antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2015 8 comments

“Жи Эн Моторс тур” ХХК Зайсангийн аманд зөвшөөрөлгүй байшин барихаар улайрч байна

нийтлэсэн Admin

11251679_923813417639800_1879814099_nЭрх мэдэл танил талтай л бол хууль зөрчиж үйл ажиллагаагаа явуулж болдог гэсэн ойлголтын Э.Бат-Үүл даргатай нийслэлийн удирдлагууд таслан зогсоосонд олон хүмүүс ам сайтай байдаг. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хууль дүрмийг зөрчин байж үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн компаний тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн эргэн тойрон орчим газрыг ногоон байгууламжаар тохижуулах,  тэр орчимд барилга ашиглалтын чиглэлээр газар олгох шийдвэрийг УИХ-ын 2013 оны 02 сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолоор батлан гаргасан байдаг. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Зайсан толгойн орчмын газрыг ногоон байгууламж, олон нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байна. Гэтэл Зайсан толгойн баруун жигүүрт дээрх тогтоол шийдвэрийг зөрчин байж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албаны дарга Т.Эрдэнэтуяа  “Жи Эн Моторс тур” ХХК-д 2014 оны 12 сарын 08-ны өдөр 10 давхар барилга барих зөвшөөрлийг хууль журам зөрчин байж олгожээ.

Энэхүү зөвшөөрөл нь холбогдох хэд хэдэн баримт бичгийг удаа дараа зөрчсөн нь нотлогдсоны улмаас барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Жи Эн Моторс тур” ХХК-д Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар 2015 оны 04 сарын 15-ны 07/1139 тоот албан бичиг илгээж, барилгын зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байдаг.
Харамсалтай нь барилга эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байтал “Жи Эн Моторс тур” ХХК нь шөнө дөлөөр барилгынхаа ажлыг явуулсаар байгаа гэнэ.  Энэ бүхэнд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар нөхцөл байдлыг мэдсээр байж мэдээгүй дүр эсгэн таг чиг байгаад иргэд гайхаж байна.

Дээр нь “Жи Эн Моторс тур”-ийнхан барилгын суурь ухсан шороогоо шөнөөр ойролцоох үеэрийн далан руу аваачиж асгаж байгаа нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болж байгааг иргэд ам уралдан ярьж байсан юм. Цагаан дээр хараар бичсэн хууль дүрэм байсаар атал түүнийг үл тоон хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлж, шөнөөр голдуу ажиллаж, нэг мэдэхэд хэдэн давхар байшин барьчихаад “одоо буулгах боломжгүй” гэж хэлээд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа “Жи Эн Моторс тур” ХХК-ийнханд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хэн дуртай нь хаа хүссэн газраа зөвшөөрөлгүй  барилга барьж болдог болсон юм болов уу?Үүнийг хянадаг,  хэрэгжүүлдэг газар нь хаана ямар ажил хийж байна вэ?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • хххх (May 11, 2015 8:58:45 am )

    баян компанийн эздэд хууль үйлчилдэггүй төрийн алба тэдний өмнө өвдөг сөгддөг хирнээ саалийн ганц хоёр үнээгээ маллаж хотын ойролцоо амьдарч байгаа жирийн иргэдийнхээ газрыг эзэмшүүлж чадахгүй өчнөөн чирэгдүүлж байна БЗД газрын алба баян хүний өмнө өвдөг сөгддөг хирнээ тэтгэврийн хөгшид өвгөчүүлд төрийн нэрийн өмнөөс томорч тэднийг ялих ялихгүй шалтгаанаар асар их чирэгдүүлж байгаад хэн ч анхаарахгүй байна Адилхан газарт амьдарч байгаа хүмүүсийг танил тал баян ядуугаар нь ялгаварлан үзэж газрыг эзэмшүүлж байна

  • 8 (May 11, 2015 9:21:54 am )

    hvnii yum hullj hulgailahaa bolimoor bn

  • зочин (May 11, 2015 4:34:29 pm )

    Зайсан толгойн орчмын газрыг ногоон байгууламж, олон нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан гэсэн атлаа эргэн тойрон л барилаг барьчихсан байна шүү дээ. 4 талд нь барилга барьж болдог дундах жаахан газарт нь болдоггүй яасан сонин шийдвэрүүд вэ?

  • зочинЭр хүн (May 12, 2015 7:52:54 am )

    бүх хүнд хууль тэгш үйлилэх учиртай шүү Бат үүл даргаа та замбараагүй байдлыг засч байгаа Зайсангийн хэдэн Капиталистуудад төрийн хууль мэдрүүлж чадвал та түүхэнд цагаанаар шударга мэр хэмээн тэмдэглэгдэнэ,,итгэж байна шүү баатар даргаа

  • оршин суугч (May 12, 2015 8:41:05 am )

    Ингэж худлаа дутуу алсан могой шиг бяр чадалгүйг нь дээрлэхэх юм бол нөгөө хууль тэгш үйлчлэх хаана байна. Зайсан толгойн хагасыг нураагаад барьсан Отгонбаярын барилгыг яах ч үгүй л хэдэн жил болж байна даа

  • зочин (May 14, 2015 9:06:08 am )

    Зайсан орчимд хуулийн хэрэгжилтийг хянан зөрчсөн нөхдүүдтэй баян гэж ялгалгүй хуулийн дагуу ажиллавал энэ хотын захиргааны нөхдүүдийн ард олонд үнэлэгдэх түүхэн боломж та нар сонгогдож гарж ирсэн юм чинь эрх нь байна ,зоригтой тэмцэж хуулиа авилгалд авталгүй хэрэгжүүл ард олон хүлээж байна

  • 1234 (May 18, 2015 8:15:17 am )

    ymar hetsuu ym be dee uul,us tolgod mini hurtel amar taivan baij bolohgui tsag bolj dee…bainga ulsuj baidag ym baihdaa ene dargantsaruud…

  • bold (May 26, 2015 7:27:32 pm )

    ene naad tald bgaa henii harsh ve ene barilgiig bas bariulahgui yasan yum boldoo manai ene setguulchid 5 tugrug ugsun henii ch bsan yu ch baisan mash saihan bichih yum da . Nogoon baiguulamj nogoon bus bolgoh baisan yum bol busad gazariig ni bas uguhgui baihgui de tegsen bol harin uur talaas harah bailaa.

antalya rent a car