antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2011 2 comments

Э.Бат-Үүл: Мөнх-Очирын хүүхэд нь хэлмэгдсэн бол түүн шиг зарга хийх хүн байхгүй ээ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулиа бүтэн гурван жил ярьсны эцэст сая баталлаа. Ер нь ямар хууль гарчихав аа?

-Тийм ч онц сайн Сонгуулийн хууль гарчихлаа гэж үзэхгүй байна. Гэхдээ бид аль болох шударга сонгууль явуулчих юмсан гэдэг үүднээс хуульдаа нэлээд анхаарч, хичээн зүтгэсэн. Чухам үр дүн нь ямар байхыг ирэх сонгууль харуулах байх. Ер нь сүүлийн жилүүдэд парламентад хоёр нам зайдагначихаад бусдадаа боломж олгохгүй байгаа учраас төрийн бодлогод үгээ хүргэж чадахгүй яваа зарим нь гудамжинд гарч үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч байгаа. Тиймээс үүнийг аль болох өөрчилж, парламентыг бусад улс төрийн хүчинд нээлттэй болгохыг энэ хуулиар зохицуулахыг хичээсэн.

Нөгөө талаар сонгогчдын саналын дүн парламентын суудал хуваарилалтад үнэнээр тусдаггүй. Тухайлбал сонгогчдын 50 хүрэхгүй хувийн санал авсан нам парламентын суудлын 90 гаруй хувийг авчихдаг шүү дээ. Энэ гажуудлыг болиулах зарчмыг барьж ажиллалаа. Ийм ерөнхий чиг шугам барьж Сонгуулийн хуулийг гаргалаа. Ямар ч байсан хуучин хуулиас дээрдүүлэх гэж зүтгэлээ.

-Энэ хууль мажоритар тойрогт нэр дэвшиж байгаа 48 хүнд илүү боломж олгож байгаа юм биш үү. Тойрогтоо унавал намын жагсаалт руу шилжих давуу талтай боллоо?

-Герман, Скандинавын орнуудын туршлагаас нэлээд санаа авсан л даа. Сонгогчдын болоод сонгуульд тодорхой зорилгоор хүнээ дэвшүүлж байгаа намын хүсэл зорилгыг уулзуулах гэж оролдсон нь энэ. Манайханд энэ нь их сонин харагдаж байгааг мэдэж байгаа, мэдэж ч байсан. Өнгөрсөн хугацаанд сонгуульд сонгогчдын хүсэл сонирхол 100 хувь давамгайлдаг байлаа. Энэ нь зөв л дөө. Гэхдээ төрийн бодлогыг аваад явахад дэндүү чадваргүй хүмүүс гараад ирэх нь бий. Тийм учраас сонгогч болон нам эвслийн сонирхлыг сонгуульд тусгах гэснийх юм.

-Тойрогтоо унаад намын жагсаалт руу шилжих босгыг 28 хувь гэж тогтсон. Гэвч нэг тойрогт 50-иад хүн өрсөлдөөд бүгд саналаа хуваалаа гэж бодоход 28 хувийн босгыг давж гарах хүн байх болов уу?

-Дахин сонгууль явуулна. Хоёр мандаттай тойрог байлаа гэж үзье. Тэгвэл хамгийн олон хувийн саналтай дөрвөн нэр дэвшигчийг сонгож аваад дахин санал хураана гэсэн үг. Шударга өрсөлдөөнийг хадгалахын тулд ийм аргыг сонгосон юм. Гэхдээ аливаа тойрогт нэр дэвшиж байгаа нөхөр сонгогчдын 28 хувийн санал авч чадахгүй юм бол УИХ-ын гишүүн болно гэж яриад яахав дээ.

-Энэ босгыг манай нам 25 гээд Ардын нам 30 хувь гээд хоёр талд гэдийчихээд байсан. Тиймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг үүднээс дундын хувилбар 28 хувь дээр тогтсон юм. Энэ бол их тохиолдлын шинжтэй тоо.

-Тэгэхээр хариуцлагыг нэлээд чангатгасан хууль гарав уу гэж ойлгогдсон…

-Тэгэлгүй яахав. Үүнийг хийхийн тулд эсэргүүцэлтэй их тулгарсан. Ер нь манайхан зоргоороо байгаад сурчихаж. Зоргоороо байдал бол эцэс төгсгөлгүй улс төрийн маргаан мэтгэлцээнийг өрнүүлдэг юм байна. Тэгээд ч 2008 оны сонгууль хариуцлагыг чангатгах ёстой юм байна гэдгийг харуулсан шүү дээ. Сонгуулийн хуулиа шинэчлэхдээ хариуцлагыг сайтар чангатгах ёстой байсан юм. Энэ нь олон хүнд таалагдахгүй байгаа. Тэглээ гээд хүн бүрийн санаанд нийцүүлэх албагүй. Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчийг нэгдүгээр сарын 1 -нээс ажлаа өгөх ёстой гэсэн заалт оруулсан. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэх жишээтэй Парламент эсэргүүцлийг хүлээж аваагүй.

Яагаад гэвэл 2012 оны сонгуулийг төрийн алба зохион байгуулна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга сонгуулийн бэлтгэл хангуулж, боловсон хүчнээ энд тэнд байршуулчихаад өөрөө нэр дэвшихээр бөөн хэрүүл болно биз дээ. Тэр үед бид юу хэлэх вэ. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль залгуулаад Ерөнхийлөгчийн сонгууль гэж гүйгээд төрийн алба үндсэндээ бүтэн жил ажилладаггүй. Иргэдтэй уулзаж, ажлыг нь бүтээж өгдөг хүнгүй болдог шүү дээ. Манайх шиг ядуу улсад төрийн алба нь бүтэн жил ажиллахгүй байна гэдэг аюул. Ард түмэн муу үгээ барж “Хүнд сурталтай ч гэсэн төрийн алба ажлаа хийгээч ээ” гэж шаарддаг. Ийм шалтгаанаар нэр дэвших гэж байгаа төрийн албан хаагч сонгуулиас зургаан сарын өмнө ажлаа өгөх ёстой юм. Нэг бол улс төрөө эсвэл төрийн албаа сонгох сонголтыг хүмүүст гаргаж өглөө шүү дээ.

-Ирэх нэгдүгээр сарын 1-нээс мөнгө тарааж, дайллага цайллага хийхгүй биз дээ?

-Мөнгө ихтэй хүн парламентад сонгогддогийг болиулаад өгөөч ээ гэдгийг ард түмэн биднээс шаарддаг. Ард түмний захиалгаар үүнийг хийж байгаа. Зарим нөхдүүд үүнийг мэдээд сонгуулийн сурталчилгаагаа одооноос хийгээд эхэлчихсэн байна.

-Архи, тамхины бизнес эрхэлдэг нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг Сонгуулийн хуульд оруулахыг Х.Баттулга сайд санал болгоод дэмжлэг авсангүй. Та нэлээд эсэргүүцсэн байх аа…

-Одоо ч эсэргүүцэж байгаа. Үүнээс болоод намайг их шүүмжилж байх шиг байна. Бат-Үүл олигархийг дэмжиж байна ч гэх мэтээр ярьж байгаа. Шүүмжлээд байгаа энэ хүмүүс ардчиллын маш чухал үнэт зүйл алга болох гэж буйг мэдэхгүй байна. Өөрсдөө хэдэн жилийн дараа улс төрийн эрхээ хасуулах вий гэдгээ ойлгохгүй байна. Хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулсны төлөө иргэнийхээ улс төрийн эрхийг хязгаарлаж болохгүй. Монголд хар тамхи үйлдвэрлэж, хэрэглэхийг хуулиар хориглодог. Ийм бизнес эрхэлдэг хүмүүс УИХ-ын гишүүн болох нь битгий хэл шоронд суудаг. Архины үйлдвэрлэлийг хуулиар хориглосон байвал өөр хэрэг. Гэтэл ийм зүйл байхгүй. Хуулиар хориглоогүй зүйлийн төлөө иргэний сонгогдох эрхийг хасах гээд байна шүү дээ. Энэ бол их аюултай. Ийм зүйл Монголын түүхэнд болсон юм. 1920-иод онд ардын аж ахуйтнуудыг хувьдаа малтай байхыг зөвшөөрсөн. Гэвч Итгэлт баян шиг олон малтай хүний сонгох эрхийг хассан байдаг. Тэгсэн чинь өмч хөрөнгөгүй хүмүүс төрд гарч ирээд өмчтэй хүмүүсийнхээ хөрөнгийг хураачихсан. Ийм аюултай үүд хаалгыг Монголд дахин нээх гээд байгаа санаа энэ. Үүний дараа барилга, уул уурхайн салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд явах нь л дээ. Ингэж явсаар байгаад арван жилийн дараа өмчтэй хүнийг УИХ-д оруулахгүй гэдэг хууль гаргахыг хэн байг гэх юм. Ер нь сүүлийн үед баячуудын хөрөнгийг хураа гэдэг үгийг их хэлдэг боллоо. Ардчилал гэдэг балай юмнаас татгалзъя. Социализмаа эргээд байгуулъя гэдэг тунхагууд гарч байна. Угаасаа бүх нийтийн хөрөнгийг хураах ажил баячуудын өмчийг хураахаас эхэлдэг юм шүү дээ. Яагаад гэвэл хүмүүс өөрөөсөө баян хүнд дургүй байдаг байхгүй юу. Тийм учраас би эсэргүүцээд байна. Архи, тамхины асуудлыг битгий улстөржүүлээч ээ. Үүнийг ажил хэрэгчээр шийдэж болно шүү дээ.

-Гэхдээ Монголд архидалт гамшгийн түвшинд хүрчихлээ. Хүүхдүүд хүртэл архинд хордож амиа алддаг болж…

-1990 онд онгоц “согтуу” нисч, вагон “найгаж” давхидаг байлаа шүү дээ. Тэр үед эх захгүй архиддаг байсан. Сүүлд иргэдийн амьдрал сайжраад иртэл архидалт эрс багассан байхгүй юу. Вагонд архиддаг байдал багассан. Харамсалтай нь хүний хөгжил сангаас иргэн бүрт 21 мянган тараагаад эхэлсэн чинь архидалт эргээд өсч байна. Ядуус ихтэй газар архидалт гаарч байна. Ингэхээр архидалттай тэмцэхийн тулд улстөржилгүйгээр хийх зүйл их байгаа. Айл бүхэнд учирчихаад байгаа төсвийн алдагдлыг бууруулъя. Өнөөдөр монголчууд орлогоосоо давсан зарлагатай амьдарч байна. Ингээд амьдралдаа түүртэж байна шүү дээ. Архидалтыг багасгая гэвэл гэр хорооллын иргэдийг бүгдийг нь орон сууцанд оруул. Хүмүүсийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлээд өгчих. Тэгвэл архидалт багасна. Гэхдээ огт архигүй болно гэж дэлхийн хаана ч байхгүй. Солонгосчууд, хоолоо идэхдээ сөөжүүгээ уудаг л юм билээ. Францчууд хоолоо виногоор даруулдаг. Тэгэхээр архины зөв хэрэглээг бий болгох нь чухал юм. Үнэндээ монголчууд өнөөдөр шатах тослох материал буюу галт ус уугаад байгаа юм. Тиймээс градус багатай архи хэрэглэдэг болох хэрэгтэй.

-Та ийм хууль санаачилж байгаа гэл үү?

-Тийм. Үйлдвэрлэж байгаа архины хатуулгийг жилд хоёр градусаар бууруулъя гэсэн хууль санаачилж байгаа. Аливаа зүйлийг эрүүл ухаанаар ярихгүй, муйхарлаж зүтгээд яах юм бэ.

-Долдугаар сарын 1-нд амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирч, хэлмэгдсэн хүмүүсээс төр уучлал гуйх тухай асуудал яригдлаа. Харамсалтай нь МАН-ын даалгавраар дэмжигдсэнгүй?

-Намайг чуулганаас түр зуур гараад явсан үед энэ асуудлаар санал хураалт явуулж таарсан байна лээ. Тиймээс миний санал татгалзсан хариунд орчихсонд ард түмнээсээ уучлал хүсье. Үнэхээр Монгол Улс ардчилсан төртэй л юм бол долдугаар сарын 1-ний хэргийн төлөө ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Ямар ч ардчилсан төр өөрийнх нь хариуцлагагүйгээс болоод алдаа гарсан бол уучлал гуйдаг. Х.Тэмүүжингийн хэлж байгаа үнэн. Төр уучлал гуйхгүй гэж байгаа бол ардчилал эргэлзээтэй байдалд орчихож. Дарангуйллын хүйтэн царайтай төр эргэн ирж байгаа юм байна. Үгүй ээ тэр Э.Мөнх-Очир гишүүний хариуцлагагүй ярьж байгааг хараа. Мөнх-Очирын хүүхэд нь хэлмэгдсэн бол түүн шиг зарга хийх хүн байхгүй дээ. Хүний хувь заяанд яасан хүйтэн ханддаг юм бэ. Уучлал гуйх гэдэг бол ардчилсан төрийн энгийн зарчим шүү дээ. Алдааныхаа төлөө уучлал гуйдаг соёлыг төр тогтоож өгөх ёстой.

-Тэр болгон чуулганы хуралдаанд идэвхтэй оролцдоггүй Д.Зоригт сайд энэ өдөр төр уучлал гуйх гэж байгааг нэлээд гайхаж асуусан. Уг нь дүүгээ хүний гарт алдаж хагацал зовлон үзсэн хүн бол ийм зүйлийг гайхаад байхгүй л байлтай…

-Ийм жудаггүй хүн төрийн сайд болчихдог нь яаж байгаа юм бэ дээ гэж бодсон. Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг тавина. Ийм х-нээр төрийн ажил хийлгэж болохгүй.

-Хэзээ?

-Түүний хэлсэн үгийг хуульд нийцэх үү, үгүй юу гэдгийг судалж байна. Тэгээд Ерөнхий сайдад асуудлыг тавина гэж бодож байгаа. Төр уучлал гуйх, тодорхой албан тушаалтан хариуцлага хүлээх хоёр өөр шүү дээ. Д.Зоригт үүнийг ойлгохгүй давхиж яваа юм билээ. Ардчиллын ийм энгийн зарчим ойлгохгүй байж яаж төрийн сайд хийх юм. Намын даалгавраар ийм зүйл хийгээд явж байна шүү дээ. Ер нь ард түмэн уучлал гуйдаггүй төр, уучлал гуйдаггүй албан тушаалтныг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүн нэгийнхээ хөл дээр гишгэвэл уучлал гуйдаг биз дээ. Гэтэл хүний амь үрчихээд төр уучлал гуйхгүй байхдаа яадаг юм.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд вөрчлөлт оруулах гэж байгаа. Та ажлын хэсгийг нь ахалж яваа байх аа. Энэ хуульд ямар өөрчлөлт орох гэж байгаа юм бэ?

-Хэвлэлийн эрх чөлөө одоо хамгаалалтгүй байна. Хэвлэлийн эрх чөлөө рүү хэн дуртай нь дур зоргоороо дайрах боломжтой байгаа. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хариуцлагад татахаар заачихсан байгаа. Үүнийг болиулах гэж өнөөдрийг хүртэл яриад чадаагүй юм. Хувь хүн аль нэг сайтад ороод хэнийг ч доромжилж, гүтгэж болж байна. Тэгтэл Эрүүгийн хуульд сэтгүүлчийг мэргэжлийнх нь хувьд хариуцлагад татахаар заачихсан байгаа. Үүнийг ашиглаж улстөрчид их тоглодог.

-Эрүүгийн тухай хуулийн 110, 111 дүгээр зүйлээс болж шоронд суусан сэтгүүлчид бий?

-Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгүүлчийн мэргэжлийн алдаа, иргэн хүний гаргасан алдаа хоёрыг ялгаж зааглах хэрэгтэй. Мэргэжлийн алдааны төлөө сэтгүүлчийг яллах хэрэггүй. Алдах эрхгүй хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй. Эрх мэдэлтнүүд өөрийнхөө бүх зүйлийг нууцлах чадвартай байдаг. Түүнийг нотлох баримттай олно гэдэг тийм амар зүйл биш. Улстөрчид болж өгвөл сэтгүүлчийг алдаа руу нь хальтируулах их дуртай. Сэтгүүлчид төөе хариуцлага гэж байхгүй, алдах эрх бий. Хэвлэлийн эрх чөлөөний зарчим энә шүү дээ.

-Мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Сэтгүүлчид мэргэжлийн хариуцлага тооцдог газар бол мэргэжлийн холбоод нь байх юм. Түүнээс биш төр юм уу улстөрч хариуцлага тооцох ёегүй.

-Танай намын ҮЗХ хэзээ ху-ралдах бол?

-бОны наана хуралдаж магадгүй.

-Намын удирдлагын асуудал иригдах болов уу?

-Намын удирдлагын асуудал хөндөхийг би хувьдаа эсэргүүцнэ. Манай нам сонгуулийн өмнө намын удирдлагаараа оролддог юм. Тэгээд сонгуульд очоод уна-чихдаг. Сонгуулийн өмнө хоорон-доо мөргөлдөж байгаа хүмүүсийг хэн дэмжихэв дээ. Юм л бол толгойгоо самарч явдаг хүмүүст хэн итгэхэв. Намын даргын асуудлыг сонгуулийн дараа л ярина. АН сонгуульд ялагдсан бол намын дарга зайл, ялалт байгуулсан бол Ерөнхий сайд бол. Ийм л зарчим үйлчилнэ шүү дээ.

Я.Мөнгөнцэцэг

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 17, 2011 5:57:03 am )

    Chinii tolgoi hurehgui ee muu mudak booronhii manj novsh

  • Anonymous (December 17, 2011 9:10:16 am )

    ene odoo ooroosoo iceesei yu khiisen buteesen gej mongol ulsiin baatar boldg bn aa ichdeggui novsh elbegee ni amiig ni khaaj shagnal ogson baikh novsh yum daa muu baliar 2 nuurtei yakhganuud

antalya rent a car