antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2015 9 comments

Шүүгч нар хахуульд өртөв үү

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт фосфоритын том орд бий. Социализмын үеэс  энэ ордыг ашиглахын эсрэг иргэд үгээ хэлж, тэмцсээр ирсэн. Гэвч одоо иргэдийн тэмцэл мухардалд ороод байна. 2011 оны дундуур иргэний байгууллагууд энэ ордын лицензийг авсан “Талстмаргад” компанийг шүүхэд өгч, зарга үүсгэж байв. Тус компани нь уг  ордод ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицентэй. Эдгээр лицензийг шат шатны шүүхээс хууль бус гэж үзээд цуцлах шийдвэр гаргасан ч хожим нь “Шинээр үүссэн нөхцөл” хэмээх   “Талстмаргад”-ын зальжин аргад хөтлөгдсөн Дээд шүүхийнхэн  анхан шатны шүүх рүү хэргийг буцааснаар тийнхүү иргэдийн нэхэмжлэлийн эсрэг буюу “Талстмаргад”-ын талд асуудлыг шийджээ. Үүнд нутгийн иргэд гомдолтой байгаа аж. “Талстмаргад” компанид лиценз олгосон Ашигт малтмалын газар шүүх ажиллагаанд хариуцагчаар оролцох ёстой байсан боловч оролцоогүй нь иргэдийн  хардах бас нэг үндэслэл болжээ.  Стратегийн энэ ордод хууль бусаар лиценз олгосныг нотлох хангалттай баримт байсан тул тус газрынхан шүүхээс бултаж үлдлээ гэж нутгийн иргэд ярьж байна. “Талстмаргад” компани нь анхнаасаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчил гаргасан ч шүүгч нартай хуйвалдан өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (May 15, 2015 3:15:42 pm )

    ene balai nugel n nudeeree gar ch baigaa. xumuus min xarj baigaa biz de.

  • Чинбаа (May 15, 2015 5:28:58 pm )

    Энэ ордын ашиглуулахгүй гэж 1989 онд Балдорж агсаны ” Далай ээж цаазын тавцанд” нийтлэл гарч нийгмийг шуугиулж байсан Энэ дагуу түүнийг дэмжиж МУИС-ийн Хуулийн 3-р ангийнхан ” Хөвсгөл хөдөлгөөн төв” байгуулж \төвийн зохицуулагч нь ХХБ-ны дэд захирал С. Оргодол\ тухайн үед 10.000 оюутны жагсаал зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж их дээд сургуул \ тухайн үед 7 их дээд сургууль байсан\-ийн хуваарилан авч эхний уулзалтаа 2-р байрны А зааланд хийхэд БО-ны сайд Мавлет, ТЭЗУ-ын хорооны дарга сайд Намжим нар оролцож ” Хөвсгөл нуурыг ашиглахгүй” гэсэн амлалт өгч төвийн тавьсан зорилгыг хангаж байсан юм аа. Энэ үе бол Монголын Ардчилсан холбоо байгуулаглахаас өмнөхөн буюу 1989 оны 10 сарын 20-дын үе юм. Тэр үеийн хүмүүс чихтэй бас нүд улаан мөнгө цагаан байгаагүй юм аа.

  • Чинбаа (May 15, 2015 5:38:14 pm )

    Тэр үед Болор гээд уурын зуухны байшинд хими цэвэрлэгээ ажиллуулж байсан Мо гуай болон түүний үр сад Хөвсгөл далайг идэж ууж үгүй хийхээр дайрч байгаа юм биз дээ. Мөнгөөрөө өөр юм хийж болдоггүй юм байх даа

  • зочин (May 15, 2015 8:54:54 pm )

    Энэ МО Батбаяр ямар ухамсар дорой шунал нь буцалсан нөхөр вэ .Заавал монголын хойморийг ухаж сүйтгэж онгон байгаль, цэвэр цэнгэг нуур усаа бохирлож яах гэсэн юм бэ. Далай эх цаазын тавцанд гээд тэр ниитлэлийг бүрэн эхээр нь сонин сайтуудад гаргавал сайн байна. Хөвсгөл, Байгаль нуур хайран биш үү. МО нөхөр ашиглалт олзворлолт явуулах уудаа Хятадуудад зарна даа

  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН (May 15, 2015 9:21:13 pm )

    БОЛЬЁ ОО

  • монгол (May 16, 2015 2:24:59 pm )

    Молекул нэрэндээ таарсан молекулыг буус хуурс шиг няслахсан

  • tooroi banid (May 17, 2015 8:54:45 am )

    Тархи руу нь хага буудаж харуулах хэрэгтэй

  • зочинzochin (May 18, 2015 9:26:31 am )

    Хөвсгөл далайгаар оролдох нь л дутаж гнээ. гайгүй байлгүй.

  • зочин (May 18, 2015 9:30:17 am )

    АН-ынхан бүүр бодлогоор монгол орныг сүйтгээд байх шиг байна аа,

antalya rent a car