Өнгөрсөн амралтын өдөр дуучин Л.Болдбаатарын бие муудан эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэсэг нөхдийн хамт анд гарсан дуучин залуу маань хөдөө явж байгаад гэнэт бие нь муудан ухаан алджээ. Хамт явсан хүмүүс нь сандарсандаа 80 гаран километр давхин хот руу орж ирсэн нэгэн хувийн эмнэлэгт хүргэсэн гэнэ. Хэдийгээр яаралтай эмнэлгийн тусламж авсан гэх боловч одоогоор түүний биеийн байдал сайнгүй байгаа аж. Чухам ямар шалтгаанаар түүний бие муудсан талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь өгөхөөс татгалзаж байна. Уг нь тэрээр дуучин Бямбажавтай хамтран уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байсан ч биеийн байдлаас нь болж тоглолт нь хойшлогдож магадгүй гэнэ.
Лосолын гэхээсээ илүүтэйгээр “Хар нүдэн бүсгүй” дуугаараа овоглогдох болсон дуучин Болдбаатарыг нэгэнтээ торгон хоолойтой дуучин хэмээн мэргэжил нэгтнүүд үнэлсэн байдаг. “Холын тэнгэр аав минь”, “Дөрвөн настай халиун”, “Эрт буцсан ганганаа”, “Тавилан”, “Босоо хийморьтой эр хүн” гэх мэтчилэн түүний дуулсан дуу болгон нь хит болж урилга заллагад дарагдан энэ үеийн нэртэй дуучдын нэг болсон.
Шинэ жил, баяр ёслолгэхэд ганц дуугаа гурван саяар дуулж ихээхэн үнэд ордог болохоор дуучин Болдбаатар зохиолын дуучид дотроос хамгийн их орлоготойд тооцогддог. Москва хороолол дахь хоёр өрөө байраа Зайсан дахь хаусаар сольж, шинэхэн “Лэксус 470” маркийн машин хөлөглөн давхих болсон нь үүнийг бэлээхнээ гэрчлэх мэт.
Жил бүр тоглолт хийж, CD-гээ гарган уран бүтээлдээ цаг зав гаргадаг түүнийг энэ жилийн тоглолтоо хэдийд хийх бол гэсэн фенүүдийнх нь сураг ажиг ихээхэн байгаа. Онош нь тодорхойгүй шалтгаанаар бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн дуучин залуугийн биеийн байдал ямар байгаа талаар бид эргэн мэдээлэх болно.
Н.Цэцэг www.secret.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2011 9:23:00 pm )
muu erd haldaga daraa gedeg ugiig sanaj yav. chamd an zohihgui. iluu zan hund hereggui dee duu mini.
1 Comment