antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 23, 2015 4 comments

Ухаалаг автобус 07 сарын 01-нээс иргэдэд үйлчилнэ

нийтлэсэн Admin

smartbus Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Уг төслийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын “Хамтарсан компани байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна.

Автобусны туршилтын үйл явцтай нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс танилцлаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хүртэл буюу өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглахаар тооцжээ.

Иргэд ухаалаг автобусанд суухдаа урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулна. Харин буухдаа зөвхөн арын хаалгуудаар гарч, хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид цахим картаа дахин уншуулаад буух юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн төлөвлөснөөр төхөөрөмжийг нийтийн тээврийн 1200 орчим автобусанд 07 сарын 01 гэхэд суурилуулж, иргэдэд үйлчилж эхэлнэ гэлээ. Мөн иргэдэд үйлчлэх “Хэрэглэгчийн төв”-ийг 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (April 23, 2015 8:54:43 pm )

    ӨДРИЙН ХООЛОО ДИЙЛЭХГҮЙ МОНГОЛЧУУД КАРТАА ДИЙЛЭХГҮЙ САНДРАХ ЮМ БНА ДӨӨ

  • болор (April 24, 2015 10:09:44 am )

    Энэ санаа ажил хэрэг болж чадвал зөв ггэж бодож байна.Харин автобусны мөнгө хураагч хийж байсан хичнээн ажилчид цаашид ямар ажил хийж амь зогоох талаар сайн зохин байгуулсан гэж бодож байна.Олон гэр бүл талхны мөнгөгүй болно шүү.Гэхдээ үүнээс айлтгүй цахим үйлчилгээг нэвтүүлж соёлтой боловсон үйлчлүүлцгээе улаанбаатарчуудаа

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (April 24, 2015 11:36:13 am )

    Teneg mongoloo meljih teneg uuliin teneg ym yag hogiin nogoon uut neg nastai cecegiin ulgertei agaar negen zuil menge oloh neg arga ni mashin achlaa tugjlee odoo bas mengegui ni unaand suuhgui ym bainz ldaa batuul shig bayan hund bol amarhan bh l daa

  • zochin (April 24, 2015 2:17:32 pm )

    ene urt nertei zochin odoo yag uy bichih geed iim aimar aldaad bgaan be ug ni setgegdeliig ni unshimaar baihiin gants ch ug zuv bicheegui bolhoor ni kazah hel ch uym boluu gej bodloo..

antalya rent a car