antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2015 28 comments

Л.Гансүх: АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг яаж зохиодгийг өөрийн биеэр мэдэрлээ

нийтлэсэн Admin

gansuhunenЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхтэй ярилцлаа. Түүнийг АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Харин тэрээр энэ хэргийг зохиомол хэрэг гэж үзэж байгаагаа онцолсон юм.

-Таныг холбогдуулан шалгаж буй хэргийг яагаад зохиомол гэж үзэж байгаа юм бэ. Ямар нэгэн байдлаар сэжүүр олсон байх?

-Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн гурван сар гаруй хугацаанд хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо.Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан юм.Гэтэл АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал албан тушаалаа ашиглан намайг Эрүүгийн хуулийн 273-р зүйл буюу төсөв захиран зарцуулагч, 150-р зүйл буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Харин одоо энэ бүхэн үнэнд гүйцэгдээд ирэхээр ямар ч хамаагүй аргаар ял өгөхийн тулд л ажиллаж байна даа. Түүнээс бус энэ асуудал шийдэгдэх хангалттай хугацаа өнгөрлөө.

-Ер нь яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон юм бэ. Өмнө нь хүмүүс аваад болоод байсан нүүрсийг хямд үнээр өгөх нэрээр мөнгө угаалаа гэж хардах хүмүүс бишгүй бий?

-2012 он аравдугаар сарын эхээр хэвлэл мэдээллээр болон иргэд Ерөнхий сайдад хандан нэг тонн нүүрсний үнэ 200000 төгрөгөөс давсан тухай, үүнийг яаралтай шийдвэрлэхийг хүссэн хүсэлт олноор ирсэн. Ерөнхий сайд асуудлыг шуурхай судлаад улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр иргэдэд маш ашигтай, Багануурын уурхайд бас ашигтай хувийн аж ахуйн нэгж бүх зардлаа хариуцан менежмент хийх хувилбараар шийдвэрийг гаргасан. Энэ нь хөтөлбөрийн менежмент хийх аж ахуйн нэгж нь Багануурын уурхайн хашаанд шигшүүр, эксковатор, ачигчийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулан (700 сая орчим төгрөгийн үнэлгээтэй ) тухайн үед уурхай цахилгаан станцад нэг тн-ыг 20500 төгрөгөөр өгч байсан том, жижиг, нунтаг, чулуу холилдсон нүүрсийг гурван янзаар шигшин (0-2 см, 2-20 см, 20 см дээш) 2-20 см-тэй хэсгийг 27500 төгрөгөөр худалдан авч (уурхай үлдсэн 0-2 см хэсгийг цахилгаан станцад, 20 см-ээс дээш томыг уурхайгаас машинтай авах иргэдэд худалдаж байсан), Улаанбаатар хүртэлх зардлыг хариуцан вагоноор ачуулан Толгойт, Амгаланд тусгай зориулалтын талбайнууд бэлтгэн буулгаж дахин шигшиж саарал чулуу, ачих, буулгах, тээвэрлэх үед үүссэн нунтгийг ялгаж 40 кг-аар шуудайлан амыг оёж УБ хотын таван дүүргийн хороо бүрт хоёр буюу нийт 163 борлуулах цэг байгуулах, өдөр бүр энэ цэгээс борлуулалтын мөнгийг хураан авах зэргийг бусад бүх зардлуудаа шингээн нэг тонн нүүрсийг 80000 төгрөгөөр иргэдэд зарах үүрэг хүлээсэн шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулалт хийж чанаржуулсан нүүрсийг гэрийнхээ хажуунаас хямд үнээр авах боломж нээгдсэн юм. Дашрамд дурдахад уг хөтөлбөрт менежмент хийсэн “Эм Жи Эл Эс Би” ХХК 2012-2013 оны өвөл дуусахад ажлын тайлангаа гаргаж өгөхөд нэг тонн нүүрсэнд гаргасан зардал нь 78000 гаран төгрөг байсан.Ер нь АТГ-ын сурталчилж байгаа шиг  27500 төгрөгийн бэлэн бараа захаас аваад дэлгүүрт 80000 төгрөгөөр зараад (ямар ч зардал гаргахгүйгээр ихээхэн ашиг олж байгаа үйлдэл биш юм.

Харин Багануурын уурхайгаас хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох том, жижиг, нунтаг, саарал чулуутай нүүрс авч, Багануурын уурхай дээр болон Улаанбаатарт хоёр дахин шигшиж саарал чулууг ялган 40 кг-аар шуудайлж, амыг оёж таван дүүргийн 163 цэгт борлуулалтын сүлжээ байгуулан тээвэрлэн хүргэж, нэмүү өртөг үүсгэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, бас 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон цогц үйл ажиллагаа Улаанбаатар хотын 100000 орчим өрхөд боловсруулсан, чанартай, хямд нүүрсээр үйлчилсэн төр, хувийн хэвшлийн амжилттай хамтран ажилласан хөтөлбөр болсон.

-Компанийн сонгон шалгаруулалт дээр маргаантай байдаг юм биш үү. Яагаад заавал шууд сонгосон юм бол?

– Энэ хөтөлбөрт нэг ч төгрөг улсаас гаргаагүй учраас, улсын хөрөнгөөр худалдан авалт, үйлчилгээ хийгээгүй болохоор менежмент хийх аж ахуйн нэгжийг өрөнхий сайдын шийдвэрээр шууд сонгосон юм. Өөрөөр хэлбэл, компанийн сонголт хууль зөрчөөгүй.Харин хоёр дахь жилийн буюу 2013-2014 оны өвлийн нүүрс нийлүүлэлт эхлэхэд “Эм Жи Эл Эс Би” ХХК банкны болон татварын ер бусад өглөгүүд, ажил эхлүүлэх бэлтгэл ажлын зардалд 800 гаруй сая төгрөг түр олгох хүсэлтийн дагуу Засгийн газар 2013 оны есдүгээр сард мөнгийг олгон, авсан компани нь 2013 оны арванхоёрдугаар cap, 2014 оны хоёрдугаар сард хоёр хуваан төлсөн байдаг. Үүнийг Л.Гансүх авсан мэтээр АТГ зарласан.

-Тэгвэл улсад учруулсан 3.6 тэрбум төгрөгийнхөө талаар тайлбарлах уу?

-АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтэд зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь  бас л хууль зөрчсөн  үйлдэл. Ичинхорлоо мөнежмент хийсэн компанид нэг тонн нүүрсийг 27500 биш 39000 төгрөгөөр өгөх байсан. Үүний зөрүүгээс болон УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагуй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэж тайлбарлаад байгаа юм. Уг нь Ичинхорлоо 27500-гаар нэг тонн нүүрсийг менежментийн компанид өгөх шийдвэрийг ЗГ гаргасан, Гансүх гаргаагүй. Өөрөө ЗГ-ын шийдвэрийг дүгнэх эрхгүй гэдгээ тооцсонгүй. Нэг тонн нүүрс 27500- гаар өгч байгаа нь Багануурын уурхайд ашигтай (20500 биш) үнэ гэдгийг АТГ-ын даалгавар биелүүлэгч бас тоосонгүй. Хэрэв засгаас тн нүүрсийг 39000-аар менежмент хийх компанид өгсөн бол компани гарах зардлуудаа нэмэхэд 90000 гаруй төгрөгөөр иргэдэд очих байсан. Мөн хотод шигшсэн нүүрснээс үлдсэн нунтаг нүүрсийг Багануурын уурхайн охин компани иргэд, аж ахуйн нэгжүүдэд нүүрс жижиглэнгээр зарах зориулалтаар байгуулагдсан “Багануур илч” ХХК хүлээн авч цааш нь цахилгаан станц, уурын зууханд зардаг байсныг Ичинхорлоо маш сайн мэдзж байсан хирнээ ийм дүгнэлт гарган АТГ-тай хамтран гэмт хэрэг үйлдлээ. “Багануур илч” болон “Эм Жи Эл Эс Би” компаниуд нүүрсийг өдөр бүр вагон болгоноос гарсан шуудайны тоогоор акт үйлдэж хүлээлцэж байсан. 2-3 давхар хяналт бүртгэлтэй нэг ч шуудайг дутаах аргагүй юм. АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг зохиохдоо мөн түүнийгээ хэрэгжүүлэхдээ маш олон бохир технологид (хууль зөрчсөн) гаршсаныг өөрийн биеэр үзлээ. Эхлээд зохиосон хэргийнхээ дагуу хэвлэл мэдээллээр ор үндэсгүй, хүмүүсийг цочирдуулсан онц хүнд хэрэгтэн мэтээр мэдээлэл тарааж нийгмийн сэтгэл зүйг бэлтгэдэг юм байна. Хэрэг зохиомжлохдоо хоорондоо ямар ч холбоогүй асуудлуудыг хооронд нь холбож олон шалгах зүйл байгаа мэтээр тогтоолуудаа гарган шүүгч прокуроруудаар хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна. Тэгээд хорьсныхоо дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын харьяа газруудыг өөрийн хүссэнээр хянаж дотоод хэрэгт нь орж ажиллуулдаг юм байна. Төрийн болон хувиин ямар ч байгууллагаар хохирогчоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна. Энэ нь бүгдээрээ хууль зөрчсөн үйлдпүүд юм. Үүний жишээ нь Ичинхорлоогийн хийсэн дүгнэлт юм. Хүний эрхийг зөрчих, хууран мэхлэх ч энүүхэнд юм байна.

-Гурван сар гаруй таныг хорихдоо танаас хэдэн удаа байцаалт авсан бэ. Тэд таньтай хоригдол шиг харьцаж байв уу. Ерөнхийдөө албан тушаалтнууд бизнесийнхэний дунд АТГ-ын мөрдөн байцаагчдыг их харгис ханддаг гэдэг юм билээ. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

-Цагдан  хорих   байранд хоригдсоны дараа 2014 оны 7 дугаар сарын 30, мөн  8 дугаар сарын 5-ны өдрүүдэд надтай уулзахаар ирсэн өмгөөлөгчийг АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал хорих байр руу утасдаад уулзуулаагүй. Мөн 2014 оны .8.1 өдөр 17:30 орчимд АТГ-аас зургаан хүн ирж хорих байрныхнаар миний өрөөг нэгжүүлж, тэмдэглэлийн дэвтрийг хураан авч хэсэг хугацааны дараа буцааж өглөө. Энэ олон хууль бус үйлдлээ АТГ-ынхан ямар ч хяналтгүй хийж байна. Надтай улс төрийн хоригдол шиг харилцаж байсан. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын дэргэд аваачсан нь энэ газрын удирдлагуудыг ямарч хяналтгүйгээр, хязгааргүй эрх мэдэлтэйгээр хууль зөрчих, бүх хуулийн байгууллагуудаас эхлээд төрийн болон хувийн байгууллагууд түүгээр зогсохгүй улс төрийн зорилгоор Засгийн газар, Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн    дарамтлах, хэлмэгдүүлэх боломжийг олгожээ. Лхүмбийн хэрэг, Лоохуузын хэргийг ямар үед ямар Улсын захиалгаар зохиомжилж байсныг бид мэднэ. Гэтэл 21-р зуунд аль ч улсаас хараат биш Ардчилсан нийгэм байгуулж буй өнөө үед ЗГ, Ерөнхий сайдаа огцруулахын тулд зохиомол хэрэг үүсгэн улс төрийн зорилготой ажиллаж буй ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүчний байгууллагын аюулыг биеэр мэдэрсний хувьд яаралтай энэ гажуудпыг засах болжээ гэж шийдвэр гаргах түвшний хүмүүст хэлмээр байна. Ер нь энэ байгууллага Үндсэн хуулийн бус байгууллага гэдгийг олон хүмүүс хэлж ярьдаг. Энэ байгууллага мөрдөх цагдах үүргээ хуулийг уландаа гишгэж гүйцэтгэх бус харин соён гэгээрүүлэх чиг үүргээ анхаарах ёстой бус уу.

Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын даалгавраар    хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомол хэрэгт хэлмэгдүүлж чадаж байгаа улсууд төсөв захирагч ямар ч албан тушаалтныг яаж ч гуйвуулан хэлмэгдүүлж ЗГ- ын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албан хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажлаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагчидтай улс яаж хөгжих юм бэ? АТГ-ын удирдпагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнге авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон.

Намайг сэжигтнээр тооцоод 3 cap болсон. Энэ хугацаанд 2-хон удаа байцаасан. Уул нь намайг хорих тэр дундаа шууд 2 сараар хорих шийдвэр гаргасан нь үнэхээр инээдэмтэй хэрэг юм. Надад хоригдсон ч гадуур байсан ч  илүү нууж хаах юм байхгүй. Би бүх үнэн бодит баримтуудаа хэлсэн. Харин одоо АТГ-ынхан үнэнд гүйцэгдээд ирэхээрээ ямар хэргээр ял өгөхөө мэдэхээ байчихаад байх шиг байна. Гэрийнхээ хажуунаас ялгаж шигшсэн чанартай нүүрсийг хямд үнээр авах боломж олгосон энэ хөтөлбөрийг мушгин  гуйвуулж, зохиомол хэрэг үүсгэхээс өөр ажил байхгүй юм гэж үү.

Ч.Дорж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Зочин (May 21, 2015 2:46:00 pm )

    Хэрэг хийсэн хүн хэзээч би хулгай хийсэн, хүн алсан гэж хэлдэггүй юм. Ямбын нь эдэлсэн бол ялын нь эдлэх хэрэгтэй шүү дээ. Ялаа эдлээд гараад ирэхэд чинь мөнгө чинь банкны хүүгээрээ өсөөд байж л байна шүү дээ.

  • Tунгалаг (May 21, 2015 3:13:46 pm )

    Энэ бол ч зарин гэмт хэрэг байхаа! Алтанхуягийгаа л хамгаалаад байвал оороо л уурэх болно шуу дээ! Ер нь хамтдаа орсон нь дээрээ! Оор асуудал дээр бол :АТГ-ынхан хэрэг зохиодог явдал бол байгаа шуу!

  • ЗОЧИН (May 21, 2015 3:44:54 pm )

    Хэтруулсэн болохоос Лоохуузийн хэрэг бол засгийг авах хуйвалдаан байсан шуу дээ.Аривт материал нь байгаа байх.

  • Зочин (May 21, 2015 9:05:26 pm )

    Энэ нөхөр маш их шуналтай Алтанхуягтай хамтарч а жиллаж байсан нь үнэхээр сэжигтэй.Тэгээд хэлмэгдсэн юм шиг яриад байх юм. Байгаль орчны сайд байхдаа ХУ намын ёстой болдоггүй нөхдөөр өөрийгөө тойрон хүрээлүүлж байсан даа. Нөгөөдүүл нь яаж өрөвдөж байгаагаа намынхандаа байнга гоолдог байж билээ.

  • 1 (May 21, 2015 11:19:54 pm )

    Enhbayar bas yag ingej helj bsn. Denduu zohiomol yaliig tulgadag oshoo avah gj zutgedeg aimshgiin gazar gsn yag unen. Ter hurts gej nohor neg udur uuruu heregten yaltan boloh vide

  • anu (May 21, 2015 11:23:07 pm )

    Avilgatai temtseh gazar elbegdorj dorligjav 2iin durguig hurgesen hund iluu uilchilne. Bugd l idsen uusan bga shde. Ta nar bayartsogtiigoo shalgad buh idsen mungii ni too yosoor ni gargaad ir. Tegvel jinhene uls torch gej uzie. Elbegee dorligoo 2oo. Ichij amidar. Hunii nulims zovlongoor udaan jargadgui yum. Nugel ni nudeeree garah shig aimshig ugui. Kkkk

  • hujaa (May 21, 2015 11:24:31 pm )

    Bayartsogtiin hujaa ner passportan dere bao ji shu gsn bailuu. Hahahaaaaa

  • hujaa (May 21, 2015 11:27:26 pm )

    Elbegiin hujaa ner Edi du jao yumu kkk tegvel. Yanaa ene 2 hujaagiin udmiihan. Mongol 20 jiliin daraa nileen yum bolson bh bhda. Ene hujaa ovoo nariin …. bolood

  • Anonymous (May 22, 2015 9:38:56 am )

    ENE HULGAICH ALTANHUYAGTAI NIILEN TATBAR TOLOGCH BIDNII MONGOOR BAGANUURAAS NEG TONN NUUSIIG 25.0 MYANGAAR ABCH HOTOD ABCH IREN NEG TOONIIG NAYAN MYANGAN TOGROGOOR ZARSJ BAIHAD IRGED BID BAGANUURAAS OORSIIN MONGOOROO NEG TONN NUURSIIG 37.500 TOGROGOOR HUDALDAN ABAAD TEEBERLEN HOTOD ABCH IREED NEG TOONIIG 45-50,0 MYANGAAR ZARJ BAISAN ENE HOERIIN HOOROND YALGAA BAINA UU NEE HULGAICH NAR ICHED YADAG BAINA TATBAR TOLOGCH NARIIN NARAAR NUURSNII NAIMAA HIIJ MONGO UGAASAN EN ENDEES TODORHOI HARAGDAJ BAIGAA BIZDEE

  • лхагва (May 22, 2015 3:08:07 pm )

    энэ чинь хэрвээ vнэн бол юун омно олон тvмнийг хямд тvлээ нvvрсээр мон хотын оршин суугчдыг хорт утаагаар амьсгалуулсан хамгийн ноцтой нь торийн эрхд ноцтой халдсан аюултай vйлдэл байна ш дээ тагнуулынхан юу хийж байнаа

  • Nyamdorj baaz (May 23, 2015 8:47:16 pm )

    Suuh yamar bna

  • Anonymous (May 25, 2015 2:37:47 pm )

    ШУДАРГА ДҮР ГАРГАСАН ХУЛГАЙЧ ЛҮ

  • нүүрс (May 25, 2015 2:39:09 pm )

    бузар гардаа худалч гансүх

  • Anonymous (May 25, 2015 3:39:30 pm )

    АТГ-ынхан худлаа шуум юмны төлөөл ингэж ажиллах албан хаагчид биш байхаа бодиттой л юмны төлөө явна байх харин АТГ-ынхан шуурхай л ажиллах хэрэгтэй шүү

  • зочин (May 25, 2015 4:48:20 pm )

    АТГ сайн ажиллаж байна, маш их хэмжээний мөнгө идсэн хулгайч байх шүү, энэ, нүүрснээс өчнөөн тэрбумыг идчээд, ашиггүй ажилласан гэж улсын төсвөөс өчнөөн тэрбумыг хулгай хийсэн гээ биз дээ, хуулийн байгууллагын нэр хүндийг унагааж байгаад нь хариуцлага тооцооч,

  • АТГазар (May 26, 2015 10:59:07 am )

    Ер нь манайд тэрийн эргэлт хийх бодлого бий

  • АТГазар (May 26, 2015 11:03:58 am )

    Ганболдын сэтгэхуйд хуний эрхийн тухай ямарч ойлголт байхгуй нь унэн

  • tsetsgee (May 26, 2015 3:59:09 pm )

    uneheer ulsig hohirooson uunii urshgaar ard tumnii yduurch baigaa ni ta nar shig soliotoi hobdoguudaas bolj bna shuu. ard tumnee bodno ta narin toloo gej hudlaa hoshgirood ideh l gej ta nar ingej zabaardag ym bna shuu dee. unenee hulee.
    unen ylnaa. Hamag buruug bitgii AT gazart ogoo. Aldaag ooroosoo ol

  • Зочин (May 27, 2015 11:32:59 am )

    Архичин болсон хүн ч өөрийгөө би архичин биш гэдэгтэй агаар нэг.

  • Бат (May 29, 2015 5:26:23 pm )

    Энэ нөхөр худлаа яриад байх юм. Хамаг юмыг зохион байгуулсан хэргийн эзэн мөнөөс мөн. АТГ-хан энүүнтэй ноцолдоод байгаа нь зөв. Хөрөнгө захиран зарцуулахад гарын үсэг зураагүй бол хэрэгтэн биш гэж хэлэх гээд байна л даа. Манай улсын эрүүгийн хуулинд “хөрөнгө захиран зарцуулсан этгээд” гэсэн үг өгүүлбэр байдаг л даа. Түүн дээр дөрөөлөөд донгиотоод байх шиг. Гэхдээ үүрэг өгч ерөнхий сайдын нэрээр лантуудаж байгаад санаагаа гүйцэлдүүлсэн нь яахын аргагүй гэмт хэрэг. Нөгөө талаар төрийн аудит, цагдаагийн газрын олон төрийн албан хаагчийн ажил хөдөлмөр, дүгнэлтийг ганц хар толгойгоороо үгүйсгэж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл мөн. Энэ нөхөр яахын аргагүй гэмт хэрэг хийсэн нь тодорхой байгаа.

  • nyam (May 29, 2015 9:55:20 pm )

    Yasanch hanadaggvi wm be,omno ni shonhoriin naimaa hiisen,hiigeegvi geed l hel am bolood baisan nohor baina sh dee…

  • уншигч (June 02, 2015 11:27:37 am )

    зайлуул их юм мэдэж мэдэрчээ хөөрхий оюутолгойн гэрээний дараа том байшинтай болсон гэж уянга гишүүн яриад л нүүрс идэж амьдарлаа гэж АТГ гүтгээд л энэ муу цаас шиг цагаан өндөг шиг өөгүй амьтныг их л дарлаж байгаа моньднууд байна даа оюутолгойн гэрээ хийсэн хүмүүс цэв цэвэрхэнгэдгийг тэнгэр мэдэж байгаа зайлуул

  • уншигч (June 02, 2015 11:29:13 am )

    энэ урагшаа цус холилдсон нөхөр юу гээд л гоншигноод байгаа юм бэ

  • Иргэн (June 05, 2015 12:56:23 pm )

    Худлаа шаалгүй улсын хөрөнгийг буцааж төл. Хулгайч хэзээ ч би авсан гэдэггүй. Хэн ч үнэмшихгүй юм ярьж төрийн байгууллагын нэр гутаахаа боль

  • uuuuu (June 06, 2015 7:18:55 pm )

    yaahav hulgaich hulgaichaa l hashraasan hereg. ATG bol zugeer l bagaj.

  • АТГ (June 06, 2015 11:03:16 pm )

    АТГ хэрэггүй Жинхэнэ захиалгаар ажилладаг үүндээ мэргэшсэн новшнууд

  • irgen (June 07, 2015 2:12:34 am )

    umhi lalruud idej uugaagui bol yu gj iim yum boloh yum, zugeer l bodood uz 10 000 tugruguur nuurs awaad 30 000 zarj bna zuruu mungu ni xeni gart bga we??? pizda minee chi ideegui yu???? xiisen zuilixee xariutslagiig huleej chadaxgui archaagui sda we uheech gansuhee altanhuyagtai xamt

  • Аяаз (June 18, 2015 10:49:58 am )

    Ер нь энэ АТГ нь
    авилгалтай тэмцэх газар уу Авилгалтай тэнцэх алба юм уу

antalya rent a car