Хүүхдэд зориулсан хувийн театраа байгуулаад аавынхаа үйл хэргийг залгамжлах болсон жүжигчин Нурбулан хаа явсан газраа балагтай паянтай явна. Хошин урлагийн жүжчигчин болоод ч тэр үү. Хаа ч таарсан хүмүүст инээд бэлэглэсэн хачин нөхөр. Саяхны нэг хүлээн авалтан дээр урлагийнхан өөр өөрсдийн уран бүтээлээсээ ээлж дараалан сонирхуулж байсан гэнэ. Ингээд жүжигчин Нураагийн ээлж болжээ.
Тайзан дээр гарсан Нураа үзэгчдийн суудлаас хэн нэгнийг онцлон тайзан дээр гаргаад ирсэн байна.
Гэтэл уригдсан зочдын дунд сууж байсан яруу найрагч Д.Цоодол гуай “Нураа шал согтуу байна ш дээ” гэсэн байна. Нөгөөдөх нь ч хүн бүрт сонсогдохоор хэлчихэж. Эрүүл нэгнийг архи уусан байна гэлээ гээд өнөөх Нураа чинь Цоодол гуай дээр буугаад иржээ.
Сүүлдээ жүжигчин Л.Нурбулан ширээ сандалдаа хүрч улмаар бахим “шкаф” шиг биетэй бие хамгаалагч залуусын хүчинд автсаар хаалгаар нуруугаа харуулан гарч одсон байна. Хэд хоногийн дараа Цоодол гуайн гэргий жүжигчин Нураатай таараад тэнэг хэрэг мандаасныг нь хэлж.
Угтаа бол Цоодол гуай жүжигчин Нурааг согтуу байна гэсэн юм биш. Харин Нураагийн тайзан дээр чирч гаргасан залууг нэлээн халамцуу байсныг сануулах гэсэн найрагч жүжигчинд мешок болтлоо зодуулах дөхсөн байна. Энэ тухай эхнэрээс нь дуулаад жүжигчин Нураа ичиж улайсандаа Цоодол гуайгаас уучлал эрсэн нь ч хэдийнээ хожимдсон байсан гэнэ. Балагтай хэргийн гайгаар Цоодол найрагч Нураг одоо ч нэг нүдээрээ үзэхгүй болсон гэнэ лээ.
chuhal.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.