antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2015 Comments are off

Улаанбаатарт 22 хэм дулаан

нийтлэсэн Admin

2015 оны тавдугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар  хур тунадас орно. Салхи  баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Говийн бүсийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм орчим, харьцангуй чийг 36 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 13-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд  төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car