antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2015 1 comment

Анхны түрүү, озэки цолыг хамтад нь авлаа

нийтлэсэн Admin

-Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн 25 тэмцээнд ороод түрүүлж байгаа нь Таканохана, Асашёорюү нарын 23 башёд түрүүлсэн амжилтын дараа гуравт бичигдэж байна-

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Тэрээр эзэн хааны цомыг хүртсэн Монголын зургаа дахь бөх болж, мөн сүмогийн дээрээс хоёр дахь буюу озэки (арслан) цол хүртэх болзлоо хангаж байна. Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг эхлэхээс өмнө сүмо бөхийн шүүгч нарын зөвлөл хуралдаж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг энэхүү башёд түрүүлэх юм бол озэки цол олгохыг дэмжинэ гэсэн билээ. Харин өнөөдөр Японы сүмо бөхийн холбооноос түүнд озэки цолыг албан ёсоор олгох юм.

Тэрүнофүжи Ган-Эрдэнийн намтараас товч хүргэхэд. Түүний аавыг Гантулга, ээжийг Оюун-Эрдэнэ гэдэг. Г.Ган-Эрдэнэ айлын гурван хүүхэдтэй айлын дундах нь бөгөөд тэрээр нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Түүний аав Д.Гантулга Увс аймгийн Наранбулаг сумынх бол ээж Ж.Оюун-Эрдэнэ Төв аймгийн харьяат. Түүний ээжийн талынх бөхийн удамтай аж. Г.Ган-Эрдэнэ 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд бага насаа Улаанбаатар хотод өнгөрүүлжээ. Өдгөө Ган-Эрдэнийн аавынх Улаанбаатар хотноо амьдардаг байна. Багын л биеэрхүү хүүхэд байсан тэрээр урлаг, спорт гээд юм юманд авьяастай байжээ.

Г.Ган-Эрдэнийг аавынх нь төрсөн дүүгийн нөхөр А.Төмөрбаатар дархан аварга Ж.Мөнхбат аваргатай уулзуулж, Их шавийн дээд сургуульд оруулжээ. Мөн тэрээр ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр очин жүдогоор хичээллэсэн байна. Баг байхын Асашёорюү аваргын барилдааныг хараад сүмод дуртай болсон Г.Ган-Эрдэнэ Тоттори сургуулийн шалгаруулалтад тэнцсэнээр Япон руу явсан түүхтэй аж. Энэ үед тэрээр Ж.Мөнхбат аваргын зөвлөснөөр очиж шалгуулж байжээ. Ийнхүү өдгөө арлын оронд шинэ од болон яваа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг сүмод хөл тавихад ёкозүна Хакүхо М.Даваажаргал болон дархан аварга Ж.Мөнхбатын нөлөө их байсан байна.

 

Г.Ган-Эрдэнэ анх 2011 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод элсэн орж 16 башёгийн дараа дээд зиндаанд гарч ирсэн нь дээд амжилтуудын нэгээр бүртгэгдсэн. Мөн дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсан юм. Энэхүү барилдаан 2014 оны есдүгээр сарын башёгийн эхний өдөр болсон бөгөөд тэрээр озэки Котошёгикүг золгоон дээр шууд зайлж, татаж давсан нь олны анхааралд өртсөн юм. Японы мэргэжлийн сүмод Монголын дөрвөн аварга төрсөн. 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд. Тэгвэл өдгөө Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тав дахь ёкозүна болно гэж нэрлэж байна. Тэрээр ёкозүна Харүмафүжигийн Исэгахама дэвжээнд харьяалагдаж буй.

 

АНХНЫ ТҮРҮҮ, АРСЛАН ЦОЛЫГ ХАМТАД НЬ АВЛАА

Тавдугаар сарын тэмцээнийг эхлэхээс өмнө Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг унагаан 13 ялбал озэки цол өгнө гэж сүмо бөхийн холбооноос амлаад байсан билээ. Башёгийн эхний өдөр Хакүхо комүсүби Ичиножёо А.Ичинноровт унасан бол сэкивакэ Тэрүнофүжи Саданоүмиг бараагүй. Ийнхүү энэхүү башёд түрүүлэх магадлалтай хоёр бөх эхний өдөр учраадаа дийлдсэн нь олон бөхөд түрүүлэх боломж байгааг харуулаад авсан. Гэвч их аварга Хакүхо 12, 14 дэх өдөр озэки Гоэйдо, Кисэносатод ялагдсан бол Тэрүнофүжи мөн адил гурван унаатай болж ирсэн. Ингэж хоёр бөх башёгийн сүүлийн өдөр адил 11 даваа, 3 унаатай болж, хоёул учраа бөхөө давбал нэмэлт барилдаан гарах байсан билээ. 35 дахь түрүүгээ авахын төлөө зүтгэж буй их аварга Хакүхо Харүмафүжитэй оноолт таарсан бол анхны түрүүгээ хүртэх боломжтой болоод байсан Тэрүнофүжи Болгарын бөх Аойямаг давах учиртай. Мөн энэ өдөр Хакүхо, Тэрүнофүжи нарын араас ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, маэгашира Такаясү, Икиой, Кайсэй, Ёшиказэ гэсэн зургаан бөх 10 даваатай ард нь бичигдэж байсан.

Энэхүү башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнийг санагдуулсан юм. Учир нь өнгөрөгч башёгийн сүүлийн өдөр Хакүхогийн араас хоёр унаатай нэхэж явсан бөх бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Хэрвээ Хакүхо Харүмафүжид унавал түрүү бөх нэмэлт барилдаанд тодрох байлаа. Нэмэлт барилдаанд Хакүхо, Тэрүнофүжи нар гарч ирэх байсан. Гэвч Харүмафүжи өвдөг шороодсоноор дэвжээний дүүдээ тусалж чадаагүй юм.

Ийнхүү дээрх байдал Нацү башёгийн сүүлийн өдөр(V.24) давтагдаж, Хакүхо, Тэрүнофүжи нарын хооронд дахин өрсөлдөөн гарсан билээ. Тэрүнофүжи Болгарын бөх Аойяматай барилдахдаа сандарч тэвдэлгүй ёрикири мэхээр ялсан. Ингээд тэрээр Хакүхо Харүмафүжи нарын барилдааныг хувцас солих өрөөнд телевизээр үзсэн юм. Өнгөрсөн башёд дэвжээний дүү Тэрүнофүжид тусалж чадаагүй ёкозүна Харүмафүжигийн хувьд энэ удаа маш их дарамт байсан нь мэдээж. Барилдаан эхлээд хоёр аварга халз золгон, хэн хэн нь барьц аваагүй бөгөөд Харүмафүжи доош суун Хакүхогийн урд шуудагнаас барьц авсан юм. Нэгэнт барьц илүү болсон Харүмафүжи Хакүхог дэвжээнээс ёритаоши мэхээр түлхэн унагааж, Тэрүнофүжи нэмэлт барилдааныг хүлээлгүйгээр түрүүллээ. Тэрээр барилдааныг үзэж дууссаны дараа уйлж байсан юм. Ийнхүү Монголын нэгэн шинэ бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы эзэн хааны цомыг анх удаа хүртэхдээ озэки цолыг давхар авлаа.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод 25 тэмцээнд ороод түрүүлж байгаа нь Таканохана, Асашёорюү нарын 23 башёд түрүүлсэн амжилтын дараа гуравт бичигдэж байна. Түүнд өнөөдөр Японы сүмогийн холбооноос албан ёсоор озэки цол олгох юм.

Тэрээр 2011 оны нэгдүгээр сараас мэргэжлийн сүмод барилдаж эхлэхдээ маш хурдан цолонд хүрсэн бөгөөд 2013 оны ёсдүгээр сарын тэмцээнд жюүрёод түрүүлжээ.


Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2015 онд: 

Нэгдүгээр сарын тэмцээн: Маэгаширагийн 2-с барилдахдаа 8 даваа, 7 унаа.

Гуравдугаар сарын тэмцээн:  Сэкивакэ цолтойгоор барилдаж 13 даваа 2 унаа.

Тавдугаар сарын тэмцээн: Сэкивакэ 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, озэки цол хүртээд зогсохгүй дайчин барилдааны шагналыг гурав дахь удаагаа дараалан хүртлээ.

Эцэст нь Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны 2000-2015 оны хооронд нийт 98 башё болоход Монголчууд 68, Япончууд 15, Самао 5, Хавай 2, Болгар, Эстони улсын бөхчүүд тус бүр нэг удаа түрүүлжээ. Үүнээс харахад сүмогийн дээд зиндаанд 2006 оны нэгдүгээр сараас хойш нэг ч Япон бөх түрүүлээгүй байна.

Ч.БОЛОРЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (May 29, 2015 8:17:32 am )

    mundag yumaa mongolchuud bid ene bol davgaa avargiin ach olon avarga araas n torj bn da davga ch bundag haragddag shu avarga gj tiim l bh ystoi ganerdene yg avargA SHIG aash zang n duuraij bn lee shu amjilt husey avarga bolooroi

antalya rent a car