antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2015 Comments are off

Жүжигчин Золоо ээлжит амрагаасаа салж, дахиад л ганцаараа хоцров уу

нийтлэсэн Admin

zolooСУИС-ийн оюутан байхдаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээл болох “Шүрэн бугуйвч” киноны гол дүрд тоглож, олонд танигдсан жүжигчин Э.Золзаяа “Sound of kiss” хамтлаг хүртэл байгуулж явсан адтай бүсгүй. УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай үерхэж, Цэгц-Үжин нэртэй хөөрхөн охиноо төрүүлснээр ажил амьдралаа цэгцэлсэн гэгддэг түүний хувьд, дууны уран бүтээлээ дахин үргэлжлүүлээгүй.

Харин сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болох үедээ охиныхоо аав Б.Тамираас салсан жүжигчин бүсгүй маань одоо “Маск” продакшинд харьяалагддаг билээ. Саяхнаас тэрбээр Америкт өсвөр насаа өнгөрөөсөн, боловсрол хүмүүжил сайтай Б.Учрал гэх залуутай хамт амьдарч эхэлснээ зарлаж хэвлэлийн хуудаснаа тунхаглаад авсан. Анхны нөхрөөсөө салаад шоудах нь хэрээс хэтэрч, улмаар өөртэйгээ адил бүсгүй хүнийг зодсон гэгдэн эрүүгийн хэрэгт холбогдож явсан дэггүй Золоо шинэ хайр дурлалтай учирснаар нэлээд томоожсон.

Гоо сайхан, үсчний салон байгуулж өгсөн найз залуугийнх нь хамаатнууд Америкаас үнэтэй бүтээгдэхүүн илгээж, ажил үйлс нь тун дажгүй эхэлсэн жүжигчин Золоо харамсалтай нь дахиад л ганц бие хоцорсон сурагтай. Чухам юуны учир ийнхүү салж сарних дээрээ тулсан нь тодорхойгүй ч, тэд хэдийнэ тус тусынхаа зам мөрийг хөөх болжээ.

Эх сурвалж:photonews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car