antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 4 comments

С.Сэрчмааг бөө болохгүй бол амьдрал чинь бүтэхгүй гэж айлгажээ

нийтлэсэн Admin

Дуучин С.Сэрчмааг уг нь тэгтлээ их бөө удган, үзмэрч хайгаад явдаггүй гэдэг юм билээ. Хүний амьдралд тохиолдох янз бүрийн асуудлын гол гогцоог үзмэрч зөн билэгчид тайлах нь бишгүй бий. Зарим тохиолдолд эдгээр өөрсдийгөө зөн билэгтэн хэмээн нэрлэгсэд хүний зовлон бэрхшээлээр тохуурхаж байгаа мэт авирлаж, мөнгө нэхэж иргэдийг айлгадаг болоод удаж байна.

 

Саяхан дуучин С.Сэрчмаа ажил амьдралынхаа болж бүтэхгүй байгаа зүйлээ нэгэн найзынхаа зөвлөсний дагуу бөөд үзүүлэхээр “Бөхийн өргөө”-ний ойролцоох байранд амьдардаг эхнэр, нөхөр бөө айлд очсон бололтой байна. Олны танил дуучин бүсгүйг олны нүднээс нуугдан шөнө дөлөөр очиж үзүүлжээ.

 

Тэгтэл өнөөх үзэж байсан бөө нь дуучин бүсгүй дуу баринаа гээд суулгачихаж. С.Сэрчмаа ч ая дуу намуунаар дуулах дуугаа эхлүүлсэн ч хажуу хавиргын айл өрхүүд дууч бүсгүйг хоолойгоор нь таньчихаж. Дуулж дуулсныхаа дараачаар С.Сэрчмаа яараад байгаа тухайгаа хэлтэл өнөөх бөө нь “чи удган” болох хүн байна.

 

Хурдхан шиг сахиусаа ав. Даруй миний шавь болохгүй бол ажил амьдрал чинь бүтэхгүй гэснээ тэдэн төгрөг гээд чамгүй хэдэн төгрөг нэхсэн сурагтай байх юм аа. Дээрх үгийг сонссон дуучин С.Сэрчмаагийн дургүй хүрч бөөгийн гэрээс ум хумгүй зугтсан гэнэ лээ. Зарим нэг бөөгийн дэндүү гэмээр ийм үйлдэл дуучин С.Сэрчмаад тохиолдсон бололтой байна. Энэ үгийг сонссон Сэрчмаа бөөд үзүүлснийхээ мөнгийг ч өгөлгүй “Би удган болохгүй” гэж хэлээд гэрээс нь гарч зугтсан сурагтай.

 chuhal.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 13, 2011 1:04:14 pm )

    ene heden boo udgan geed suljeenii business hiideg garuud ichij uheesei dee

  • Anonymous (December 15, 2011 4:13:33 am )

    Bolj bitii mongii n og omhii bood

  • Anonymous (December 15, 2011 9:10:28 am )

    lam nar jinhene luivarchid utsaara yarij bsna za zasl.g chini hiisen gedeg. jinhen boo bol oor, emnelegt hed honog uhaangui onosh ni oldohgui bsan hund zasal hiilgej uzsen oglo sereene gej ongod helsen ogloo ni sereed tsai uuj bga huniig yah ve. minii nuden deer gaihamshig.g buteesen udgan hun bga jinhene chadaltai hunee ol

  • Anonymous (December 16, 2011 10:09:14 am )

    BOO GEED BAIGAA TOLGOI NI ERGESEN AMAR XYLBAR ARGAAR MONGO OLOX GESEN BYZAR XUMUUST BITGII XUURTAARAI. XUDAL YRIXAAS NI BUU AI. TED BOL YU CHADAXGUI. XUNII AMIDRAL ZAAX CHADVARTAI CH XUMUUS BISH.

antalya rent a car