antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

АНУ-ын Конгрессоос Хятадын компаниудын үйл ажиллагааг шалгаж эхэлжээ

нийтлэсэн Admin

-ХАРИН ТЭР КОМПАНИ НЬ МАНАЙД ТЕНДЕРТ ЯЛСАН БАЙНА-

АНУ-ын эрх баригчид Хятадын “Хуавей технологи” (Huawei Technologies Со), “3и Ти И” (ZТЕ Согр) зэрэг компаниудын үйл ажиллагаа нь Хятадын эрх баригчдад тус улсын нутаг дэвсгэр дээр техник, электрон тагнуулын үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж улмаар үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна хэмээн үзжээ. Энэ талаар Цагаан ордны гаргасан дүгнэлт саяхан “Wall street” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Тэд холбооны сүлжээг эвдэх, ажиллагаагүй болгох, хэрэглэгчдийн утасны яриаг чагнах, электрон шууданг хянах, шуудангаар дамжиж буй мэдээ, мэдээллийг олзлох зориулалт бүхий техник хэрэгслийг АНУ-ын зах зээлд нийлүүлэхэд Хятадын Засгийн газрын нууц оролцоо, дэмжлэг байгаа хэмээн хардаж байгаа аж.

Тиймээс Конгрессын төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооноос дээрх компаниудад шалгалт хийжээ. Тус хорооны дарга Майк Рожерс “Бид “Хуавей”, “Зи Ти И” зэрэг Хятадын томоохон компаниудад тусгай албатай хамтран шалгалт хийж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Уг шалгалтаар Хятадын компаниуд АНУ-ын харилцаа, холбооны салбарт ямар техник, тоног, төхөөрөмж нийлүүлдэг, тагнуулын мэдээ, мэдээлэл цуглуулах зориулалт бүхий техник хэрэгслийг ашиглан өөрийн орны эрх баригчдыг мэдээ, мэдээллээр хангаж буй эсэхийг олж тогтоох юм байна.

Үүний хариуд Хятадын “Хуавей” компанийн гадаад харилцааны албаны дарга Виллиам Пламмер “Тус компанийн техник, тоног төхөөрөмжийг харилцаа холбооны салбарт тэргүүлэгч 50 гаруй компаниас 45 нь үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж байна. АНУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэр ямар ч үндэслэлгүй, биднийг зориуд шахан гаргах гэж төлөвлөсөн үйлдэл” хэмээн мэдэгджээ. Мөн “Зи Ти И” компанийн төлөөлөгч “Хятадын компаниудын талаар гаргасан дүгнэлтийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой тайлбарлаж байгаад харамсаж байна” гээд АНУ-ын зах зээл дээр бизнесийн шударга, нээлттэй өрсөлдөөн явуулахыг уриалсан байна.

АНУ дахь Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Баодон “Хуавей” болон Хятадын бусад компаниудыг холбооны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Америкийн бусад бизнесийн байгууллагуудын найдвартай түнш гэдэгт итгэж байна” гэсэн мэдэгдлийг ч хийжээ.

Мэдээлэл холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч дээрх компаниуд Хятадын төрийн байгууллагууд болон тусгай албадтайгаа хамтран ажилладаг гэсэн хардлагыг хэд хэдэн улс орны тагнуулын байгууллага Засгийн газартаа илтгэж байсан баримт бий. Английн “Бритиш Телеком” компанид төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжид мэдээлэл хулгайлах чип суурилуулсан байх магадлалтай хэмээн Английн Тагнуулын байгууллага мэдэгдэж байв. Энэтхэг улс мөн шалтгаанаар Хятадын дээрх компаниудын төхөөрөмж импортлохыг хориглож байсан, Гамбид үүрэн холбооны сүлжээ байгуулах төсөлд ялсан боловч мэдээллийн аюулгүй байдлын улмаас Засгийн газар нь гэрээг цуцалсан зэрэг жишээг дурдаж болно.

Эдгээр компаниуд аливаа төсөл, тендерт орохдоо авлига, хахууль өгч ялж байсан тохиолдол ч мөн нэлээд гарч байжээ. Филиппинд Үндэсний их багтаамжийн сүлжээ байгуулах “Зи Ти И” компанийн төсөлтэй холбоотой их хэмжээний авлигын хэрэг илэрч гэрээ байгуулагдсанаас хойш долоон сарын дараа цуцлагдаж байв. Этиоп улсын харилцаа, холбооны салбарт зээл олгосон бөгөөд үүний хариуд тус улсад дангаараа төхөөрөмж нийлүүлэх эрхтэй болжээ. Либери улсад тендерт хэдий ялагдсан ч, хахууль өгснөөр төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Гэвч энэ асуудлаар шүүхэд дуудагдаж байгаа зэрэг чих халууцам намтартай юм байна.

Дээрх мэдээллийг бид уншаад өнгөрөхөөс илүүтэй анхаарлаа хандуулах ёстой юм. Учир нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниуд 2004 оноос хойш Хятадын “Хуавэй”, “Зи Ти И” компаниудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж эхэлсэн бөгөөд нийт төхөөрөмжийн 80-90 хувьд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг.

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн тендерт Хятадын дөрвөн компани оролцож “Зи Ти И” компани шалгарчээ. Аз болоход уг төслийн зориулалтыг өөрчилж зөвхөн шилэн кабель нийлүүлэх шийдвэр гарсан сурагтай.

АНУ болон бусад улс орнууд Хятадын эдгээр компанийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзвал бид яах вэ. Нүдээ аниад, чихээ бөглөөд суугаад байх уу.

Д.АРИУН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car