Төв аймгийн Жаргалант сумын МАН-ын дарга нар дур зоргоороо авирлаж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Жаргалант сумын МАН-ын дарга Т.Цолмонгэрэл чонын ав зохион байгуулж, ан ав хийхдээ хүний амь хөнөөж бүрэлгэсэн цаг саяхан билээ. Гэтэл тэрээр дахин хоёр залуугийн аминд хүрэх дөхжээ.
Тус суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын алтны уурхайн хүнд техникээр өөрийн хувийн төмсний зоорийг ухуулж байгаад трактор нь хөмөрч онхолдон хоёр сайхан залуугийн амь насанд хүрэх шахсан бөгөөд эрүүл мэндээр нь ноцтой хохироосон байна.
Сумын засаг даргаар ажиллаж буй, МАН-ын тэргүүлэгч Д.Баярсайхан нь 2008 оноос эхлэн жолооч С.Энхжаргалаараа хоёр машинаар Улаанбаатар хот руу мод зөөлгөж, сумын иргэдийн өмч болсон байгаль орчныг ихээхэн сүйтгэж устгасаар байхад Төв аймгийн засаг дарга, МАН-ын дарга Ц.Энхбат нь сонссон ч сонсоогүй мэт дүлий дүмбэ оргисоор байх юм.
Аймаг, сумын МАН-ын дарга нарын энэ бусармаг үйл ажиллагаа хэзээ зогсохыг таахад бэрх байна.
Д. Дорж
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 16, 2011 7:12:52 am )
za ta uuruu songoson tanii l haan songolt shuudee. 20 000 tugrug avaad bie erh tsuluuguu hudaldaa bizdee durakaa, bagdaad baival ireh songuuliar 50 000- 100 000 g avaarai za
1 Comment