ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүмжлэх шүүмж үргэлжилж байна. Өнөөдөр МАХН-аас ээлжит хэвлэлийн хурлаар зарласан. Тодруулбал орон нутгийн МАХН-ын гишүүд дэмжигчид нийслэлд ирж өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.
Орон нутаг дахь МАХН-ын гишүүд намынхаа үйл ажиллагааг ярихын зэрэгцээ МАН болон АН-ыг ч шүүмжлэхээ мартсангүй. Тэд ХЗДХ-ийн сайд Ц. Нямдоржийг увайгүй үйлдэл гаргасан гэж үйл хэргийг нь шүүмжилсэн. Мөн олон хүнийг “шорондож” чадахгүй шүү гэдгийг ч сануулаад авлаа. Харин Ц.Нямдоржийн оронд ХЗДХ-ийн сайдын суудалд дуучин С. Жавсланг томилох саналыг гаргахын зэрэгцээ нийт Монголын ард түмэнд хэвлэлээр дамжуулан урилсан юм.
Ямар ч байсан ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж Увс аймгийн уугуул. Харин МАХН-ын хурал хийсэн гишүүдийн дунд Увс аймгаас ирсэн төлөөлөл Ц. Нямдорж сайдыг нутгийн нэр битгий “баастаад” байгаараа суудлаа тавьж өг гэлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2011 11:28:07 pm )
ogtsoruulaad zogsohgui shuuh heregtei muu hyadadiin gar iig
1 Comment