Өнгөрсөн мягмар гаригт буюу тавдугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсан тухай мэдээллийг манай сайт хүргэсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ. Тэгвэл энэ хэрэгт цогцыг машины тэвшинд ачиж явсан Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг сэжигтнээр татсан байна. Сэжигтэн хохирогч эмэгтэйгийн нөхөр байсан бөгөөд тэд нэг хүүтэй аж. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн эхнэрээ хөнөөгөөд машиныхаа тээшинд хийгээд зугтсанаа хүлээжээ.
Хэргийн талаарх мэдээллийг Нийслэлийн шуурхай удирдлагын төвд нэгэн иргэнээс өгсөн бөгөөд одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 11, 2015 7:55:58 pm )
Oboo gar yumaa
-
gantgog (May 11, 2015 9:28:36 pm )
Yu ni ovoo bhve.sejgiin aluurchin. Yaj chadaj bna.hun bish ad chutgur
-
Bold (May 11, 2015 9:40:14 pm )
Hen n teeshind baigaagii n hardag bnaa
-
bantan (May 12, 2015 9:48:43 am )
Илрэх юм яаж ч байсан илрэнэ.зугтаагаад хаа холдхов дээ хар алуурчин.тэр хүүхэд нь л өрөвдөлтэй байна даа.өнчирч үлдлээ дээ.
-
hovd (May 12, 2015 9:15:23 pm )
tsaazal
-
Uul (May 12, 2015 9:34:02 pm )
Elbegee yurunhiilugch bolsonoos hoish yanz buriin allaga gemt hereg toogoo aldlaa. Bidnii tsoohon mongolchuud biye biyenee alj hyadaad duuslaa. Ene nohoriig zailuulah tsag ni bolson
6 Comments