ (June 09, 2015 3:09:16 pm )
МАН-ын дарга нар зөв зүйл хийсэн байна. Ардын нам ард түмнийг монголыг өдий зэрэгт авч ирсэн шүү . Ардчилсан нам гарч ирэх болгонд ард түмэн идэх хоолгүй хийх ажилгүй гуйлгачин болгож байдгийг 1996, 2012 оны сонгуулиуудийн дараа харлаа. битгий мартаач хүмүүсээ. ардчилсан намынхан эрх мэдэл албан тушаалтай байгаа боломжоо ашиглаж өөрсдөө баяж гэж лоозогнож үүнээ хамгийн сайн биелүүлж ард биднээ мартдаг ардын нам хагас боловч ардаа бодож байна даа.
-
Сандруу Сандаг (June 09, 2015 3:19:10 pm )
МАН хашир, туршлагатай улс төрийн хүчин. Ялангуяа 1960 оны Үндсэн хуулиа баталсны дараагийн 25 жилд /1960-1985/ Их бүтээн байгуулалт хийсэн. Харин АН-ын хувьдаа эзэмшээд байгаа 25 жилд /1990-2015/ А.С.Пушкины үлгэрт гардагтай адил хуучин тэвштэйгээ л байна. Үр дүн баян, хоосны ялгаа их болсон.
-
Gishuun (June 09, 2015 3:20:43 pm )
Xezee baixdaa ard tumen ee bolchixvoo gishuudee ch xarj uzdeg uu baij oligarxiin nam bolsonoo gishuudeeree bugsuu archdag staas shig ashigaldagaa xeleechee Bayr. Stogt zereg oligarxuudaasaa l naad ugee xel tuuxee medexgui baij olon yum yarij onigoond bitgii orood baildaa gishuudiix ni nuur ulaigaad bna shuudee yadaj baixad kkkkkkk
-
Би физикийн хичээлд дургүй. (June 09, 2015 3:24:13 pm )
ерөнхий сайд байсан Алтанхуяг физикийн багш, Засаг дарга Батүүл физикийн багш, Дэнзэн физикийн багш, хамгийн гайгүй нь Тэмүүжин бас хуулийн багш, өөр чинь хэн билээ…… аан Сайханбилэг комсомолын багш
-
тамир (June 09, 2015 4:20:47 pm )
комнистууд хойд солонгост очиж амьдарвал ок болндо тийм эрх чөлөөг ардчилал та нарт олгсон тэнд жаргаж үхэнэ шүүдээ харин кимын гарыг сайн үнсээрээ бас сайн уйлаж сурах хэргтэй шүү тэгэхгүй бол харин буудуулна шүү
-
тамир (June 09, 2015 4:28:17 pm )
комнистууд гиноцит үйддэж 4 н монгол хүн тутамын нэг нь буудууллаж байлаа 90 оны үед зүүн европит комнист дарангуулагчидадаа хатуу хариуцалга ноогдуулаж байсан манаййхан хэт эн.энэргүй хандаж байж даваруулсан
-
ИРГЭН (June 10, 2015 12:08:07 am )
Ardchilsan nam zasag barih bolgond dampuural hymral bolgodog ardin nam sergeej zasaj selbedeg biz dee
-
Битгий унш !!!!! (June 10, 2015 8:19:51 am )
ХҮН АМЬ ТАВИХЫНХАА ӨМНӨ ЗАХИАС ЗАХИДАГ ШҮҮ ДЭЭ
13 Comments