Энххуягийн Цэрэнтогтох нь 1998 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн одоо Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11а ангид суралцдаг. Э.Цэрэнтогтох нь БНХАУ-ын Бээжин хотын цэргийн төв эмнэлэгт ясны чөмөг(хэм) шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай тул түүний  4 настай,  12 настай дүү нар нь  ахынхаа донор болох юм.

Хагалгааны зардал нь 130 сая ба хагалгааны дараах эмчилгээний зардал нь мөн 100 гаруй сая төгрөг шаардлагатай болсон байна.

Хөвсгөл аймгийн оюутны нэгдсэн холбооны залуус хүүгийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхээр 2015 оны 5 дугаар саырн 15-23-ны өдрүүдэд  Хандивын аяныг зохион байгуулж байна.  Аяны хүрээнд

“Тэмүүлэл- challenge” эхлүүлж хүүхэд залуус идэвхтэй оролцож байгаа бол , 5 дугаары сарын 23-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “flash mob”хийжээ.

Мөн 5 дугаар сарын 27 нд Тусгаар Тогтнолын Ордонд “Халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус тоглолтонд урлагийн салбарынхнаас олон уран бүтээлчид ороцож нэгдэхээ илэрхийлсэн байна.

Ганц олдох амьдралдаа халуун сэтгэлээр нэгэндээ тусалж, ирээдүйг түшилцэх хүүдээ амьдрал бэлэглэж, нэгэн гэр бүлд аз жаргалтай амьдрах боломжийг олгоход хувь нэмрээ оруулж сэтгэлийн хандив өргөж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Амьддаа бие биенээ хайрлацгаая!

Хандивын данс Энххуягийн Цэрэнтогтох: 
Хаан банк: 5914174292
Төрийн банк: 241109469204
Харилцах утас: 99386499, 94017005

 

www.newsline.mn