Бид нэг үеэ бодоход асуудлыг хэдэн мянган талаас нь хэлэлцэж, судалдаг, хэрэлддэг болсон байна. Долоо хэмжиж нэг огтлохын тулд ард түмнээрээ хуваагдаж, парламент дотроо, Төрийн гурван өндөрлөг нь талцан хуваагдаж байна. Монголын ард түмэн бас хоёр талд зогсчихсон. Цахим ертөнцөд идэвхтэй жиргэдэг, твиттерээр үзэл бодлоо хуваалцдаг дундаж насныхан хүртэл хоёр тал болон хэрэлдэж, хэлэлцэж байгаа. Эндээс л үр дүн гарах учиртай.
Одоогоос тав зургаан жилийн өмнө бид ингэж ярилгүйгээр, хэрэлдэлгүйгээр Оюутолгойгоо тавиад туучихсан. Төрийн өндөрлөгт эрх мэдэл дээр суугаа хоёрхон хүний гарын үсгээр асар том ордоо өгөөд л явуулчихсан. Харин хожимдсон хойно нь мянга түм орилоод ч асуудал шийдэгдээгүй. С.Баяр шиг дайсан өнөөдөр байхгүй мэтээр харааж суугаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 6-ны өдөр М.Энхсайханд боломж олгоод явуулчихсан бол хожим 2500 төгрөгөөр бид яах юм бэ. 20 жилийн дараа авах ашгаар “Эрдэнэс Тавантолгой” юу бүтээх юм.
Тэр ч байтугай батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлоо хамгаалсан шийдвэр Засгийн газар гаргах эрхгүй тийм гэрээнд гарын үсэг зурах байлаа шүү дээ. Гадны оффшор бүсэд байршилтай, хувьцаагаа нээлттэй арилжаалах боломжтой компанийг анх гэрээний төсөлд оруулсан гэдгээ Ж.Оджаргал “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн үеэр хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр, “Анхнаасаа MMC гэж буруу ойлгуулчихсан нь бидний буруу.
“Энержи Ресурс” юм шүү гэдгийг одоо зөв ойлгуулах ёстой” хэмээн ярьсныг олон ч хүн сонссон. Хөрөнгө оруулалтын гэрээг анх ярьж эхлэхдээ М.Энхсайхан “Энержи Ресурс” их хэмжээний өртэй, алдагдалтай ажиллаж байгаа. “Энержи Ресурс”-ын Ухаа худаг дээр хийсэн бүтээн байгуулалт нь гадаадын банкны барьцаанд байгаа гэдгийг ил тод хэлчихсэн бол асуудал арай өөр эргэх байсан.
Тиймээс монголчуудын мэдэхгүй өнгөрч байгаа, хэдхэн хүний дунд хуйвалдаан хэлбэрээр өрнөөд өнгөрөх байсан асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж гаргаж тавиад, хэвлэл мэдээллээс ард түмэн олон янзын мэдээллийг шүүрдэн уншиж байгаа нь давуу тал юм. Нэгэнт эхэлсэн энэ ярианы эцсийг үзэх нь одоо хамгийн чухал байна. Тавантолгойн ордыг ашиглахдаа элдвийн ил далд лобби, аль нэг компанийн луйвар булхай, цөөхөн хэдэн гишүүдийн хуйвалдаан хэрэггүй юм.
Нэгэнт л гэрээ олны анхааралд орж “Энержи Ресурс” ингэтлээ зүтгэж Засгийн газарт дарамт үзүүлсэн асуудал олон нийтэд ил болчихлоо шүү дээ. Тиймээс Тавантолгой дээр нууц гэж байх ёсгүй гэдгийг нь М.Энхсайхан сайд болон “Энержи Ресурс” компани, Ж.Оджаргал нар ойлгоосой. Хуйвалдаан хийгээд ч одоо хол явахгүй. Монголчууд таван жилийн дотор олон зүйл ойлгосон. Хувийн нэг компанийн талд парламент дотроо бүлэглэл болчихсон байгаа нь төрийн чадамж суларч мөнгөтэй хүн төрийг удирдах хэмжээнд хүрчээ гэдгийн баталгаа болж байна. Энэ бүлэглэлийг улстөрчид “Нүүрсчдийн нам” гэж нэрлэж байгаа юм гэнэ лээ.
Б.Балжир
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ
-
ZOCHIN (May 10, 2015 9:40:42 pm )
SUULIIN UED 5 TOLGOIN ASUUDLAAR ARD TUMEN 2 HUVAAGDSAN GJ MASH IH YARIH BOLLOO. ARD TUMEN 2 HUVAAGDAAGUI SH DEE. YAGAAD INGEJ HUCHEER 2 HUVAAGAAD BNA. ARD TUMEN MASSAARAA 5 TOLGOIDOO EZEN SUUY GJ BGAA. IIM UVAIGUI BJ, HEDEN HULSNII NUHDUUR EVLUULEG NEVTRUULEG TAVIJ OLON TUMNII EGDUUTSLIIG HURGECHEEF ARD TUMEN 2 HUVAAGDSAN GJ BULTREHEE BOLI. ARD TUMEN MCS BISH. ARD TUMEN 5 TOLGOIDOO EZEN BOLIY GJ BGAA. PUBLIC SITE-uudaar orood l densleef uz hujaanuudaa.
-
Зочин (May 10, 2015 10:14:38 pm )
Хоёр хуваагдаад байхдаа яахав дээ. 90 хувь нь ЕС ЫГ ДЭМЖИЖ БАЙГАА
-
zochin (May 11, 2015 8:32:43 am )
Saihanbileg Nuursnii Namiig hamgaalj baigaa, tiim ee
-
-
Иргэн (May 10, 2015 10:15:53 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (May 10, 2015 10:16:14 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (May 10, 2015 10:16:46 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (May 10, 2015 10:17:04 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Оboo (May 10, 2015 10:19:48 pm )
Эрт урд цагт Ухаа худаг гэдгииг нь авсан болоошдээ Оргуигээс охинтои нь дээр гэгчээр Бид ядаж 1072 Хувьцаатаигаа улдмээр баина
-
zochin (May 10, 2015 11:10:35 pm )
Uhaa hudag ny bagadaad baigaa ym bailgui dee.Eroosoo bugdiig ny av.Oor Mongol hund yu ch bitgii uldee
-
Зочин (May 11, 2015 6:47:43 am )
Мал минь MCS Монгол компани. Та нар мэтийн Манж зантай гөлөгнүүд яс үндэсээр нь Монголчуудыг хагаралдуулж ирсэн. Гадаад эздийнхээ захиалгаар албаар гацааж байгаа биз. Эзэн нь сууж байгаа нэрээр хэн чинь эзэн суух гээд байна. Боол минь гадаад эзэн чинь үү. Монгол улсын Ерөнхий сайдыг зүгээр л ажлыг нь хийлгэ. ТТ хөдөлж байж л улс хөгжинө
-
Нямжав (May 11, 2015 8:04:14 am )
ТТ-ажлыг нь хийлгэ.Улс орон,ард түмэн өрөнд баригдаж туйлын ядуу амьдарч байгааг хахуулайр болон улс орноо худалдаж идэгсэд мэдрэхгүй яаж хувааж идхээ маргаж байх хооронд дахин нэг жил өнгөрлөө.Хариуцлагаа ухамсарлаж ажиллаа хийгээч.Эвт шаазгай буга намандагийг сануулая.
-
ТТ ТОЙРСОН БҮХ АСУУДАЛД ГҮН АНАЛИЗ ХИЙЕ (May 11, 2015 8:47:36 am )
ОТ асуудлаас хашир суусангүй дээ. гэрээний багаа олон сая доолуурын шагналтай тодорхой заасан үр дүнд хүрэх болзолтой байгуулах хэрэгтэй байсан юм. энхсайхан томилогдоход асуудал ингэж явах нь ойлгомжтой л бсан ш дээ. зэнхээ жэнкээ 2 энийг ойлгохгүй бсан хэрэг үү? асуудлыг заавал яагаад жонхууруулав аа? одоо шийдэхэд их л хүнд болчих шиг боллоо. энэ хэнд ашигтай вэ?
-
зочин (May 11, 2015 9:07:10 am )
энэ нохойг төрөөс зайлуул
-
Anonymous (May 11, 2015 9:12:58 am )
Балжир гэгч ажил гацаагчдын намын нөхөр болж таарлаа.
-
зочин (May 11, 2015 9:19:24 am )
Их хуралынхан З.Энхбөлдөө засгын ажлыг хийлгэ
-
роро (May 11, 2015 9:33:29 am )
enhsaihniig buulga arai ch de
-
гана (May 11, 2015 9:42:15 am )
М.Энхсайхан сайд шиг хүн бусдын бууны нохой болдоггүй юм.Энэ хүнд би итгэж байна. ТТ-н гэрээг гацаах гэж яаж улайран, сүүлдээ М.Энхсайхны хувийн амьдралруу нь шороо цацаж байгаа бэртэгчингүүдийг хараад ой гутах боллоо. Хэдий болтол Монголчууд бид гадныханд тэнэг маанаг, залхуу заваан,”бөлдгөн толгойт”,”аброген”, “Монгол хүний онгирох нь Хятад хүний галзуурахаас ч дор”, “Монголд асуудлыг хууль биш, нам шийддэг”, “Алтан дээр суусан гуйлгачин” гэх мэтээр доромжлуулж явах юм бэ? Хэдий болтол ажил хийж баялгийг бүтээж байгаа нэгнээ татаж чангааж тамын тогоонд унагаж бах таваа хангаж байх юм бэ? Гэрээний заалтуудыг уншиж үзээгүй байж цэцэрхэж, маргалдаж, хувьцаа гэж юу болохыг ч мэдэхгүй байж 1072 ш хувьцааны ноогдол ашигийг бараг маргааш авах юм шиг сэтгэдэг, тэгж ойлгуулдаг улс төрч нэртэй энэ дээрэмчдийг үнэхээр гайхаж байна.
-
Иргэн (May 11, 2015 10:00:32 am )
Зандаахүүгийн Энхболд Халтмаагийн Баттулга хоёр Монголын эдийн засгийг сэхээлгүй унагаж иргэдийг нь бухимдалтай байлгаж байгаад сонгуулийн шоугаа хийх гэж балайрч байх шиг байна.Их хурлаараа нээлттэй хэлэлцээд шийдэхийн оронд Эрдэнчимэгийн хэсэг гаргаж бүрэн гацаалаа.Энэ хоёрыг дараагийн сонгуульд л бүү гараасай гэж залбирая
-
Сар (May 11, 2015 10:20:43 am )
Баярцогт толгойтой засгийн газар огцор
-
Anonymous (May 11, 2015 12:20:55 pm )
Mongoliin ard tymen Hyatdaiin 1 + offshore 1 company 2t TT oo huvaagaad ugdug teneg ard tymen bish shyy Bitgii doromjlood baigaarai!
-
zochin (May 11, 2015 7:22:36 pm )
IH HURLIIN DARGA ENHBOLDIIN 100 HUVI ZOV.ODOO ALIIN BOLGON ALDAJ BAIHABDEE. SAIN NYGTALJ BAIJ SUULD N TOLGOIGOO SHAAHGUIN TULD ENHSAIHANII BOOSIIG N HUURSTAI N SHAHAJ GARGA. AVILGALAA AVAAD L TER BAYR,BAYRTCOGT NAIIN ARAAS L ORNO. 7 HEMJIJ BISH TERNEES OLON HEMJIJ OGTOL.
-
tavan,tolgoi. (May 11, 2015 7:30:02 pm )
tavan tolgoiguigeer mongol hohirol amcahgui ,Harin tavan tolgoig avrah zam bol uhahgui orhij dev ,shunalgui udirdagchtai bolcon yedee ard tumenteigee tegsh uhah ni zuv ,,,,,,,,,,Caihanbileg goe nertei muuhai hun baina, hoich ue chamaig shiitgeh bolno,
-
Түвшин (May 12, 2015 11:19:40 am )
Энержи ресүрсийн талд Очирбат ерөнхийлөгч цохиж яваа нь нүд улаан мөнгө цагааны нэгэн илэрхийлэл юм. Очирбат гуай Ард түмнэээсээ өгсөн байрыг Оджаргалд зараад овоо юм авсандаа бас цадаагүй, MCS-д үйлчилж Таван толгойг тэдэнд өг гээд ярьж явна.
Ийм цаддагүй хүмүүсээс улс байраа буцааж авах хэрэгтэй
23 Comments