antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2015 5 comments

Гар дээрээс худалдаа эрхлэгчдийг шалгав

нийтлэсэн Admin

zadgainaimaaaБаянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтэгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч иргэдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарсны дагуу холбогдох хэлтэс, албад, ажлын хэсэгт орсон удирдлагууд хяналт шалгалт явуулжээ.

Энэ удаагийн шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлсэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг дүүргийн Өмч газрын харилцааны албанаас мэдэгдэх хуудас нааж, хуулинд заасны дагуу хоёр хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсоох, зогсоогоогүй тохиолдолд албадан татан буулгахыг анхааруулсан байна.

Шалгалтад дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн II хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг холбогдох хэлтэс албад болон Хархорин худалдааны төвийн удирдлагууд оролцжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Иргэн (May 21, 2015 2:41:40 pm )

    Энэ хоногийн хоолоо залгуулах гэсэн ядарсан хүмүүсээр оролдоод яахын билээ дээ зайлуул. Төрөөс хулгай хийдэг хумсалдаг хүмүүстэйгээ хариуцлага тооцож хөрөнгийн улсын төсөвт төвлөрүүлбэл үр дүн нь илүү байх.

  • chaavaas (May 21, 2015 3:12:21 pm )

    shalgah yumaa ch olj yadhiim DAA.ed nariig shalgahiin orond bayr bayrtsogt denzengee shalgaach muu bertegchinguudee

  • иргэн (May 21, 2015 4:36:17 pm )

    зовшооролгуй худалдаа эрхлэчдийг 500 тог торгох хуулийн заалттай ккккккккккк шалгаад яахав тооцох хариуцлага байхгуй юм худалдааны тухай хуулийн тосолд энэ талаар байхгуй бн кккккккккккккккккккккккккккккк

  • зочин (May 21, 2015 7:19:08 pm )

    Зайлуул чаддаг нь эд нар юм чинь. Ар гэрээ, цагдааг, мэргэжлийн хяналтыг эдэнд ямар тэжээхгүй улс байх биш!!!

  • mongol hvn (May 23, 2015 2:45:01 am )

    ed nariig shalgaad yanan be? monrooroon honogiin hooloon oloh gej haluund halj hvitend horj yavaa yadarsan gemgvi irgediig zvgeer blgache!!! malnuudaa ta nar elbegdorj 76 erh medeleen hetrvvlen ashiglaad uul us gazar shoroog hudaldaad bga eh orong mini sonoogood vgvi hiigeed bga jinhene luivarchidaanl shalga za!!!

antalya rent a car