antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2015 42 comments

Б.Болд: Хариуцлагагүй нарийн бичгийн даргаас болж гурван тамирчин тэмцээнд оролцож чадсангүй

нийтлэсэн Admin

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын болон Буриадын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдтой уулзаж ярилцлаа.

-Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай гурван тамирчин, нэг багшийнхамт хуурамч визнээс болж саатуулагдсан явдалд МЧБХ-г хариуцлагагүй ажилласан гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж одоогоор ирээгүй байгаа. Ирэх пүрэв гаригт эх орондоо ирнэ. Холбооны удирдах зөвлөлийг хуралдуулж байж асуудлыг шийднэ гэсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Өдрийн сонин”-д ярилцлага өгье гэж бодлоо. ДАШТ эхлэхэд гурван сар, олимпийн наадам болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ цаг үед хоорондоо хэрэлдэж маргаж байхаар эвтэй найртай ажил амжилтаа яаж ахиулах вэ гэж эрвийх дэрвийхээрээ хамтарч байх үе л дээ. Саяын тэмцээнд гурван хүн оролцож чадаагүй асуудал бол миний ойлгосноор нарийн бичгийн дарга нарын аппаратын хайхрамж болгоомжгүйтэй холбоотой гэж бодож байна. Эрэгтэй багийн туслах дасгалжуулагч Б.Баяраагийн талаар өөр зүйл сонсогдсон. Тухайн хүн өөрөө визтэй паспортоо авч яваагүйгээс хил рүү орж чадаагүй гэсэн. Энэ тохиолдолд Б.Баяраатай хариуцлага тооцно.

-Хариуцлага алдсан нарийн бичгийн дарга нь хэн гэж хүн байна?

-Оюунаа гэдэг бүсгүй байгаа.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын ярьснаар бол МЧБХ эмэгтэй тамирчдын багаа илүүд үздэг, эрэгтэй тамирчдад анхаарал хандуулдаггүй гэсэн байна лээ. Тэр бүү хэл сүүлийн хоёр жилд арван таван сая төгрөг л эрэгтэй баг тамирчдад зарцуулсан атлаа тайлангийн хурал дээр 470 сая төгрөг зарцуулсан гэж танилцуулсан гэж байгаа?

-МЧБХ эрэгтэй, эмэгтэй багуудаас бүрддэг байгууллага. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй багууд хоорондоо зөрчил тэмцэлтэй болсон нь нууц биш. Энэ юунаас эхлэлтэй юм гэхээр Биеийн тамир, спортын Үндэсний төвийн даргаар Наранбаатар томилогдсон, тэнд А.Басхүү гэдэг хүн очсон цагаас хоёр багийн хагарал үүссэн. МЧБХ, Үндэсний төвийн хагарлаас болж ийм байдал үүссэн. Манай багш нар “Холбоо арван мянган төгрөг ч өгч байгаагүй” гэдэг огт үндэслэлгүй. Багш, дасгалжуулагч хоёр бөхийн хөгжил дэвшлийг тодорхойлдог гэдэг бол их өрөөсгөл ойлголт. Дэлхийн хэмжээнд амжилт гаргадаг томоохон тамирчныг бэлдэнэ гэдэг маш том ажил. Тамирчин, багш дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, холбооны удирд­лагын зөв менежмент, материаллаг бааз, өсвөр үеийнхэн хэрэгтэй. Хөдөө орон нутаг дахь цогц бодлого хэрэгтэй. Зөвхөн нэг хоёр жилийн дотор нэг том тамирчин төрдөггүй юм. Эмэгтэй тамирчдын маань амжилт сүүлийн жилүүдэд сайн байгаа. 2009 онд эмэгтэй тамирчид хос медаль авлаа, 2010 онд ДАШТ-ий аварга Монголд гучаад жилийн дараа эмэгтэй баг тамирчдаас төрлөө. Сая бас дэлхийн аваргатай боллоо. ДАШТ-ээс багаараа мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дэлхийн шилдэг АНУ, ОХУ, БНХАУ-ын багийг амжилтаараа ардаа орхилоо. Энэ амжилтын батламжийг ОУОХ-ны Ерөнхийлөгч манай эмэгтэй багт илгээлээ. Сүүлийн зургаан жилд зургаан тамирчинд байр олгосон. Ивээн тэтгэгч байгууллагууд дөрвөн байр, БХЯ, Хууль зүйн яамнаас хоёр байр хөөцөлдөж олгуулсан. Эрэгтэй баг тамирчдын хувьд Мандахнаран маань 2013-2014 онд хос медаль, Ням-Очир маань медаль авлаа. Эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь амжилт сайтай байгаа. Д.Дагвадорж аварга 2014 оны шинэ жилээр “Хурд”-ын захирал Б.Чойжилсүрэнтэй яриад Мандахнаранд байр олгуулахаар болчихсон байсан ч эрэгтэй баг тамирчид маань ёслолд оролцоогүй. Мандахнаран бол яах аргагүй гайхамшигтай тамирчин. Тиймээс энэ хэрүүл уруулд тамирчдаа татаж оруулдаг, хутгаж үймүүлдгээ болих хэрэгтэй. Саяын тэмцээнд гэхэд МЧБХ-ноос эмэгтэй баг тамирчдад 14 сая төгрөг, эрэгтэй баг тамирчдад хорин сая төгрөг гаргаж өгсөн баримт бэлээхэн байж байна.

Өөр ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ. Баримтаар хэлж болох уу?

-МЧБХ-г 2009 оноос “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, Асашёорюү Д.Дагвадорж нар түүчээлэн авч яваагийн буянд Монголын чөлөөт бөх сэргэж, түүхэнд байгаагүй амжилтуудыг гаргаж ирсэн. Материаллаг баазын хувьд гэхэд “Найрамдал” зуслан дээр уртаашаа дөчин метр, өргөөшөө гучин метр, 1200 ам метр зуны кемп байгуулсан. Үүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Д.Сумъяабазар аварга, Д.Дагвадорж аварга хоёр оруулсан. Дотроо зургаан дэвжээтэй, саун, душтай маш тохилог орчин үеийн иж бүрэн цогцолбор болсон. 2012 оны олимпийн өмнө нээгдэхэд манай улсын спортын байгууллагын дарга, удирдлагууд бүгд оролцсон. Энэ зааланд бэлтгэл хийснээр олимпийн наадам, дэлхийн аваргаас медаль авчирсныг олон тамирчин мэднэ. Тэрчлэн, Улаанбаатараас гучаад километр зайд “Хасуу мегаветт”-ын захирал Түмэн-Аюуш хоёр мянган ам метр талбай бүхий өвөл, зуны зориулалттай спортын цогцолбор байгууллаа. Жаран хүний буудал, хоол цайны газартай, ус саун, душтай тохилог цогцолбор. 2009 онд судалгаа хийхэд хөдөө орон нутагт дэвжээтэй газар байгаагүй.

-Одоо аль аймгууд дэвжээтэй болоод байгаа бол?

-Хөдөө орон нутгийн жар орчим хувийг дэвжээгээр хангаад байна. Ганцхан жишээ хэлэхэд л Баянхонгор аймагт дэвжээ авч өгөөд, гавьяат дасгалжуулагч Нацагдоржийн удирдлага дор хичээллүүлсэн. МЧБХ-ны салбар зөвлөлийн даргаар аймгийн орлогч дарга О.Тойвгоог тавьсан. Үүний үр дүн таван жилийн дараа харагдаж байна л даа. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус аймгийн тамирчид таван алтан медаль авч, багаараа тасархай түрүүллээ. Булган аймагт салбар зөвлөлийг байгуулж, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнийг томилж, дэвжээ явуулсан. Эднийх багаараа эхний гуравт орж байна. Архангай аймгийн бүх сумд дэвжээтэй болсон. Хэнтий аймагт Түмэн-Аюуш захирал дэвжээ аваачиж өгсөн. МЧБХ-ноос Монгол Улсаа зургаан бүсэд хувааж, чөлөөт бөхийг бүсчилж хөгжүүлэх хэтийн бодлого зорилтоо батлан ажиллаж байна. Холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбатын дэмжлэгээр эмэгтэй баг тамирчид маань “Олимп” сургууль дээр “Эмэгтэй бөхчүүдийн академи”-ийг байгуулаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гадаадын тамирчдыг хүлээж авах хэмжээний тохижилттой болсон. Эрэгтэй баг тамирчдаа Түмэн-Аюуш захирлын “Хасуу мегаветт”-ын спорт цогцолбор дээр төвлөрүүлэх бодлоготой байгаа. Хөдөө орон нутгийн бүх аймагт салбар зөвлөлөө байгуулсан.

-Дэвжээ багцаагаар ямар үнэтэй эд вэ?

-Зах зээлийн ханшаар 8-10 сая төгрөг хүрнэ шүү. Орон нутагт хүргэхэд тээврийн зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг болдог.

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тайлангийн хурал дээр “Та нар чадлаараа медаль аваа юу. Мөнгөөр худалдаж авсан медалиуд шүү” гэсэн юм уу?

-Дагваа аваргыг тайлангийн хурал дээр тэгж хэлснийг би ёстой сонсоогүй шүү.

-Холбооны ерөнхийлөгч “Мэргэжлийн зөвлөл”-дөө гэсэн тамирчдаа мэдэхгүй хүмүүсийг томилдог уу?

-Холбооны ерөнхийлөгч бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах дүрэм журамтай. Тамирчид, багш нар ярьж байгаа асуудлаа холбоондоо ном журмынхаа дагуу тавина биз.

-Туслах дасгалжуулагч Б.Баяраа АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд мөнгө хөрөнгө олдохгүй болохоор Христийн сүмийн шугамаар явсан гэсэн байсан?

-Ер нь МЧБХ ямар тэм­цээнд хэчнээн багш, тамирчид явуулах вэ гэдэг шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж батлуулаад явуулдаг. Баяраагийн хувьд чухам юу ярьсныг би сайн мэдэхгүй. Тамирчдын амжилт өссөнтэй холбоотойгоор иймэрхүү яриа гарах болоод байгаа. Би энэ холбоонд сүүлийн арваад жилд ажиллаж байна. Сайн, муу бүх зүйлийг нь мэднэ. Манай баг тамирчдын эм витамизаци эрс сайжирсныг Эмнэлэг, биеийн тамирын диспансерын газрын дарга Насанбат гэдэг хүн баталж өгнө. Үүнээс гадна манай тамирчид хүнийг харамч, бүдүүнээр нь дуудаад байх шаардлагагүй. 1980-2008 он хүртэл долоон олимпийн хугацаанд манайхан медалийн буухиа тасарсан. Тэгэхэд 2009 оноос хойш холбооны удирдлага тогтвортой ажилласны үр дүнд хэчнээн медаль авав гэдгийг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Дагваа аварга, Сумьяа аварга хоёр 2004 онд 60 гаруй мянган ам.долларын, 2008 онд 270 мянган ам.долларын, 2012 онд 280 мянган ам.долларын иж бүрэн хувцсаар олимпт оролцсон баг тамирчдын зардлыг даасан юм шүү. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Чөлөөт бөхийн холбоогоо дэмжин ажиллаж байна.

-Багш дасгалжуулагч, тамирчдаа харж үздэггүй гэх шүүмжлэл өрнөөд байна л даа. Оргүй яриа гардаггүй л байлтай…

-Бөхийн спортыг хөгжүүлэхэд шигшээгийн тамирчин, багш хоёрын гар дээр тавьдаг мөнгө зөвхөн чухал байдаг юм биш ээ. Нэг тэмцээн зохиоход л дор хаяж гучин сая төгрөг ордог. Олон улсын чанартай том том тэмцээнүүдийг зохион байгуулахад дунджаар гурван зуун сая төгрөг ордог юм. Нэг жишээ хэлэхэд л 2012 онд “Mongolia open” тэмцээнийг “Женко” компанитай хамтран зохион байгуулахад 400-500 сая төгрөг болсон. 2013-2014 онд “Алтай констракшн” компани бас ийм хэрийн зардал гаргасан. Чөлөөт бөхийн хөгжилд хэн ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Д.Дагвадорж Азийн бөхийн холбооны ерөнхий санхүүчгэдэг албан тушаалд томилогдлоо. Урьд нь манайд тийм өндөр албан тушаал ногдож байгаагүй. Азийн аваргын тэмцээнийг манайх хоёр гурван жилийн өмнөөс жирийн тэмцээ­ний хэмжээнд зохион байгуу­лахаар эрхийг нь авдаг боллоо. Төмөрбаатар шүүгч техникийн зөвлөлийн гишүүн боллоо. Урьд нь А.Басхүү гавьяат л ганцаараа олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч байсан бол 2009 оноос хойш нэгдүгээр зэргийн шүүгч 5-6 бий боллоо. Ирэх жил олимпийн эрхийн тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулахаар болж байна. Энэ бүхэн манай чөлөөт бөхийн холбооны гадаад харилцаа өндөр түвшинд хүрсний илрэл.

Төмөрбаатар шүүгч чинь тамирчин Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг харгалзагчтай явж байхад таараад огт тоогоогүй гэгдээд байгаа хүн мөн үү?

-Тэрийг би ёстой мэдэхгүй. Ирэхээр нь өөрөөс нь асуусан дээр байх.

Л.БАТЦЭНГЭЛ

www.DNN.MN 

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • Anonymous (May 15, 2015 12:11:27 pm )

    arai l hudlaa yum bichsen bna shuu ene nuhduud mungu ideh ni idsen bailgui dee ta nar baahan hudlaa yum bichsen bnashdee!!!!!!
    hed honog bodoj baij iim yum nairuulaavdee????
    naad muu tamirchid, dasgaljuulagchid chini argaa baraad l ingej bgaa shuu dee

  • М (May 15, 2015 12:13:56 pm )

    Энэ Болдод мэдэх юм байна уу.Тэрийг естой мэдэхгvй,энийг естой мэдэхгvй л гэсэн ярилцлага байна. Дэд еронхийлогч гээд байгаа.Сансрын юм яриад байх юм

    • toy (May 15, 2015 8:22:22 pm )

      chamshig ulaaniig harj urwaj,shariig harj sharwaj bgaa hvn chuluut buhiin holboond bhgvi shvv.sayhan l davgaa sumya nariig muulaad yawj bna geh chini bilee

  • zochin (May 15, 2015 12:23:06 pm )

    21-р зуунд гэхэд ойд байгаа зэрлэг хүмүүс шиг бүдүүлэг, хачин үйл явдал боллоо ш дээ сая, улс орны нэрийг гутаасан, хоорондоо тэмцэлдэх ч энүүхэнд

  • Anonymous (May 15, 2015 12:32:46 pm )

    Ene suuliin yed yarigdah bolson tuuhend baigaagui amjilt geed baidag uguulber bidend tohiroh ug bish ee, chingisiin udmiin bid iim ug heleh esgui bhaa…..

  • hi (May 15, 2015 12:44:12 pm )

    Sumiyabazar dagvadorj 2 mungu ugch odo baahan huneer hudlaa yariltslaga oguulne. Tertee tergui bugd meddeg bsn. Odo l gsrgaj bga bolohoos ah dvv 2 teneg zailah heregtei

  • teneg durak (May 15, 2015 12:45:59 pm )

    sumiyabazar dagvadorj 2 huuhendehees uur yum yur ni meddeggimu. Dandaa zaluu ohiduudtai zavhairch yavdag

  • japan (May 15, 2015 12:47:12 pm )

    Archaagui teneg bolovsrolgui ah dvv 2. Dagvaa ah nariigaa ch barij avch tenegtdeg avarga hunii shinjgui gudamjnii huligaan.

  • japan (May 15, 2015 12:50:00 pm )

    Japand nuur hiih gazargui bolood huugdsun shde zailuul. Odo tehed sumo.giin 3 avargiig harda. Jinhene avarguud. Uhaalag daruuhan yoszuigee meddeg ug garal udam ni sain humuus gej do zaaniihnaas tes uur avarguud. Udmiin yum udmaaraa l bhiin. Turulhiin humuujil turulhuru l bhiin hahahaaaa

    • zochin (May 17, 2015 12:33:49 am )

      яг үнэн

  • j (May 15, 2015 12:50:58 pm )

    Yaaaag uneeen yag unen kkkk

  • Anonymous (May 15, 2015 1:43:33 pm )

    Энэ нөхөр ч бас нөгөө жудаггүй ах, дүү 2-той хамт огцрох ёстой.

  • хаха (May 15, 2015 2:16:40 pm )

    нарийн бичиг хүүхэн бишээ, харин энэ зураг дээр харагдаж байгаа 2 бүдүүн нөхөр л арай дэндүү хариуцлагагүй байна шүү дээ :)))

  • б (May 15, 2015 2:21:57 pm )

    давгааг зайлууля

  • зочин (May 15, 2015 3:11:22 pm )

    хариуцлагагүй багт хариуцлагагүй хүн, хариуцлагатай ажилл хэрэгч багт ажил хэрэгч хүн л байдаг гэж харагдаад байдгийн

  • Визтэй (May 15, 2015 3:17:06 pm )

    Визтэй пасспортоо авч яваагүй гэнэ үү? Хэдэн пасспорттой болчихсон юм вэ? худлаа шаана биз

  • Zochin (May 15, 2015 4:38:36 pm )

    Bold ch bas yuv dee,, neg l tom tolgoi,,, $-s gadna uhaalag, medremj manegment saitai siireg tolgoi heregtei,,!

  • irgen (May 15, 2015 6:28:25 pm )

    Ta nar delhiid.mongoliig taniulsan avargiigaa arai ingej helj bolohgui ee

  • Anonymous (May 15, 2015 7:19:36 pm )

    Шаа

  • unshigch (May 15, 2015 8:28:03 pm )

    Dagvadorjiig zailuul

  • novsh (May 15, 2015 8:40:33 pm )

    oruulsan xurungu devjeegee avaad yavchixgyi yuda.tegeed mundag amjilt gargaxii n xaraxgyi yu.

  • Зочин (May 15, 2015 8:57:35 pm )

    За одоо ч гайгуй 2016 онд нугуу Давгаа чинь их хурлын гишуун болно гээд явж байвал та нар яахуу айн тэгээд л монгол дэлхийгээр шившиг болно доо

    • zochin (May 17, 2015 12:32:10 am )

      үнэн шүү. Монголын төрд нохой дагвадорж 2 л дутаж гэнэ

  • irgen (May 15, 2015 10:00:09 pm )

    Ter urd hoidoh n hamaagui yum gehed eneVISA nii asuudlaar l udirdlaga n uuchlalt guigaad ogtsroh yostoi baimaar. Ingelee geed avarga iin ner hund unahgui baih.

  • Anonymous (May 16, 2015 5:31:39 am )

    yu ch medehgui bj yanz buriin taamag bucheed yahav dee mongo muutai bol yamar temtseend orj chadah be? Dee davgaa hiij chadaj bg bolood temtseen bolgond oroltsoj bn shuu dee

  • Anonymous (May 16, 2015 5:40:31 am )

    Ulsaas eron mongo gargaj ogch bsan ymuu temtseen bolgond oroh bolgondoo hunees dandaa tsarai aldag shuu dee ajil hiij bg hunee buu muulaachee japon barildaad neree gargaj bhdan shimten uzdeg bsan biz dee anhanii mongoliin neree gargasan hun buu muul amidaa bie biee hairal oorsdoos buruugaa haa busdiig buu muul

  • тулга (May 16, 2015 7:43:02 am )

    амжилтанд хүрсэн хүн бусдийг араасаа дагуулж амжилтанд хүргэдэг Давгаа тэр л жишгээр яв ж байна юундаа атаархсан юм юм хийж байгаагаа татаж унгадгаа больеоо хййх юмтай хийсэн юмтай хүн гэж давгаа их аваргыг хэлдэг байх

  • bantan (May 16, 2015 9:01:04 am )

    Бие биенээ өмөөрсөн улс л байхийн.аль нь зөв юм бүү мэд.

  • hiimori (May 16, 2015 9:27:36 am )

    mantuun buuz ih hurald orj bolson yum dagvaa yagaad bolohgui gej

  • зочин (May 16, 2015 9:36:32 am )

    Монголын спорт дэлхийн хэмжээнд гарахаар атаархаж хорссон гадныхны гар хөлүүд үймүүлж, дээр нь зарим мунхагуудын дөрвөд, дөрвөн ойрдууд халхуудыг өөд нь гаргахгүй гэсэн мунхаглалын нэг л жишээ биз. Монголд хэн хэрүүл зарга их хийдэг билээ дээ, ойлгомжтойш дээ. Баянмөнх аварга хэзээнээсээ л Мөнхбатыгаа хэмлэж мэрж Увсынкхаа улс төрийн товчоонд байнга л хов хүргэж байсан тухай яриа байж л байдаг.

    • Anonymous (May 16, 2015 1:12:37 pm )

      ene xarin ortoi bx

    • a (May 16, 2015 1:14:52 pm )

      ene ortoi

  • Zochin (May 16, 2015 10:09:40 am )

    Hunii hiij buteesen yumiig yarih durgui jaahan uutei yum garaad irehleer l neeh mundag dugnelt hiigeed haraaj zuheed shavtsgaagaad hunii udam sudar duudaad l unen dampuu ard tumen shuu. Uursduu yu ch hiij buteehgui umhii amaara hun doromjlohoos tsaash tuner haranhui. Gants jishee. Dolgorsuren guaig udam muutai gej dugnej bgaa chi uuruu hogiin tenuulch honotsiin huuhed bj taara. Tolgoi bugs 2 ni niiltsen tsus ni oirtson malnuudiin bichij bgaa yumnuud ni undsen sedvee ch oilgoj onoj bgaa yum alga. Bugd dalii tolgoitoi sedvee onooj chalchaach huularsan honin surguudee

  • no toi mongol (May 16, 2015 10:39:45 am )

    olon ulsiin temtseend ybj baij bizee anxaardaggui baij boloxuu.xudal shaanaa

  • монгол (May 16, 2015 2:22:58 pm )

    Дуугуй байцгаа ах захаа мэдэцгээ !!!! Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гээч болох нь !!! Олигтой барилдахаа бод !!! Ядаж хойлогоо ойдов нацагаа нарын хумасанд хурчээд донгос бяцхан бухонцоруудээээээ

    • Anonymous (May 16, 2015 11:05:44 pm )

      чам мэтийн хөлдүү тэнэгүүд шударга хүмүүсийн дуу хоолойг хорьдог юм бишээ хө

      • zochin (May 17, 2015 12:30:15 am )

        үнэн. долигнуур пизда вэ

  • могол (May 16, 2015 10:07:46 pm )

    энэ монголд ёс зүйгүй газар байна уу гэвэл хайгаад олдохоо больжээ гэдэг миний мөрөөдөл юм харамсалтай нь эсрэгээрээ бна хаант засагтай дэг журамтай байж монгол монгол болно одоо бол хэдэн ёс жудгаа мэдэхгүй хэцүүдцэрсэн улс л байхындөө бөх гэвэл сумог л хэлнэ учир нь япончууд монголчуудаас сайн биш барилддаг ч хаант төрөө хүндлэх ёс зүйн билэгдэл болж япон хүний мөн чанарын толь худал хуурмаггүй сайхан спорт болж харин монгол бөх бүлэг хоорондын атаархал төдий зүйл болцоржээ

  • zochin (May 17, 2015 12:28:45 am )

    хужаа болд хуцаад байгаарай. огцорвол таарна. Чиний гавьяат гэж юу байдаг юм. чиний холбоонд ажиллана гэж юу байдаг юм. Дагвадоржийн доодхыг долоож л тогтож байдаг биз. Солонго рестораныг луйвраар авчихаад Голомт банкинд хэдээр зарсан гээч, Шуналтай өмхий хужаа даа

  • Zochin (May 17, 2015 8:15:46 pm )

    Dagvadorjiig dagasan neg daldagnuur baina lee. Tsaad tamirchdaa bodooch balai mini.

  • 1234 (May 18, 2015 8:03:43 am )

    zaza ene heden darga boloh gesen ymnuudaas bolj jinhene hamag hundiig ni nuruun deeree uurch hudulmurluj baidag tamirchid maani hohiroh ymaa bolimoor ym…tamirchidaa demjii ard tumeen

  • Ажиглагч (May 19, 2015 3:52:24 am )

    Тамирчид дасгалжуулагчид л хэнээр удирдуулахаа шийдэх естой.Тэрнээс би та нарыг сайн удирдсан гээд еерее еерийгее тодорхойлоод байх шаардлагагуй. Ингэж ичих нуурээ элгэндээ наасан нааж яахнав дээ.

antalya rent a car