antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2015 Comments are off

Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль ням гарагт болно

нийтлэсэн Admin
nalaihhotНийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул – Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул – Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны тавдугаар сарын 15 – ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг зургаадугаар сарын 14 – ны өдөр зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга Налайх хотын Захирагчийн сонгуулийн ажилтай биечлэн танилцлаа.

Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хаан, 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшсэн Б.Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч, бие даан нэр дэвшсэн Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарыг нийслэлийн дагуул-Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22172 сонгогч байгаагаас 18 нас хүрсэн сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай 20263 сонгогч байгаа юм.

Сонгогч Та 2015 оны зургаадугаар сарын 14 – ний өдөр буюу Ням гарагт 07:00-22:00 цагийн хооронд өөрийн харьяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж Налайх хотын Захирагчийн анхдугаар сонгуульд идэвхитэй оролцоно уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car