antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2015 2 comments

Бор дарсанд орсон мисс Ч.Чулуун-Эрдэнэ угаартаж нас барсан гэв үү

нийтлэсэн Admin

chulunerdeneАрван жилийн жаахан охин байхдаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд орж тэргүүн байр эзлэн хотын хөдөө гэгддэг байсан Яармагийнханаа баярлуулан “Оготны нүхэнд нуугдсан сувд” хэмээн нэрлэгдэж явсан мисс бол Ч.Чулуун-Эрдэнэ. Тэрбээр мисс болсныхоо дараахан боксчин Н.Баярсайхантай ханилан, өөрт нь хайр сэтгэлээ зарлаж явсан залуусын сэтгэлд гуниг хуруулсан бүсгүй. Тэргүүн миссээр шалгарч тухайн жилийнхээ “Оны алдартан” өргөмжлөл хүртэхдээ Ерөнхийлөгчийн өрөөний үүдэнд Олимпийн хүрэл медальт, боксчин Н.Баярсайхантай анх уулзсанаар хайр сэтгэлийн түүхээ эхлүүлсэн гээд олон сайхан дурсамж энэ бүсгүйд байлаа.

Боксчин залуутай ханилаад хоёр ихэр хүүхдийн ээж болсон мисс бүсгүй нэг л өдөр орон гэрээ орхин шүүгч залуутай сууж, Ховд нутгийн зүг явсан гэх дуулиан шуугиан хэсэгтээ л тарж байсан. Гэвч өдрийн од шиг ховорхон сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг Монголын тэргүүн мисс бүсгүйн шинэ амьдрал дахиад л бүтэлгүйтэж, тэрбээр буцаж ирсэн аж. Харамсалтай нь хоёр ч амьдрал зохиогоод бүтээгүй бүсгүй сэтгэл санаагаар унаж, бор дарс хүртэх болсноор барахгүй баяр тэмдэглэж байхдаа угаартаж нас барсан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч эхэллээ. Одоогоор уг асуудал үнэн эсэх нь тодорхойгүй байгаа ч, хэвлэлийнхэн мисс бүсгүйтэй холбоотой энэхүү мэдээллийг олонд дэлгэх болжээ.

Б.Содон

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 27, 2015 2:04:36 pm )

    ЯАНАА ЯМАР ТООГҮЙ ЮМ ВЭ, ЭНЭ БАЯРСАЙХАН ИХЭРИЙН УДАМ САЙТАЙ НӨХӨР БАЙНА ШҮҮ, АНХНЫ ЭХНЭР НЬ ЭРДЭНЭТИЙН НЭГ БАНКНЫ ЗАХИРЛЫН ОХИН БАЙСАН БӨГӨӨД ИХЭР ОХИН ХҮҮ 2ТОО БӨГӨӨД ТЭД НАР НЬ ХЯТАДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН САЙХАН ОХИН ЗАЛУУ 2 БАЙГАА Ш ДЭЭ

  • Anonymous (May 27, 2015 2:06:09 pm )

    ИЭР ҮЕДЭЭ Л ЭРДЭНЭТД МИСС ДАГААД ЭХНЭР ХҮҮХДҮҮДЭЭ ОРХИМОН ГЭДЭГ Л БАЙСАН,,,,,,,,,,ГЭХДЭЭ САЙН ЗАЛУУ,,,,,,, ХУУЧИН ЭХНЭР НЬ Ч САЫН ХҮҮХЭН,,,,,,,ТЭГЭЭД БОЛООГҮЙ Л ЮМ БАЙГАА ЮМ ДАА

antalya rent a car