
Цалин бага, зургаан жил сурчихаад элдвээр хэлүүлж байгаа энэ салбарыг сонирхох хүүхдүүдийн тоо улам бүр буурсаар байна. Анагаахын их сургуулийн тавдугаар курс атлаа элэг зүрхнийхээ байрлалыг ч мэдэхгүй, тариаг ямар дарааллаар яаж хийдгээ ойлгохгүй оюутан дадлага хийхээр ирсэн талаар танил эмч маань гайхан, шогширч ярьж байсансан. 35 жилийн өмнө хэрэгтэй байсан рентген аппарат, зүрхний цохилт, даралт хэмждэг багаж одоо ч тэр хэвээрээ.
Гадны аль нэг улсад гологдсон аппарат, тоног төхөөрөмжийг тусламжийн хүрээнд авч энэ салбарт шахдаг. Нэг ёсондоо Эрүүл мэндийн салбар комиссын бараагаар өнөөдөр амиа зогоож явааг нуугаад яах вэ. С.Ламбаа сайдын үед л энэ салбар хөл дээрээ босч, бодлого нь тодорхой болж байсан.
Түүнээс хойш энэ салбар нэг ч удаа өндийсөнгүй хэмээн халаглан ярьж байсан олон ч эмч нартай уулзаж байлаа. Засгийн газар нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэнд хоёроо анхаарах ёстой. Эрдэнэт хүний амь хормоор хэмжигддэг энэ салбарыг бид хамгийн тэргүүн зэрэгт анхаарч явах учиртай.
Гэвч бодит байдал дээр асуудал арай л өөр байна. Уул уурхайг хүн бүхэн ярьж байгаа. УИХ-ын гишүүд өдөр болгон л Тавантолгойн талаар мэдээлэл хийж байна. Харин эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон 300 гаруй хүний амь нас хормоор хэмжигдэж байгаа асуудалд нэг ч албан тушаалтан тайлбар хийсэнгүй, нэг ч гишүүн хэвлэлийнхнийг цуглуулж энэ асуудлыг олны анхааралд оруулсангүй.
Цалингаа тавьж чадахгүйд хүрчихсэн гэх Засгийн газар хамгийн түрүүнд хасалт таналт хийсэн салбар нь Эрүүл мэндийн салбар. Жилийнх нь эмийн төсвөөс 20 хувийг хассанаас болж эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон олон зуун хүн эмээ авч чадахгүйд хүрч, есөн дүүрэг, 21 аймгийн эмнэлгүүд эмийн үйлдвэрүүдэд хар данстай болчихжээ.
Энэ салбарт тулгамдаж буй олон ч асуудал байгаа. Тэднээс захын хоёр гурван жишээг л энэ нийтлэлд онцлохыг хүслээ. Очер дараалал ихтэй, эмч нарынх нь хүнд суртал хэрээс хэтэрчихсэн, оройн цагаар хувийн эмнэлэг дээрээ ажилладаг, шинжилгээ өгөхийн тулд өглөө 04.30 цагт ирдэг зэрэг улиг болтлоо яригдаж байгаа асуудлыг хөндөхгүй.
Урвалж бодис хангалтгүйгээс эмнэлгүүд шинжилгээний тоогоо цөөлжээ
Шинжилгээ өгөх гэж нэг сар эмнэлгийн үүд сахидаг тохиолдол уншигч таны амьдралд гарсан байгаа. Энэ нь тухайн эмч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын буруу биш. Эмч сайн дураа хүрэхээр шинжилгээ авдаг, саар дураа хүрэхээр авахгүй гэсэн асуудал гэхээс илүүтэй салбар яаманд энэ гомдлыг гаргая. Засгийн газар төсөв танасан гэсэн шалтгаанаар яам эмийн төсвөө таначихсан.
Өдөр шөнөгүй иргэдэд үйлчилж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх учиртай аймаг, дүүргийн эмнэлгүүд шинжилгээний урвалж бодисын хангамж дутагдаж эхэлжээ. Өдөрт 50 хүнд шинжилгээ хийх урвалж бодис өгдөг байснаа 35 болгож бууруулжээ. Ингээд ирэхээр мэдээж тухайн иргэний шинжилгээ өгөх хугацаа хойшлох нь тодорхой. Шинжилгээ эрт өгөөгүйгээс үүсч болох хор хохирол, эмчилгээ авах хугацаа нь хойшилсноор хүндрэх асуудал үүсвэл Г.Шийлэгдамба хариуцлага хүлээх үү.
Сум, өрхийн эмнэлгүүдэд хүртэл чиглэл өгч, таван хүнээ хоёр болго гэх заавар өгчээ. Эмийн төсөв гэсэн үг өнөөдөр энэ салбарынхны ганц ярьдаг асуудал нь. Эмийн хэдэн үйлдвэрүүдэд захын нэг дүүргийн эмнэлэг л 280 сая төгрөгийн өртэй сууж байна. Өр зээлэндээ баригдчихсан хэдэн эмнэлгээс мөнгөө авч чадахгүй үйлдвэрүүд нь хүртэл хаалгаа барьж мэдэхээр байна, энэ байдлаараа бол.
Дээр хэлсэнчлэн эрхтэн шилжүүлэх эмчилгээний дараа тогтмол уудаг дархлааг дарангуйлах эмийн төсөв тасарснаас тавдугаар сарын 1 гэхэд эдгээр иргэд амьдаараа тарчлах уу, эсвэл өөрсдөө эрэлд гарах уу гэдэг сонголт хийх нь. Төр тэдэнд өгдөг ганцхан эмийнхээ төсвийг шийдэж чадсангүй. Гэтэл цаана нь эдгээр иргэд 2-3 эмээ гаднаас өндөр үнээр авч уудаг. Сахарын өвчтэй хүмүүст төрөөс мөн л хэдхэн эм өгдөг.
Гэтэл уух эмийнх нь тоог бууруулсан талаар албаны эх сурвалж хэлж байна. Сүрьеэ өвчтэй иргэд өглөө, орой хоёр эм уудаг байснаа өдөрт ганц болсон. 14 хоног тутамд шинжилгээ авах учиртай эмнэлгийн байгууллагууд урвалж бодисын хүрэлцээгээ бодолцоод сард нэг удаа шинжилгээ авдаг болсон сурагтай.
Үндсэндээ төсвийн алдагдал нэрийдлээр эмийн төсөв найман тэрбумаар тасарч, өнгөрсөн оноос төсөв нь 50 хувиар буурсан. Дүүргүүдийн хэмжээнд ахмадын эмчилгээний тасаг ганцхан байдаг. Гэтэл тэр тасагт ч эмчилгээний төсөв хумигдсанаар ахмадууд эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй, эм тариа авч чадахгүй, хувийн эмнэлэг бараадаж явна. Эмээ цагтаа уугаагүйгээс, эмчилгээг бүрэн хийлгээгүйгээс үүсэх асуудлыг хэн хариуцах вэ, сайд аа.
Хугацаа нь дууссан түргэний машин хөдөө аймгуудаар дүүрэн
Захын жишээ нь Багануур дүүрэг. Хотоос 100 гаруйхан км газарт байгаа энэ дүүрэг саяхан дагуул хот болсон. Гэтэл эрүүл мэндийн салбарт нэг ч ахицтай зүйл харагдсангүй. Тендер зарлаж ирсэн компани эмийн санг нь засч янзалсан ч нэг зуны борооны дараа шүүрэн шанага шиг дээвэртэй болчихсон гэх.
Эмнэлгийн засвар үйлчилгээ 40 жил мартагдаж, дээврээс нь ус гоождог, шаланд нь бүдэрч унахаар орчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлж сууна. 80 мянган иргэнд үйлчилдэг тус хотод түргэн тусламжийн таван машин байдгаас хоёр нь ашиглах хугацаа нь дуусчихсан. Гэсэн ч яам мөнгөгүй гэсэн учраас акталсан хоёр машинаа өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа гэсэн.
Хөхөө өвлийн хүйтнээр сэг шахуу машинтай дуудлагад явах шаардлага гарна. Машин нэг газар саатаж, хүний амь эрсдэх магадлал ч энэ хэрээр өндөрсөх нь мэдээж. Даралт хэмжигч аппарат, эхо, рентген аппарат зэрэг наад захын эмнэлгийн хэрэгсэл байхгүй сум, аймгийн эмнэлэг дэндүү олон байгаа.
Сайдын багцаас өгнө өө, ирэх жилийн төсөвт суулгана аа гэсэн сайхан амлалт өгөөд ирдэг ч энд ирээд сайд, дарга нар дундаа хийгээд мартдаг гэх. Хөвсгөл, Увс, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймгийн иргэд хаа холоос ганц эход харуулах гэж ирэхгүй байх, шинжилгээгээ өгөөд тэндээ эмчилгээ хийлгэх тийм л төгс орчныг бүрдүүлж өгөх ёстой баймаар.
Мартагдсан тушаал
С.Ламбаа Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 123 дугаар тушаал гэгчийг гаргажээ. Хожим энэ тушаалыг Засгийн газраас баталгаажуулан 150, 151 дугаар тогтоол гэгчийг баталсан байна. Энэ нь эмчийн үр дүнгийн урамшуулал. Ажил үйлсдээ амжилт гаргаж, эрдэнэт хүний амийг аварсан, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан эх, хүүхдийг амжилттай эх барьсан, зүрхний маш хүнд хагалгааг амжилттай хийсэн гэх мэтээр ажилдаа амжилт гаргасан эмчийг үндсэн цалингийн 50 хувиар урамшуулах тухай тогтоол юм байна.
Гэтэл энэ тогтоол хэрэгждэг газар өнөөдөр хуруу дарам цөөхөн. Эмч нарын уулзалт дээр улсын төсвөөс төдийлөн мөнгө авдаггүй Өмнөговийн эмнэлгийнхэн үр дүнгийн урамшуулал авдгаа ярихад, бусад нь бараг л ийм урамшуулал байдаг юм уу хэмээн гайхаж байсан гэдэг. Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд ганцхан Сонгинохайрхан дүүрэг эмч нартаа үр дүнгийн урамшуулал өгдөг гэх.
Багануур, Налайх, алслагдсан аймгуудын эмнэлгүүд үр дүнгийн урамшуулал байтугай, цалингаа ч тавьж чадахгүй суугаа аж. Магад Засгийн газар тушаал гаргасан асуудлаа мартаж орхиогүй баймаар. Үр дүнгийн урамшуулал өгдөг тусгай журам ч байдаг биз. Гэтэл эмч нар яагаад энэ мөнгөө авч чадахгүй байгаа, шалтгаан юундаа байна вэ гэдгийг шалгах цаг нь болжээ.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргачихаад түүнийгээ үнэлүүлж байгаа эмчийн гаргах ёсзүй, 10 хүний амь аварсан ч авдаг цалин нь хомс байдаг эмч хүний ёсзүй арай л өөр байна гэдгийг салбарын сайд Г.Шийлэгдамба анхаарч, урамшууллын мөнгө хаашаа юунд зарцуулагдаж байгааг олж илрүүлнэ гэж найдъя.
Хөдөөгийн эмнэлгүүд зүү тариураа шатааж устгадаг
Эмнэлгийн бохир зүү тариур, хавдрын янз бүрийн зүйлс, цаашлаад дутуу төрсөн хүүхэд зэрэг зүсэн бүрийн бохир зүйл эмнэлгийн орчноос гардаг. Халдвар тараах хамгийн эрсдэлтэй зүйлс тэндээс гардаг. Гэтэл энэ талаарх хяналт, хариуцлага өнөөдөр манайд сул хэвээр л байна.
Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгадаг ганцхан компани байдаг нь “Элемент”. Нийслэлийн бүх эмнэлгийн хог хаягдал энэ компаниар дамжиж устгалд ордог. Хэдийгээр хог хаягдлыг ил задгай хаясан гэх асуудалд энэ компани орж байсан ч ямартай ч устгах автоклав хэд хэд байгаа учраас нийслэлийн хэмжээнд энэ асуудал биш. Харин энэ асуудал аймгууд, алслагдсан дүүргийн хэмжээнд асуудал болчихжээ.
Мянганы хөгжлийн зорилтын сангаас зүү тариур устгах бутлуур өгсөн ч өнөөх нь эвдэрчихсэн цөөнгүй аймаг байгаа гэнэ. Тусламжийн хүрээнд автоклав өгсөн ч өнөөх нь эмнэлгийн хэмжээнд биш үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах том хэмжээтэй байдаг аж. Тиймдээ ч зарим аймаг, дүүрэг зүү, тариур, эхэс зэрэг аюултай хог хаягдлаа шатаах, газар булаад орхидог байдал түгээмэл үзэгдэл болсон.
Зүү тариурыг шатаахад тэндээс ялгарч байгаа утаа нь элэгний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог гэнэ лээ. Комиссын, бараг музейд тавихаар даралтын аппарат, зүрхний эхо, рентген аппараттай энэ салбарт хөгжил харагдахгүй байна. Цаашдаа ч харагдахгүй нь. Монгол Улс хямарсан нь үнэн.
Харамсалтай нь хэмнэлтээ эрүүл мэндийн салбараас хийдэг ийм эмгэнэлтэй цаг үед бид амьдарч байна. Төсвийн үргүй зардал болсон дарга нарын тансаг жипийг бүгдийг нь зараад ч болов бид эмнэлгийн зардлаас 10 төгрөг ч дутаахгүй байх үүрэгтэй. Монгол Улсад хүн амьд явах эрхтэй. Харамсалтай нь тэр эрх маань мартагджээ. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ биднээс улам бүр алсрав.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
emch (April 30, 2015 9:37:43 am )
udvaliin unagasan salbariig bosgohod ih l hecuu baih daa
-
зочин (April 30, 2015 5:19:31 pm )
odoogiin said naraas hamgiin shuurhai ajillaj baigaa hvn gej bi harj baigaa. ervvl mendiin salbar uuruu ih emzeg salbar. ene bvh asuudal bvgd l ene salbart tulgamdaj baisan. baga bagaar zasaj saijruulna uu gehees neg l udur urgus avsan met saijirchihgvi. hvn bvr vvniig medseer baij hen negnii zahialgat niitleliig dagaj shuurah yum da. ard tvmen uursduu hudal medeelleer tariha ugaalgaj hiij baigaa hvniihee urmiig hugalj bna uu da.
-
-
454541515 (April 30, 2015 11:16:11 am )
Эмнэлэгийн албан хаагчдын цалин үнэхээр бага хэрнээ ажил нь хүнд шүүгчийн цалин гэхийн оронд үүн дээр анхаараач сайдаа та юу хийгээд хаагуур яваад байна бидэнтэй уулзаач зовлонгоо яримаар байна .
-
Сонсогч (April 30, 2015 11:19:19 am )
МАН-ын үед арайч ийм байгаагүй юм шүү АН засаг барихаараа бүхий л зүйл нь дампуураад,самуураад,хямраад байх юм 2016 оноос хойш АН гарахгүй байдал сайжрах байх
-
Зочин (April 30, 2015 11:58:14 am )
Улсын эмнэлэг маш их ачаалалтай. Эмийн төсөв хүрэхгүй. Цалин багатай гээд тоочоод барахгүй их зовлон. Энэ салбарын улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд бараг л сайн дурын ажилтан шиг ажиллаж, иргэдэд эм байхгүй гэсний төлөө элдвээр доромжлогдож байна. Энэ байдлыг Шийлэгдамба сайд мэдэх боловуу. Сайд эмнэлгийн мэргэжилтэй биш тул албан тушаалын төлөө амиа тавих шахсан хэдэн хүмүүсээр хүрээлүүлээд толгойгоо угаалгаад л сууж байдаг юм биш биздээ. Толгойгүй болсон салбарыг урлагийнхан хүртэл хараад эмч мэргэжилтэнгийн амьдралын талаар хошин шог шиг амьдралд нийцээгүй кино хийгээд телевизээр цацаад байх болжээ. /Хөгжилтэй гэр бүл, Дэггүй хөрш…./Энэ киног үзээрэй сайдаа. Юу бодогдох бол .
-
zochin (April 30, 2015 2:12:20 pm )
Дэмжиж байноо. Эмч нар нээрээ л сайн дурын ажилтан шиг ш дээ
-
-
товуу (April 30, 2015 2:48:11 pm )
Энэ боловсролгүй махан толгойгоор эрүүл мэндийн сайд хийлгэж л байдаг,,,мөн дүүрчихсэн төр өө.
-
Irgen (April 30, 2015 8:51:59 pm )
Sanal neg baina. dor ni bas neg mahan tolgoitoi. Ganchimeg gd hunii amidralaar togloj mahan tolgoitdoo. doligonoson avgai baina
-
-
tknl (April 30, 2015 3:29:30 pm )
zasgiin hural deer buruu haraad gantsaaraa solgoirood suuchihdag sonin stiltei mahan tolgoit shuu…..yrvaij darvaichihaad harah tsarainii huiten tsustai muu energi hanhluulsan hogshin togtsog ….enenees oor ym oldoogui ym baihdaa…. Enh bayriin bogsiig sain dolooj tsevelsen duh ym baihdaa….
-
zochin (April 30, 2015 4:29:41 pm )
ervvl mendiin salbar uuruu ih emzeg salbar. neg udur bvh asuudal urgus avsan met arilchihgvi. said uls torjiltoos hol bailgah tuhai yriaj ard tvmen ni hen negnii zahialgat niitleleer harin ervvl mendiin salbaraa uls torjvvleh yum da. mongolchuud bvgdeeree uls torchid bolj de. muulj muulj estest uvdhooroo emnelgee l baraadna. sain saihan hiij shiidej baigaag ni harin demjeed uramshuulaad yvdag boloosoi. tamiin togoonii vlger shig l baih yum da
-
Mergejliin bus saiddaa mergeshsen bodlogiin zevlegee egch chadah Darga nar uzeed egie gesen daanch alga data (April 30, 2015 6:19:42 pm )
Chaavaasdaa mergejliin bus ereever huraavar Darga nariin tsugluulgatai ene said hetsuudee
-
зочин (April 30, 2015 11:03:11 pm )
Оюунханд гээд нэг аймаар тэнэг толгой хаялсан хүүхэн эмнэлгүүдийг баллаж байнаа
-
-
Anonymous (April 30, 2015 7:48:45 pm )
emnelgiin hamgiin anhan shatnii negj urhiin emnelegt turshlagatai medlegtei chadvartai emch nariig ajilluulaachee, dunguj surguuli tugsmur bolson hudal unen diplomtoi umnuud hed honog heden sar ajillasan bolood l alga boldog, manai urhiin emch jild 10-d udaa soligdson, neg ochihod l uur emch irchihsen suuj bdag, tgd ih zantai, ajlaa medehgui, daralt ch zuv uzej chadahgui umnuud urhiin emnelgeer duuren ajillah ayadah umaa, uvchtuniig tosch ugtaj uzeed zuv onoshilbol tsag hugatsaa hemnene, urgui zardal ntr geed chiregdel bagatai l baih um shig sanagddag, buruu onosh emchilgeenees bolj tsag hugatsaa aldaj mash ih zardal chregdel gardag, ami nasaaraa ch hohiroh yavdal gardag, iim bolohoor EM-n salbariig ami oruulah tsag bolson, shiilegdambiig ogtsruulah heregtei, said bolsoor uy hiisiin, mash olon hunii ami nas hohirson, buruu emchlegdsen shdee
-
зочин (April 30, 2015 8:21:55 pm )
Энэ сайд чинь ажлаа аваад хэдхэн сар болж байгаа биз дээ, Өчүүхэн төсөвөөр яаж амиа аргалах вээ дээ, Тэгээд ч хүмүүс хувийн эмнэлэгт хэдэн зуугаар нь мөнгө төлчихөөд эмчлэгдэхгүй болхоор улсын эмнэлэгт ирж эмчлүүлдэг, Хувийн эмнэлэгүүд мөнгиин авчихаад эмчилж чадахгүй болоод ирхээр улсын эмнэлэгт авчирдаг нь үнэн ш дээ, Өдөрт Дор хаяж 50н хүнд үйлчилээд 300-400 гаруй төгрөг чадан ядан хараал зүхэл дунд авч байхаар хувийн эмнэлэгт 10 хүрэхгүй хүнд үйлчилээд сая төгрөг авсан хь дээр л дээ,үнийг хүмүүс ойлгохгүй,
-
zochin (April 30, 2015 8:54:36 pm )
Said ta neg udaagiin zuu tariuriin ulsiin uildveree ajilluulj 3 saya irgenii eruul mendiig hamgaalaachee gadnaas oruulj irdegiig boliyo
-
Би (May 01, 2015 8:47:44 am )
Энэ хүн төсөв эцсийн байдлаар баталдаг хүн биш юм. Харин ч сайн ажиллаж байгаа.
Эмч нарын цалин нэмэхгүй бол болохгүй нь үнэн. Америкаас ирсэн нэг эмч цалинг сонсоод хэлж байсан даа. Танай эмч нар чадалтай юм. Цалин нь хэтэрхий бага байна.Танай эмч нарын 1 жилд авдаг цалингаас их мөнгийг бид 1 сард авдаг гэсэн шүү. -
баги (May 01, 2015 8:48:44 am )
Энэ хүн төсөв эцсийн байдлаар баталдаг хүн биш юм. Харин ч сайн ажиллаж байгаа.
Эмч нарын цалин нэмэхгүй бол болохгүй нь үнэн. Америкаас ирсэн нэг эмч цалинг сонсоод хэлж байсан даа. Танай эмч нар чадалтай юм. Цалин нь хэтэрхий бага байна.Танай эмч нарын 1 жилд авдаг цалингаас их мөнгийг бид 1 сард авдаг гэсэн шүү. -
zochin (May 01, 2015 11:27:46 am )
Ene said ajlaa hiildee. Eruul mendiin salbar elgeeree hevtchihlee.
-
Munkhbat (May 01, 2015 2:27:32 pm )
Shiilegee saidiin zuvlukh hi aldart zalilan pan Lxavga aa bna geed boddoo icheesee turiin saidaa 77 77 benz ynaad muriitei toglood
19 Comments