Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтэгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч иргэдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарсны дагуу холбогдох хэлтэс, албад, ажлын хэсэгт орсон удирдлагууд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтанд дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг холбогдох хэлтэс албад болон Хархорин худалдааны төвийн удирдлагууд хамтран ажиллажээ.
Энэ удаагийн шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлсэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг дүүргийн Өмч газрын харилцааны албанаас мэдэгдэх хуудас нааж, хуулинд заасны дагуу хоёр хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсоох, зогсоогоогүй тохиолдолд албадан татан буулгахыг анхааруулсан байна.
Холбоотой мэдээ
-
zochin (May 21, 2015 12:17:17 am )
deerem
-
Anonymous (May 21, 2015 8:33:15 am )
Хотын соёлд нийцүүлэн журмалж эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах барьж өгөх хэрэгтэй
2 Comments