
Бяцхан үрийнхээ төлөө амь амьдралаа зориулж, түүнийхээ сайн сайхан ирээдүйгээр мөрөөдлөө өнгөлсөн нэгэн аавтай уулзаж ярилцлаа. Эцгийн хайр л ийм байдаг байх даа гэмээр дэндүү өгөөмөр бүхнийг охиндоо бэлэглэхийг хүсдэг түүний үг бүхэн ухаарал, гэрэл гэгээг мэдрүүлж байв. Түүнийг Б.Батдэлгэр гэдэг.
Ханийнхаа хоёр эгчид хязгааргүй их баярладаг
Эхэндээ “Би аавдаа том хайртай”, “Ийм их хайртай” гээд гараараа дүрсэлдэг байсан бол одоо сайжраад “Би аавдаа маш их хайртай”, “Аавдаа хязгааргүй их хайртай” гэж хэлээд аавыгаа баярлуулж байна даа.

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Сайн сайн. Охинтойгоо, дүүтэйгээ 3-уулаа амьдарч байна. Миний охиныг Б.Цэцэйхэн гэдэг. Удахгүй 4 нас хүрнэ дээ. Дүүгийн маань хувьд охиныг минь ой гарантайгаас нь хойш манайд амьдарч хүүхэд харах ажилд туслаж байгаа хүүхэд. Одоо том охин шиг минь л ижил, дасал болж дээ. Би чинь хоёр охинтой аав шиг л байдаг юм.
-Охины тань нэр их содон санагдлаа. Яагаад энэ нэрийг охиндоо хайрласан түүхээсээ хуваалцаач?
– Анх эхнэрийгээ бие давхар болсныг сонсоод л нэр бодож эхэлсэн дээ. Монголынхоо түүхтэй холбоотой нэр байвал зүгээр юм гэж шийдээд Чингис хааны дунд охин Цэцэйхэн бэхийн нэрээр нэрлэсэн. Хаан аавдаа их нөмөр нөөлөг, тус дэм болж явсан хатан байсан юм билээ. Энэ талаар Жэк Уэтэрфордын “Монгол хатдын нууц товчоо” номноос уншиж болно.
-Уучлаарай, таны сэтгэлийн гунигийг сөхөх гэж байгаадаа хүлцэл өчье. Таны сайхан ханийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ханийн тань гэгээн дурсгалыг гүнээ хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу. Ханийнхаа талаар дурсаач?
– Миний хань санхүүч мэргэжилтэй, хамт олон найз нөхөддөө нэр хүндтэй, нүдэнд дулаахан, зөв зөөлөн хүн байсан даа. “Ном их уншдаг хүн бүх л амьдралынхаа турш арван хүний амьдралаар амьдарч өнгөрүүлдэг бол ном уншдаггүй хүн зөвхөн өөрийнхөөрөө амьдраад дуусдаг” гэж үг бий. Энэ үнэн юм билээ. Тэр минь тайван, юмыг их өргөнөөр хардаг, юманд их хүлээцтэй ханддаг хүн байлаа. Намайг уурлаж бухимдаад гүйж байхад л хажууд минь инээд алдаад л явдагсан. Уурлах нь ч ховор доо.
Анх 2013 оны 09 сард түүнийгээ хорт хавдар гэдэг муухай өвчнөөр өвдсөн болохыг мэдсэн. Ханиа эмчлүүлэхийн тулд бид бүхэн гадаад дотоодын олон эмнэлэгт эмчлүүлж байсан ч бие нь тасралтгүй муудсаар 2014 оны 11 сард бурхан болсон доо. Бид чадах бүхнээ хийсэн ч түүнийгээ удаан амьдруулж чадаагүйдээ үнэхээр их харамсдаг. Бидэнд маш олон хүн туслаж байсан ч тэдгээрээс ханийг минь алган дээрээ бөмбөрүүлэн асарч байсан төрсөн 2 эгчид нь хязгааргүй их баярладаг. Эгч дүүсийн амь нэгтэй, хайр халамжийг үнэхээр үзүүлж чадсан. Хүний хураасан болон хойноос нь үйлдсэн буяны хэмжээгээр диваажинд хүрэх зам нь гэрэлтэж байдаг болохоор бид бүхэн боломжоороо л тал тал тийшээ буяны ажил зохион байгуулцгаасан.
-Бас та бүхэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийг тохижуулсан шүү дээ. Тэр мэдээлэл тухайн үед маш олон хүний сэтгэлд гэрэл татуулсан сайхан зүйл болсон?
-Тиймээ. Бид олон хүнд хүрэх, дорвитойхон ажил хийе гэж шийдээд ханийхаа эмчлүүлж байсан Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч нартай уулзаж ярилцаад хоёр хүний өрөөг тохижуулахаар сонгосон. Бид тус өрөөг өмнө нь эмчлүүлж байсан гадны томоохон эмнэлгийн өрөөтэй ижил хэмжээнд болгож өгөхийг хүсч байсан минь биелсээн. Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ч мөн адил маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Тэд энэхүү ажлын маань талаар өөрийн вэб хуудсаар дамжуулан бусдад түгээхээр болсон. Мөн биднийг ч гэсэн мэдээлэл түгээх ажилд туслахыг хүссэний дагуу би өөрийн хувийн фэйсбүүк хуудсанд тавьсан юмаа. Мэдээлэл үнэхээр маш олон хүний сэтгэлд хүрсэн юм билээ.
-“Үхтэл үр харам” гэж айхтар үг байдаг даа. Хэчнээн өвдөж зовж шаналж байсан ч тээж төрүүлсэн бяцхан үрээ үнэрлэж, түүнийхээ сайн сайхны төлөө өдөр бүр залбирч л суусан байх даа, хань тань…
-Бидний хайрын ганц үр минь юм шүү дээ. Охиндоо хязгааргүй хайртай байлгүй яахав. Биеийнх нь байдал муудах тусам охиноо өөрөөсөө хөндий байлгах гэж хичээж, зүтгэдэг байсан. Тухайн үед тэр бүхнийг хажуунаас нь харахад үнэхээр хүнд байдаг байлаа. Гэвч сүүлд нь бодоход хань минь маш их ухаан зарж, тэвчээр гаргаж байсныг ойлгосон. Үнэхээр дотроо бол цаг, минут, секунд бүрт охиноо тэврээд, үнсээд л байж баймаар санагддаг байх. Дотроо байгаа тэр их хайрыг гаднаа гаргалгүй тэвчиж байсныг нь одоо бодохоор хэцүү. Тэр их тэвчээрийнх нь хүчинд өнөөдөр охин минь надаас ээжийгээ бага нэхэж, намайг бага зовоож байна. Бурхан болохоос нэг хоногийн өмнө бид хоёр ярилцсан юм. Тэгэхэд “Би охиндоо ерөөсөө санаа зовохгүй байна. Би чамдаа бүх сэтгэлээрээ итгэж байна. Чи минь охиноо маш сайхан аваад явчихна. Чамдаа би итгэж байна” гэж хэлж байсан. Ханийгаа ийм амархан яваад өгнө чинээ санаагүй бодоогүй явсаан.
Би гуньж гутраад явбал хань минь гомдоно шүү дээ
Эр хүн шиг байж чадахгүй, охиндоо сайн эцэг байж чадахгүй, өөрөө гуньж гутраад байна гэж санаа нь зовох вий гэж их боддог. Тэр бодлоо л байнга бодож, өөртөө урам зориг өгч тайвширдаг.
-Тэгэхэд охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй хэцүү байсан байх даа?
-Тийм ээ. Үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Тиймээс сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад “Ямар ч гэсэн үнэнийг хэлэх ёстой. Өөрийнхөө хэмжээнд хүүхэд ч гэсэн салах ёс гүйцэтгэх ёстой” гэж хэлсэн. Ингээд охиндоо хэлэхдээ “Ээж нь тэнгэрт яваад од болчихсон. Ээж нь их сайн хүн байсан. Сайн хүмүүс тэнгэрт очихоороо од болдог юм” гэж тайлбарласан. Миний охин орой од гарахаар “Аав аа, тэнд од байна. Тэнд сар байна” гээд л их ярина. Тэгэхэд нь би “Ээж нь хоёуланг нь тэнгэрээс од болоод харж байгаа шүү. Ээж нь од руу явахдаа чамайг аавынхаа үгэнд сайн ороорой. Чамайг аавынхаа үгэнд сайн орж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа” гэж ярьдаг даа. Миний охин их хэрсүү, ухаантай сэргэлэн юм болохоор аавынхаа хэлснийг сайн ойлгоод ээжийгээ нэхэж зовоодоггүй.
-Гэхдээ л мэдээж хүүхэд л юм хойно ижийгээ нэхнэ. Тэр мөчид төрөх мэдрэмжийг таны дотор байж үзсэн хүн л хэлж, тайлж чадна. Тэр хэцүү үе бүрт та өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?
–Хүнд хэцүү үе тулгарахад ханийнхаа хамгийн сүүлд хэлсэн үгийг боддог. Тэр минь надад итгэж байсан. Би гуньж гутраад дорой явбал хань минь намайг хаана нэг сайхан газраас хараад гомдоно шүү дээ. Эр хүн шиг байж чадахгүй, охиндоо сайн эцэг байж чадахгүй, өөрөө гуньж гутраад байна гэж санаа нь зовох вий гэж их боддог. Тэр бодлоо л байнга бодож, өөртөө урам зориг өгч тайвширдаг.
-Эр хүний нулимс ч бас нуугддаггүй шүү дээ. Сэтгэлдээ бугшсан бүхнээ асгартал уйлж, гаргаж чадаж байна уу?
–Амьдралынхаа нэг гэрэл гэгээгээ алдсан хүн гуниж гутарч нулимс унагалгүй яахав дээ. Уйлаад нулимс дуусдаг бол миний нулимс дуусахаар болсон байх. Түүнийгээ явснаас хойш орой бүр шахуу даа охиноо унтуулчихаад л нойр хулжаад хамтдаа байсан сайхан дурсамжууд минь бодогдоод өөрийн эрхгүй асгардаг байсан. Цаг хугацаа эмчилж байна даа.
-Охиных нь талаар асуумаар байна. Охинтойгоо өдрийг хэрхэн өнгөрөөж байна вэ. Хийх ажил мундахгүй л байх даа?
-Охин, бид 2 яахав тус тусынхаа албандаа яваад л байж байна. Өглөөдөө хоёулаа “Босно, босохгүй” гэж жаахан ам мурийна. Босоод хувцсаа сонгох гэж бас хөөрхөн юм болно оо. Цайгаа уучихаад охиноо цэцэрлэгт нь хүргээд аав нь ажилдаа явна даа. Орой цэцэрлэгээс нь аваад аль болох цагийг зугаатай өнгөрөөхийг хичээдэг. Оройн хоолоо идчихээд хүүхэлдэйн киногоо хэсэг үзээд, дараа нь аавтайгаа хамтдаа зураг эвлүүлж тоглоно, зураг зурна, баримлын шавраар дүрс хийх гэх мэт ажлууд зөндөө бий. Саяхан манайх сагсны шийдтэй болсон. Миний охины ээж нь сагсны спортын мастер нуруулаг өндөр хүн байсан юм. Охин ээжийгээ дуурайсан урт жацтай, нуруулаг болохоор сайн сагсчин болох магадлал өндөр шүү. За тэгээд унтах цаг болохоор хамтдаа шүдээ угаана. Эхлээд өөрөө угаадаг юм, дараа нь аав нь угааж өгнө. Орой бүр унтахаасаа өмнөөөрөө 2 үлгэр сонгож уншуулна. За тэгээд өөрийнхөө дуртай үлгэрүүдээ дахин дахин уншуулсаар байгаад тэрийгээ цээжилчихээд аавдаа уншиж өгдөг болоод байгаа хэхэ. Унтахынхаа өмнө бид 2 бие биендээ хайртайгаа хэлдэг юм. Эхэндээ “Би аавдаа том хайртай”, “Ийм их хайртай” гээд гараараа дүрсэлдэг байсан бол одоо сайжраад “Би аавдаа маш их хайртай”, “Аавдаа хязгааргүй их хайртай” гэж хэлээд аавыгаа баярлуулж байна даа.
-Сүүлийн үед аавуудын талаар хар мэдээлэл бишгүй л гарах боллоо. Гурав, дөрөвхөн настай хүүхдүүд аавынхаа гарт амиа алдаж байна. Энэ бол маш том эмгэнэл шүү дээ.
-Хорвоо дээр хамгийн том бэлэг, баяр баясгалан болж ирсэн үр хүүхдээ бид алган дээрээ бөмбөрүүлж, хайрандаа жаргаах ёстой. Гэтэл үр хүүхдээ тамлаж, зовоож байгаад үнэхээр сэтгэл эмтэрдэг. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр ч ийм мэдээлэл их цацагдах боллоо. Түүнийг нь хүмүүс бусдад түгээж байгаад нь шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс ч нийгмийн сүлжээгээр жаахан ч атугай сайн сайхан зүйлийг түгээхийг хичээж, охинтойгоо өнгөрөөсөн сайхан цаг мөчүүдийн дурсамжийнхаа зургийг нүүр номынхоо хуудсанд ихээр тавьдаг. Тэр маань ч тойрон хүрээлж байгаа хүмүүст маань их хүрч байгаа гэж бодож байгаа. Энэ үйлдэл минь нийгмийн муу муухай зүйлстэй, өөрийнхөө хэр хэмжээнд л тэмцэж, цайруулах гэж оролдож байгаа хэрэг юм. Одоогоор үүнээс илүүг хийж чадахгүй явна.
“Ээжийн сайхан үр минь дээ” гэдгээс илүү сайхан үг энэ хорвоод байхгүй байж дээ
Одоо эргээд бодоход охин бид 2-т тэр үгнээс илүү сайхан үг энэ хорвоо дээр байхгүй байж дээ. Тэр сайхан ээжтэйгээ, аавтайгаа элэг бүтэн амьдрал, хүүхэд ээж аавынхаа халуун дулаан хайр халамжинд өсч байгаа тэр сайхан мэдрэмж тэр аялгуунд л шингээстэй байж.
-Ер нь сайн аав гэж хэнийг хэлэх вэ. Сайн аав байхын тулд эр хүн ямар байх ёстой юм бол?
–Миний бодлоор сайн аав гэдэг нь хүн эцэг болсноосоо хойш хийх ёстой үүрэг хариуцлагаа ягштал биелүүлж байгаа хүнийг л хэлэх байх. Гэрийн эзэн, эцэг хүн гэдэг чинь гэр бүлээ хайрлаж, асрах, хайр халамжийг мэдрүүлэх, гэр бүлдээ цаг гаргаж, үр хүүхэдтэйгээ хамт тоглох ёстой. Хүүхдээ эрхлүүлж, хүүхдэдээ үлгэр дууриал болох ёстой. Энэ бол бидний үүрэг. Сайн аавууд олон бий дээ.
-Та охиндоо юу гэж хэлэх дуртай вэ. Байнга хэлдэг үг тань юу вэ?
-“Аав нь охиндоо хайртай, Миний охин ухаантай шүү” гэж л их хэлдэг дээ. Тэгэхээр нүд нь гялалзаад онгироод л ирдэг юм. Ижий нь байхдаа “Ээжийн сайхан үр минь дээ” гээд л охиноо тэврээд үнсдэг байж билээ. Одоо эргээд бодоход охин бид 2-т тэр үгнээс илүү сайхан үг энэ хорвоо дээр байхгүй байж дээ. Тэр сайхан ээжтэйгээ, аавтайгаа элэг бүтэн амьдрал, хүүхэд ээж аавынхаа халуун дулаан хайр халамжинд өсч байгаа тэр сайхан мэдрэмж тэр аялгуунд л шингээстэй байж. Одоо аав нь хэрэндээ хичээгээд л тэр үгийг хэлдэг ч ижийтэй нь зүйрлэвэл хаана нь ч хүрэхгүй байгаа юм шиг санагдах юмаа.
-Бага насны хүүхэдтэй хүмүүс хүнтэй гэрлэхээр яарах нь зөв үү. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүс амьдралдаа ямар сонголт хийвэл зүгээр бол. Аав хүний хувьд та юу гэж боддог вэ?
– Энэ хорвоо дээр охиныг минь өөрийн үр хүүхэд шигээ хайрлах сайн хүн зөндөө байгаа л байх. Гэхдээ л “хойд эх” гэдэг үг их хүнд хэцүү санагддаг учраас охиноо өөрийгөө аваад явах насанд хүртэл нь дахин гэр бүл зохиохгүйгэсэн бодолтой байсан.Энэ талаар сэтгэл судлаач найз маань надад ..хэрвээ хүүхэд чинь өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшөөгүй жаахан байхад нь хүнд дасгачихвал зүгээр дээ гэж зөвлөсөн.Ялангуяа охин хүүхэд томрох тусмаа аавыгаа харамлаад байдаг талтай гэнэ. Цаг хугацаа бүхнийг эмчилсний дараа бид 2 сайн ээжтэй болох байхаа.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Ханийгаа байхад хамтдаа хийнэ, бүтээнэ гэж их мөрөөддөг байсан. Түүнийгээ яваад өгөхөд “Хамтдаа” гэсэн уриатай мөрөөдлүүд маань салхинд хийсээд алга болчих шиг санагдсан. Одоо миний мөрөөдөл бол охиноо эрүүл саруул, зөв сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, ухаантай сайн хүн болгох л хамгийн том мөрөөдөл юм даа.
-Хэзээ нэг цагт та бид хоёрын энэ ярилцлагыг охин тань олж уншиж болох юм. Тиймээс охиндоо хандаж юу хэлэх вэ?
-Миний охин эрүүл мэндээ 1-т тавьж, гэр бүлээ хайр халамжаар дутаалгүй сайхан амьдраарай л гэж хэлье дээ.
-Цаг хугацааг ухрааж болдог бол та юуг өөрчлөхийг хүсэх вэ?
-Үнэхээр ид шид байдаг бол цаг хугацааг өөрчилж ухрааж болдог бол хайртдаа амлаж байсан амлалтуудаа биелүүлмээр байна, ханийхаа төлөө ахиад нэг зүтгээд үзэх байсан байх даа. Хамтдаа хийж амжаагүй Хүслийн жагсаалтаа л гүйцээнэ дээ.

-Сэтгэлийнхээ чанадыг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа. Бас ханийн тань талаар асууж, сэтгэл дэх гунигийг тань хөндсөндөө гүнээ уучлалт хүсье. Сүүлийнхээ асуултыг танд үлдээе.
-Элэг бүтэн амьдрал гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал юм гэдгийг, түүний үнэ цэнийг хагацал үзсэн хүн л сүүлд нь ойлгодог юм шиг. Тиймээс үг, үйлдлээрээ найз нөхөд, хамт олон, танилууддаа гэр бүлийн сайн сайхныг, элэг бүтэн амьдралын сайхныг ойлгуулахыг хичээж явна даа. Аавууд, ээжүүд та нар минь гэр бүлдээ маш сайн цаг гаргаж байгаарай. Бие биедээ хайрын дулаан үгсийг харамгүй хэлж байгаарай.
Танай сайтын хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
нэгэн ээж (April 30, 2015 8:26:05 am )
Гайхалтай аав байна. Хань нь, ээж нь тэнгэрээс харж байгаа болохоор аав охин 2 их сайн явнаа. Аз жаргал, эрүүл энхийг бяцхан Цэцэйхэнд хүсье! арчаа муутай, өөрийгөө гоёж гоодсон ээж нэртэнгүүд үлгэр жишээ авах хэрэгтэй!
-
зочин (April 30, 2015 11:39:56 am )
охин та 2.т эрүүл энх аз жаргалыг ерөөе, аавтай их адилхан охин байна.хамгийн чухал зүйл эрүүл энх, элэг бүтэн амьдрал шүү.
-
-
000 (April 30, 2015 8:34:12 am )
Sain aab baina Ma 2-t sain saihnig husie
-
bantan (April 30, 2015 8:34:53 am )
Естой сайн аав сэтгэлийн хаттай сайн эр хүн юмаа.охиноо эрүүл энх өсгөөрэй.хөөрхөн охин байнаа аз жаргал хүсьеэ.
-
иргэн (April 30, 2015 8:52:33 am )
Хойд ээж хэцүү, гэхдээ залуу хүн байна сайн судлаж байгаад ханиа олоорой. Хамгийн гол нь охиноо бодох хэрэгтэй шүү. Сайхан сэтгэлтэй эмэгтэй олдох хэцүү.
-
zochin (April 30, 2015 8:55:14 am )
ta 2-t eruul enh sain saihan buhniig husie erch huch duuren baigaarai amjilt
-
tulga (April 30, 2015 9:01:41 am )
Mash sain aav bna
-
ur (April 30, 2015 9:02:37 am )
Saihan tengerleg hair…
-
зочин (April 30, 2015 9:13:13 am )
энэ цаг үёд ховордсон хүн чанар байна даа,та 2-т эрүүл энх аз жаргал хүсьё,охиноо сайн хүн болгоод олон сайхан зээтэй болоорой
-
зочин (April 30, 2015 9:20:49 am )
ухаантай сайхан дүү минь охин та хоёрыг бухан ивээнээ Хүнд хайртай хүмүүст бурхан дандаа тусалдаг юм гэсэн
-
галя (April 30, 2015 9:36:37 am )
Та хоёрт аз жаргал сайн сайхныг хүсье сайн аав байна.Зарим хүмүүс үлгэр жишээ аваасай.
-
Өндөр настан (April 30, 2015 9:39:46 am )
Амьдралыг зөв нүдээр хардаг, сэтгэлийн тэнхээтэй ёстой сайн хүү байна. Залуу хүн яаж насаараа ганцаараа явах вэ. Охиноо сайн ээжтэй болгоорой. Та 2-т аз жаргал хүсье.
-
muugi (April 30, 2015 9:45:35 am )
evii,evii evii gej..nulims mine sul asgarch bn…uneheer setgel zurh mine uilj ursaj bn.minii 2 duu saihan amidarnaa.ogt tanihgui ch en zaluugiin haniihaa tuluu tohijuulsan uruunuudiin zurgiig haraad hundelj bishirch baisnaa sanaj bn.denduu sain aav,denduu aavtaigaa adilhan uhuurdum huurhun nyalh ur 2 mine burhan ta 2-iig mine urgelj harj hair hishgee tugeene gedegt itgej bn..
-
Зочин (April 30, 2015 9:46:59 am )
Ямар сайн хүн бэ Одоо ийм хүнлэг залуу ховор болжээ. Аз жаргал эрүүл энхийг хүсье
-
Zochin (April 30, 2015 9:51:24 am )
Uneheer uruvdchihluu. Yamar huurhun sergelen ohin be. Neg l udur tom bolson ohin chini aavdaa tus bolj nasan undur boloh tsagt hajuud chini bn haluun tsai oichuulaad ohin huuhdiin halamjiig medruulnee. Medeej er hun dotoroo hetsuu bga gehde l iim erch huchte ohinoo usguj bga zaluu chamd bayarllaa. Ta 2too eruul enh erch huch az jargaliig husie. Ohiniig ni eejiih ni umnuus hairtai shu gd zunduu ih unsie.
-
Zochin (April 30, 2015 9:58:07 am )
Odo tsagt hunii ohind sain eej bolood yavah ni buu hel gargasan ohinoo ene zalu shig usguh eej hovor bolsiimshige. Hamt ohiniig usguj bga ohin duud ni bayarlla ih uhaan shuu duu mini ach tus ni udahgui neg l udur chinii huuhdiig naad ohin chini tsetserleg ni zuuguud ugnuduu. Iim saihan uhaalag aav ohin duu 3t eruul enh sain saihan az jargaliig husie ih uruvdluu
-
zochin (April 30, 2015 10:30:59 am )
Аав бүхэн ийм байдаг бол хичнээн сайхан бэ гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Үр хүүхдээ хайрлаж бас өөрийгөө эргээд хайрлуулах гэдэг асар их ухаан асар их боломж. Үр хүүхдээ хязгааргүй ихээр хайрлая хүмүүсээ.
-
tuya (April 30, 2015 10:42:13 am )
та 2т эрүүл энхийг хүсье
-
алтай (April 30, 2015 10:50:58 am )
ухаантай сайн хүү байна бүгдэд нь хайртай
-
urnaa (April 30, 2015 11:28:06 am )
Uneheer uhaantai aav bna ta 2-too az jargal husie.Tanii helsen eleg buten amidralaas iluu yum jeg yu bhav dee
-
zochin (April 30, 2015 11:54:19 am )
ta 2 az jargal husie aaw bolgon iim baidag bol goe oo
-
нараа (April 30, 2015 12:01:41 pm )
үнэхээр их ухаан шүү та 2 тоо эрүүл энхийг хүсье эрүүл л бол хүн юуч байсан даван гарна эрүүл явбал мянган жаргалан гэж майна өвөг дээдэс онож хэлсэн үг шүү сайхан ээжийн хэлсэн үг та 2-г ивээж сайн охин болж өсөн хайрлаж өсгөсөн аав жаргана аа
-
хэн (April 30, 2015 12:24:57 pm )
Өрөвдмөөр юм. Нүдний нулимс гарч байна. Ямар ч хэцүү хорвоо вэ дээ. Энэ сайхан 2 хүнийг ингэж өнчрүүлэх гэж. Гэхдээ миний дүү сэтгэлийн хаттайгаар амьдралааа авч яваа юм бн. Гагцхүү сайн хань ижил олох хэрэгтэй шүү.
-
од (April 30, 2015 1:19:33 pm )
сайн аав бн баяр хүргэе, Та 2 минь сайн явнаа.охиноо бага дээр нь сайн хүнтэй болж дасгахыг бод до, гэхдээ охиноо сайн анхаарч яваарай.
-
sss (April 30, 2015 1:24:07 pm )
Өөрийн эрхгүй уйллаа. Ижилхэн зовлонтой юм даа надтай. Би ч бас ханийгаа хаа нэгэн сайхан газраас харж байгаа даа гэж хичээж амьдардаг. Заримдаа тэхдээ үнэхээр хэцүү шүү. Өөрийн эрхгүй гуниг төрж уйлдаг юм. Та 2-тоо хамгийн сайхан бүхнийг хүсье дээ. Сайн ханьтай учирч дүүгээ хөөрхөн дүүтэй болгоорой.
-
sss (April 30, 2015 1:25:33 pm )
Өөрийн эрхгүй уйллаа. Ижилхэн зовлонтой юм даа надтай. Би ч бас ханийгаа хаа нэгэн сайхан газраас харж байгаа даа гэж хичээж амьдардаг. Заримдаа тэхдээ үнэхээр хэцүү шүү. Өөрийн эрхгүй гуниг төрж уйлдаг юм. Та 2-тоо хамгийн сайхан бүхнийг хүсье дээ. Сайн ханьтай учирч охиноо хөөрхөн дүүтэй болгоорой.
-
Tuya (April 30, 2015 1:26:10 pm )
TA hoyortoo sain saihniig hyse
-
Mb (April 30, 2015 1:27:10 pm )
Heleh ug alga. Zovlong surun barj jargaltai amidranaa ta hoyor. Sain hani sain eejtei boltugai.
-
Badam (April 30, 2015 2:27:57 pm )
Oro busga iim tsovuun tsagt sain hoid eejig olno gdg bol ovson dotros zuu olhtoi adil shuu! Duu min! Ohino hoolond hurtel n devcheerei! Er hun ehner hze ch avsan oroithgui! Ta 2to ene Horvogin hamgiin sain saihanig huse!
-
Anonymous (April 30, 2015 2:38:23 pm )
Unuudriin niigemd udriin od shig hobordson ene saihan zaluud sain saihan buhniig husie ta 2-g barhan ibeene gedegt itgej bn
-
Eej (April 30, 2015 2:43:39 pm )
Ta 2-t az jargal hysii.Eej ni hani ta hoyoriig yyrd iveeh bolno.
-
zochin (April 30, 2015 3:04:22 pm )
yamar sain aav bn odoogiin aavuudad ulger jishee bnaa estoi myndag az jargal husie iim er huneer baharhaj bn shuu
-
tuya (April 30, 2015 3:10:17 pm )
ooriin erhgui yilj bgd unsnlaa.ohin ta 2t hamgiin sain saihnig husie.
-
baxarxal (April 30, 2015 3:39:23 pm )
baxarxal torj bna cain bna mini dy egcn i bac oxintoigo 2 xana vldej bcan 17 jiliin omno xymyyc uanz uanzaar l oilgodog az jargaltai caixan gerel gegeetei amidarna nsy oodrog bgarai neg medexed l oxin ni tom bolcon bna mans xurdan on jilyyd ongordog im bna le
-
11111 (April 30, 2015 3:40:21 pm )
хөөрхөн юмаа яг аав аавтайгаа адилхан аавын үр юм даа эвий дээ том болоод сайн сайхан хүн болоод ааыгаа баялуулж хайрлаж яваарай нэгэнт хорвоогийн жам ёсыг яалтай билээ сайн ухамсартай залуу байна Үргэлж Охиндоо анхаарал тавьж яваарай
-
oka (April 30, 2015 3:41:18 pm )
Ta 2-t az jargal ervvl enxiig xvsie.xoorxon oxind aawdaa achlaltai sain xvn bolj xvmvvjeerei gej xvsie.minii dvvd sain xani oldoj oxin ta 2-g xairlaad xalamjlaad yawax xvn taarax baix gej bodoj bna. sain sanaanii vzvvrt tos gej bdag shvv
-
Саруул (April 30, 2015 4:04:59 pm )
Хөөрхөн юмаа. Аавтайгаа адилхан охин байна. Дүү минь үргэлж сайн сайхан зүйл бодож явбал аз жаргал аяндаа ирнэ. Охиноо ч өөрийгөө ч сайн хайрлаж яваарай.
-
çî÷èí (April 30, 2015 5:18:05 pm )
¯íýõýýð óõààíòàé ààâ áàéíà ç¿òãýýä áàéíà ø¿¿ ýðòõýí îõèíîî ýýæòýé áîëãî ãýæ çºâëºìººð áàéíà
-
нутагын бүсгүй (April 30, 2015 8:19:48 pm )
Та 2 тоо эрүүл энхийг хүсье, өөрийн эрхгүй уйллаа. мундаг аав юм даа.ийм аавууд олон байдаг бол бидний үр хүүхэд ямар их аз жаргалтай өсөх билээ. даан ч тийм биш юм даа…………….
-
zochin (May 01, 2015 2:26:49 am )
Mundag aab bnaa,Ohin bol aavtaigaa usnii dusal l gesen ug uymaa.
-
Наран ээж (May 01, 2015 8:40:51 am )
Ta nart eruul enh az jargal husen yeruuye. Uneheer ih setgel, tevcheertei baigaa chamd saihan amidral irne Amjilt
-
зочин (May 01, 2015 9:57:21 am )
та хоёрт аз жаргал хүсье
-
багш (May 01, 2015 11:05:59 am )
Уйлж байгаад л уншлаа. Сайн аав, сайхан хань байна. Амьдралынхаа ирээдүйг зөв шийдэхийн ерөөл өргөе.
-
зочин (May 01, 2015 11:28:14 am )
жинхэнэ эр хүн чамаар бахархаж байна чамд болон охинд чинь амжилт амжилт амжилт гэрэлт ирээдүйгээр жаргалтай алхаарай
-
105,30 (May 01, 2015 12:02:10 pm )
eo neeren uillaa .iim mundag aab bna .mash sain humujiltei hun bna .ohin n mash sain hun bolno burhan harj bgaa .odoogin nigemd sain hani hetsuu .gehdee dandaa tim gj yu bh be .hun bur adulgui sain hun bga .hamgin gol n erul enh .setgelin tenheetei l bah n
-
зочин (May 01, 2015 12:16:02 pm )
Сайн аав байна. Охин та хоёрт эрүүл энх урт удаан наслаж, аз жаргал амьдралын баяр баясгалан бүхнийг хүсье.
-
Anonymous (May 02, 2015 2:19:25 am )
Uneheer baharhamaar yum
Ta 3 t eruul enh az jargaliig husiy -
Anonymous (May 02, 2015 8:07:26 pm )
Бурхан та 2-ыг ивээнэ ээ. Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний ДЭЭДИЙГ хүсье. Бахархаж барахгүй байна.
-
undur nastan (May 03, 2015 9:27:36 pm )
Sain aab, saihan etseg ni ohin uree hairlaj humuujuuleerei.Eruul enhiig husie.
-
eej (May 07, 2015 4:04:39 pm )
mongoliin buh aawuud iim uhaantai bj horwood mendelsen bytshan ursee hairaar dutaalgui osgoosei bas ta ohin urtei bhiin jargaliig ulam medreh bolnoo amjilt hvsie
50 Comments