Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудал бол Тавантолгойн гэрээ. Энэ асуудалд төрийн өндөрлөгүүд өөр өөр байр суурь илэрхийлж, нэг ёсондоо шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихоод байгаа билээ. УИХ-ын З.Энхболд энэ гэрээнд оролцсон сайд нарыг огцруулна хэмээн мэдэгдээд байсан юм. Түүгээр ч зогсохгүй дээрх гэрээг хариуцаж байгаа М.Энхсайханд хаягласан хатуухан үгсийг цахим хуудсаар дамжуулан шидлэх болсон. Тэгвэл энэ удаа УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдэгдлээс Тавантолгойн гэрээний зөвлөхийн талаарх мэдээллийг онцлов.
Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэлдээ “Америк, Хонгконгт төвтэй хоёр том хуулийн фирм энэ гэрээнд ажилласан. Монголын хамгийн туршлагатай хоёр фирм ажилласан. Бид хүчээ нийлүүлж хуулийн компаниудыг хөлсөлж ажиллуулсан. Дундын юм гэж ойлгох хэрэгтэй. Ажил бол дундын юм байсан гэж ойлгох хэрэгтэй” гэсэн байна. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд үүнийг “Тавантолгойн гэрээний талууд дундаа гадны зөвлөх компани авсан гэж М.Энхсайхан сайд хэллээ, энэ сайд хэний талд байна вэ” хэмээсэн юм.
1. Гэрээний дээрх хэсэгт Энэржи Ресурс хэмээн Монголчуудын нэрлээд байгаа үндэсний үйлдвэрлэгч нь өөрөө Хөрөнгө оруулагчдын шууд болон шууд бусаар өмч нь шүү гэдгийг хангалттай баталгаажуулж авсан байна.
2. Мэдээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Таван толгойн уурхай байгаа бөгөөд эргэн тойронд ахиад өөр ордууд байхыг хэн ч үгүйсгэхгүй. Мэдээж нэмэлт хайгуул хийж таарна. Гэхдээ энэхүү хайгуулын зардлыг компаний татварт ногдох хэсгээс хасч тооцож байгаа нь татвараас зайлах таатай боломжийг олгож өгч байх магадлалтай юм. Хайгуулын зардлыг хэт өндөрөөр үнэлж татвар төлөх ёстой хэсгээсээ ч давуулан гаргах аюултай!
3. Хамгийн даварсан заалтуудын нэг гэж хэлж болно! Энэ уурхайг ашиглах эс ашиглахыг зөвхөн Шинхуачууд л мэдэх юм. Үүнд Монголын Засгийн газар оролцох эрх байхгүй. Үндсэндээ гэрээгээ хийж аваад 30 жил нэг ч хүрз нүүрс зарахгүй дараад хэвтэж болно гэсэн үг. Яагаад гэвэл тэд хэзээ хэрхэн зөөхөө өөрсдөө бие даан шийднэ.
4. Оюу толгой дээр гарсан хамгийн аймшигтай заалт энэ гэрээнд бас байна. Мэдээж нүүрс худалдан авагч нь Хятад, Солонгос, Япончууд байх бөгөөд тэд нүүрс худалдан авсан мөнгөө Монголруу биш аль нэгэн offshore бүсд байрлах дансруу хийж болно гэсэн үг. Мэдээж Энэржи Ресурс өөрөө Кейманы арал хэмээх offshore бүсэд хамаарах улсын нэр дээр бүртгэлтэй тул Монголоос гарч буй нүүрсний мөнгө тийшээ урсан орно. Худалдан авагчид ч Монголын татварын албатай биш Кейман, Люксенбург, Хонгконг зэрэг татваргүй улс орнуудтай харилцах нь мэдээж таатай байх болно. Тэд олсон мөнгөө хэрхэн юунд зарцуулах ямар худалдан авалт хийх нь Монголын төрийн эзэмшлийн 20% -д тайлагнаад байх албагүй болох юм.
5. Шинхуачууд Таван толгойн 80% -ийг ломбарданд тавьж болно. Бүүр хүсвэл шилжүүлж ч болно. Шууд л шинэ өөр эзэнтэй болж болно.
6. Шинэ эзэн хэн байх нь Монголчуудад ямар ч хамаагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ Монголчууд ягштал биелүүлж Шинхуад ямар ямар эрх өгч байсан түүнийгээ ямар ч асуудалгүй өгч, шилжүүлэх үүрэг хүлээжээ. Нэг үгээр хэлбэл “Нөхөр чинь чамайг зарж болно чи шинэ нөхөр дээрээ очоо л бол ямар ч хэл үггүй хоолыг нь хийгээд хүүхдийг нь төрүүлээд хөлийг нь угаа” гэдэг Хятад теором энэ гэрээнд оржээ. Хэрэв хуучин нөхөр чинь үхээд өгвөл шинэ нөхөртөө бүхий л энгэрээ бүрэн дүүрэн нээж хэл үг гаргахгүй байх үүрэг хүлээжээ.
7. Өнөөх алдартай Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр зам энэ гэрээнд зүгээр л нэг хавсрага байдлаар оржээ. Одоогоор энэ чиглэлийн төмөр замын гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, бусад хууль тогтоомжийн дагуу МТЗ хөдөлгөөнгүй эзэмшиж байгаа бол энэхүү гэрээнд зааснаар бол хууль дээгүүр жишим ч үгүй харайн гарч шуудхан Төмөр замын тусгай зөвшөөрлийг эрхийн хамт шилжүүлэн авахаар заажээ. Үүнд ямар царигаар төмөр замаа тавих нь Шинхуагийн тааллын асуудал байх болно.
8. Чингис бондын мөнгөөр санхүүжигдэн баригдсан нөгөөх айхтар төмөр замын далан, барилгын ажил чинь нэг өглөө босоод ирхэд Шинхуагийн өмч болчихсон явж байхнээ. Тэд зөвхөн үлдсэн ажлыг нь хийгээд л тэдний өмч. Нөгөө Чингис бондоор санхүүжүүлж Солонгосууд барьж, Германчууд хянасан 280 сая долларын ажлыг Шинхуад “подарк” болгох санаа энэ гэрээнд мөн суужээ.
9. Монгол Улсын Засгийн газраас гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр шинэчлэн тогтоож бараг 100% шахуу Хятадаас оруулж ирдэг бөгөөд “Шаардлагатай тохиолдолд” гэсэн онцгой бүрэн эрхээр Шинхуа өөрөө түүнтэй гэрээ хийсэн бүх компаниуд, туслан гүйцэтгэгч нар өөрсдийн дураар захиалан хэд л бол хэдэн хужаа Монголд оруулж ирж болох зөвшөөрөл энэ гэрээгээр авч, харин асуудалгүй оруулж ирэх үүргийг Монголын Засгийн газар хүлээжээ.
10. Энэ хэсэгт шар өнгөөр будсан хэсгийн дээд талыг анхааран уншаарай! Ажлын байрны шаардлага хангасан Монгол иргэнийг ажлын байраар хангах тухай байна. Тэгвэл ажлын байрны шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр чөлөөтэй халж сольж тэр бүү хэл энэ ажлын байран ерөөсөө Монгол хүн тэнцэхгүй гээд бүүр Монгол хүн ажилд авахгүй байж болох нөхцөл бүрдэж байна.
11. Таван толгойд одоогийн байдлаар төмөр зам тавигдах нь гарцаагүй. Тэгвэл энэхүү төмөр замыг барих ажилд 100,000 Хятад ажилтан хэрэгтэй гэвэл асуудалгүй оруулж ирэх үүрэг Монголын Засгийн газар хүлээжээ.
12. Эцэст нь энэ гэрээний хамгийн гутамшигтай заалт буюу гэрээг хүчингүй болгох үндэслэл дунд Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах тухай ганц үг ган хийвэл гэрээг цуцлах аж. Магадгүй гэрээ зурагдсан тэр өдөр Өмнөговь аймгийн Цогт цэций сумын Улаан нуурын хөндийд хилийн зурвас татаж эхэлвэл Монголын цэрэг арми зүгээр хараад сууж байх бөгөөд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авбал шууд гэрээ цуцлагдсанд тооцож, Шинхуа компанийн 30 жилийн ашигтай тэнцэх төлбөрт унах нигууртай юм.
13. F хэмээх заалтын анхааралтай сайн уншаарай! Монголчууд төмөр замаа нарийн царигтай эсвэл өргөн царигтай байх тал дээр ямар ч саналын эрхгүй ажээ. Нарийн царигаар ямар хөдлөх бүрэлдэхүүн орж ирээд цэргээ зөөнө үү зэвсэгээ зөөнө үү Монголчуудад ямар ч хамаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн үг дуугарваас мөн л гэрээг хүчингүйд тооцож Монголчууд өрөнд орох ажээ.
Холбоотой мэдээ
-
иргэн (April 23, 2015 4:34:18 pm )
Арай ийм гэрээ байгуулах гэж байсан юм уу . Ийм санаа сэдэл гаргасан ерөнхий сайдыг огцруулах дараа нь эх орноосоо урвасан хэрэгээр шүүх хэрэгтэй. Энэ гэрээгээр монголчууд биш хятадууд ажиллах юм байна шүү дээ. ганц авах зүйл нь бид 650 сая долларын өрөнд орох юм бн
-
зочин (April 23, 2015 4:54:10 pm )
Арай чхэтэрхий урд талыг барьсан гэрээ харагдаж байна.Бүхсувгаар тарааж монголын ард түмэнд хүргэж урд мангасын амнаас яаралттай гарга.Их хурлын даргын зөв юм байна.
-
Саруул (April 23, 2015 5:09:24 pm )
ИЙМ ГУТАМШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД ҮҮНИЙГЭЭ ИЧИХ Ч ҮГҮЙ УИХ-аар ХЭЛЭЛЦҮҮЛНЭ ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ ХЭТЭРСЭН ДОРОЖЛОЛ БИШ ҮҮ МИНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДАД ЭНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААР ДАЛИМДУУЛЖ, ИЙМ ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ Л ЭНДҮҮРЭЛ БОЛОХ БАЙХАА… БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДАД 1000 УДАА ХЯМАРСАН Ч ӨМНӨ НЬ СӨГДӨХГҮЙ БАЙХ 100%-ийн БОЛОМЖ БАЙНА. МОНГОЛЧУУД АА УУЛ УУРХАЙН НӨЛӨӨНД АВТАХГҮЙ, ӨӨР ОЛОН АРГА ЗАМУУДЫГ ЭРЭЛХИЙЛЖ АМЬДАРЦГААЯ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА. УУЛ УУРХАЙ МОНГОЛЫГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХЭЗЭЭ Ч АВРАХГҮЙ… БИДНИЙ ӨВӨГ, ДЭЭДСИЙН ХӨЛС, ЦУСАА УРСГАН БАЙЖ ҮЛДЭЭСЭН ГАЗАР ДООРХИ БАЯЛАГАА ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭЦГЭЭЕ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (April 26, 2015 4:42:14 pm )
өнөөдөр биш гэхэд маргааш батлагдах байх да байлдаж болохгүй тэвчиж болохгүй юм л болоод байна да нэг өглөө цэнхэр талгайтай цэргүүд гэрийн гадаа ирчихсэн буцаад ор гэвэл ях вэ ????? тэгэхгүй гэхлээр энэ новшнууд бүр бузарлаад дууслаа ингээд бодохлор бид нар өөрсдөө үнэхээр тэнэг хүмүүс юм да
-
-
Tsogt (April 23, 2015 5:16:51 pm )
Их хурлын дарга З. Энхболдыг дэмжиж байна. ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИТГЭЖ, НАЙДАЖ, ЦААШИД ЮУ ХИЙХИЙГ ЧИНЬ ЧИХ ТАВИН ХҮЛЭЭЖ БАЙНА. ҮҮНИЙГ ЦАГ ХУГАЦАА ХЭЛЭЭД ӨГНӨ!!!!!!!! ТАНД АМЖИЛТ ХҮСЪЕ……. МОНГОЛЧУУД АА ЭВ, ЭЕЭЭ ХИЧЭЭЦГЭЭЕ!!!! ОДОО ХӨНЖИЛДӨӨ ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭХ ЦАГ БИШ ШҮҮ!!!!!!!!!!!!
-
ЗОЧИН (April 23, 2015 6:02:53 pm )
ЕРӨӨСӨӨ ЭНЭ ГЭРЭЭГ ЗУРАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ХУУЧНААРАА АШИГЛАЯ, СОНГУЛИЙН АМЛАЛТААР УЛС ТӨРЧДИЙН ТАВЬСАН ӨРИЙГ ДАРАХ ГЭЭД ЭТТ ЗҮТГЭЭД Л НҮҮРСЭЭ ЭКСПОРТЛООД Л БАЙНА Ш ДЭЭ, ЯАГААД ЗААВАЛ ХЭН НЭГЭН ЛУЙВАРЧИНД ӨГЧ НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖ ЗӨӨЛГӨЕ ГЭЖ, НЭГ Ч ГЭСЭН БАЯЛАГ АШИГТАЙ БАЙНА УУ ҮГҮЙ БАЙНА УУ АРД ТҮМЭНД БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ, МСS ЛУЙВРААР АВЧ 1,2 тэрбум долларын ХАМАГ ӨРӨӨ ТИЙШ НЬ ЧИХЭХ Л ГЭЖ БАЙГАА Ш ДЭЭ, ОЛБОРЛОХОД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН ТОМ КОМПАНУУДЫН ТЕХНИКҮҮД ОРООД ИРЧИХСЭН БАЙЖ БАЙНА, УГААХ ҮЙЛДВЭР БАРИХ МӨНГӨ ТТ-ООСОО БОСГОЁ, ӨӨРСНӨӨ БАРЪЯ, ТТ-Г ХЯТАДУУДДАА ЗҮГЭЭР БЭЛЭГЛЭХ ГЭРЭЭ БЭЛДСЭН ЭНХСАЙХАН, САЙХАНБИЛЭГ НАРЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЖ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТТ-Г МОНГОЛЧУУД БИД ӨӨРСНӨӨ ЭЗЭМШЬЕ,
-
Anonymous (April 23, 2015 6:32:34 pm )
NAAD SAIHANBILEG HULGAICH CHINE TABAN TOLGOIG ZARAAD BULTAH GEJ BAIGAA HULGAICH BAINA UENE TENEG GAR BAINA TABAN TOLGOIN GEREEG ZOGSOO TEGEED BAIJ BAIG ODOO BAIGAAOROO OOR ARGAAR TOL TER OLON TER BUM TOGROGNII HADGALAJTAI, ORLOGOTOI GESEN ULSUUD BOL DANDAA HULGAI HIIJ BAIGAA MONGONUUD TER MEDUULSEN MONGONUUD OLOH BOLMJTOI BAIGAA MONGONUUD GESEN UG SHUUDEE BI INGEJ AJILHAD IIM MONGO HULGAILJ ABAH BOLOMJTOI GESEN TODORUULGA SHUUDEE
-
отгонбаяр (April 23, 2015 6:46:44 pm )
бид чинь хувь заяагүй гуулгачин улстай зууралдах ямар ч хэрэг алга ш дээ Зүгээр л зүлгэн дээр гэрээ барьцгаая
-
Tamir (April 23, 2015 7:20:44 pm )
Eronxii saidiig Ogzruulia!!!!
-
Иргэн (April 23, 2015 8:34:20 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (April 23, 2015 8:34:47 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/
-
Иргэн (April 23, 2015 8:35:45 pm )
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. /Сенека/
Хувьсгалд урт, өргөн гэсэн хоёр хэмжээс бий; гүн гэсэн ойлголт түүнд байхгүй. Энэ л чанараараа тэр хэзээ ч гүйцэд ялдаггүй, ямарваа үр дүн гардаггүй. /Василий Розанов/
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /
-
Иргэн (April 23, 2015 8:36:05 pm )
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/
-
Иргэн (April 23, 2015 8:36:23 pm )
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
-
Иргэн (April 23, 2015 8:36:58 pm )
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/
-
Иргэн (April 23, 2015 8:37:30 pm )
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/
-
Иргэн (April 23, 2015 8:37:49 pm )
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (April 23, 2015 8:38:08 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (April 23, 2015 8:38:24 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (April 23, 2015 8:38:39 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (April 23, 2015 8:38:57 pm )
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/
-
зочин (April 23, 2015 8:57:22 pm )
Анх ЗГ байгуулагдахад Эххсайхан, Баярцогт бас бус нэр тэр нь унасан хүмүүс засгийн газарт ороход олон нийтийн дунд эд нэг л биш ээ юу л хийх гэж байгаа бол гэсэн хардлага явж байсны учир тодорхой болж бн.Ийм гэрээ хийх гэж байгаа ер.сайд Сайханбилэгийг огцруулах хэрэгтэй. УИХ-н гишүүд яагаад дууграхгүй бн аа. Бүгд худалдагдчихсан хэрэг үү. Нөгөө Нямдорж яагаад дуугүй бн. Нам харгалзахгүй эх орныхоо төлөө хатуу зогсох цаг ш дээ. Баярцогт, Сайханбилэг 2 гарч ирэхээр л Монгол улсыг худалдах гэрээ хийдэг нь урд урдын гэрээнээс харагдсан гэдгийг ард түмэн мэдэж бгаа. Энхсайханыг томилсон нь хэнд ч ойлгомжтой бсан ш дээ. Энхсайхан З.Энхболдын дэргэд хэн ч биш…Энэ гэрээг ард түмэн анхааралтай харж байгаа.
-
зочин (April 23, 2015 9:12:08 pm )
2016 оны сонгуулийг 1 тойрог болгож явуулах хэрэгтэй. Монголын ард түмэн ямар хүмүүсийг сонгосон доо харамсаад ч барахгүй нээ.
-
Zochin (April 24, 2015 7:48:42 am )
UIH-n dargiig demjij bgaa. Iim geree hiine gj yu bsiim bee??????
-
тата (April 24, 2015 8:52:55 am )
би чиний аягатай хоолыг авлаа хэрвээ чи идмээр бол 3 хуваасны 1ыг нь надаас худалдаж ав үгүй бол хуцалгүй дуугүй хэвтэж бай ……Энэ хувилбараар оюутолгойн гэрээг баярцогт зоригт баяр тэргүүтнүүд хийсэн одоо тавантолгой дээр ЭНХСАЙХАН САЙХАНБИЛЭГ нар давтах гэж байна сэрцгээ босцгооё монгол ахан дүүсээ
-
Anonymous (April 24, 2015 12:13:22 pm )
Hymyys iim durgyi baihad Enhsaihan Bayartsogt Saihanbileg nar zuruud zytgyyleed baih Muugaa yzej baij l zogsoh geed baigaan baih daa
-
иргэн (April 24, 2015 1:12:02 pm )
Ийм гэрээний төсөл байхад ИХ-р оруулах шаардлагагүй гэж Батсуурь Хүрэлбаатар Хаянхярваа нар юу гэж шаагаад байгаа юм. Эсвэл ийм муу гэрээ байгуулахыг дэмжээд байгаа юм уу. Ард түмний төлөөлөл болсон энэ 3-г сонгууль болтол энэ гэрээг ийм муу хувилбараар явуулахыг дэмжсэнийг тойрогийн иргэдэд нь хэлэх эдгээр хүмүүсийн сурталчилгаа хурал цуглаанд оролцогүй байхыг уриалж байна
-
да (April 24, 2015 2:08:22 pm )
Оюутолгойг МАН будлиантуулаад ашиггүй гэрээ хийгээд хаячихсан. Одоо энэ таван толгойг тийм болгомооргүй байна. Гэхдээ энэ гэрээг байгуулмаар байна. Дээрхи гэрээнээс хааагүй дээр гэрээ шүү.
-
энгийн ард (April 24, 2015 2:22:11 pm )
одоо уих -ын гишүүд 1 жилийн хугцаанд монгол улсыг 2016-2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлгөө боловсруулж хууль батлах тэр төлөвлгөөг 2016 оны сонгуульд олон намууд нарын болгож хоорондоо өрсөлдөх аль намын сонгуулийн праграмм нь ард түмэнд наалдцтай бодитой хөгжих үндэслэлтэй байна тэр намыг дэмжье олон намын тогтолцооны гол зарчим энэ шүү дээ өрсөлдөж байж л хөгжинө
-
jzshdtfewyfg (April 24, 2015 7:52:44 pm )
ekh oronghid oo ene yu bolj baina aa hujaa nar tord shurgalchihsan yum bish uu
-
Anonymous (April 24, 2015 8:10:22 pm )
Ийм гэрээ байгуулах гэсэн засгийн газрыг хуу огцоруул нэгийг нь үлдээлгүй улс төрөөс хөөж зайлуулж шоронд хатаах хэрэгтэй. Бүх сайдыг огцоруулж дахин улс төрд ойртуулахгүй байх хэрэгтэй
-
purew (April 24, 2015 11:37:36 pm )
M.enhsaihniig olon mongol hun haraaj baigaa daa
-
tsetsegee (April 28, 2015 12:20:33 pm )
ийм аймшгийн гэрээ хийх гэж байсныг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүр тодорхой яриач ээ ард түмэнд сайн ойлгуулах хэрэгтэй
-
м (April 30, 2015 8:31:52 am )
энэ арай дэндүү муу гэрээ хийсэн байнашдэ ямарч тэнэг хүн өөрийнхөө юмыг бусдад ашигтайгаар гэрээ байгуулна гэжүү…? энэ манай улс төрчид яаж ийм юм хийж чадаж байнаа
-
Anonymous (May 01, 2015 11:16:49 am )
Их хурлын даргыг дэмжиж байна. Эх орноо гэсэн улс төрчөө баталлаа. Харин бид ард түмэн дуу нэгтэй энэ хүнийг дэмжиж байж Улс орноо бүрэн бүтэн авч үлдэхнээ. Одоо энэ ерөнхийлөгч, ерөнхий сайд, Энхсайхан, Баярцогт нарыг ард түмний шүүхээр шүүх хэрэгтэй байна. Арай дэндүү гэрээ байна шүү дээ. Зүгээр ТТ г Хятадуудад бэлэглээд байгаа юм бишүүв Бидэнд ям арч хүртээлгүйгээр.
-
ЗОЧИН (May 02, 2015 10:43:46 am )
Оюу толгой Таван толгойг бүгдийг нь буцаагаад булсан нь дээрээ.Энхсайхан Оджаргал Сү.Батболд нарыг бодоход цэвэр монгол цустай ,эх орноо ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй залуус хэзээ нэг цагт гарч ирээд ашиглаг.
-
бид (May 02, 2015 1:11:01 pm )
Бид одоо дээр үеийн бага хаадын үеийг санагдуулж байна
-
zochinmaa (May 06, 2015 5:29:30 pm )
ih xurliin dargiin zuw neg ch gesen iim hun baigaad bayarlah xeregtei hamtdaa shuu dargaa
-
ЭНХСАЙХАН (May 08, 2015 7:38:17 am )
энэ гэрээг хийсэн хүн нь ХЯТАД ын шээс юм чинь хятад талдаа ашигтай хийлгүй яахавдээ… Монголчуудаа таван толгойг бүр зогсоовол таарна. таван толгойг бүү ухуул.. хойч үедээ үлдээ… бидний үе оюутолгойг ухаад идцэн шүүдээ… хойч үед маань арай ухаантай толгойтой шинэ их хурлын гишүүд гарч ирээд таван толгойг хөдөлгөг. Таван толгойн орд монголд байхгүй байсан бол яах байсан юм бэ ? монгол дуусчих байсан юмуу? өөр салбараар монголыг өөд нь татах гарц зөндөөл байна. Наад луйварчид чинь өөрсөддөө л ашигтай учираас улайраад байна. ОДООГИЙН ИХ ХУРЛЫН ЭРГҮҮ МАЛУУД УХААН НЬ ХҮРЭХГҮЙ БОЛХООРОО АМАР ХЯЛБАРААР НЬ БЭЛЭН БАЙГАА ОРДРУУ ДАЙРААД БАЙНА. ХЭДЭН ЖИЛИИН ДАРАА ЯАХ БОЛЖ БАЙНАА. БАС Л ОЮУ ТОЛГОЙ ШИГ ТАГ ЗАМХАРНА. ТЭР ҮЕД ЭНЭ УЛАЙРААД БАЙГАА НӨХДҮҮД БҮГД ГАДААДАД ТАНСАГЛААД БАЙЖ БАЙХ БИИ ВИИ. АРД ТҮМЭЭН!!! ТАВАН ТОЛГОЙГ БҮҮ УХУУЛ!!! АРД ТҮМЭНД АШИГГҮЙ ШҮҮ!!! ТЭРЭНД ОРВОЛ УУЛААРАА БАЙЖ БАЙГ ЭЭ… ХОЙЧ ҮЕД МААНЬ ҮЛДЭГ!!! ӨМХИЙ ЛУЙВАРЧДЫН ХҮҮХДҮҮД ХЭЗЭЭЧ МОНГОЛД АМЬРАХГҮЙ. ТЭД ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ / МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ЛУЙВАРДАЖ ОЛСОН/ МӨНГӨӨР ГАДААДАД АМЬДАРЧИХ ЗУЛБАСАГНУУД /ЭДНИЙГ ҮХЭЛ ДАЙРЧ ТЭНГЭР НЭРГЭГ !!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (May 08, 2015 7:59:13 am )
Таван толгой гоо ухуулахгүй байхын төлөө босцгооё ард түмээн тэмций. хутга мод чулуугаа бариад ордонлуу дайрцгаая. гишүүдийн усан тарихийг хага цохиж гоожуулаад бүдүүн гэдэсрүү нь хутга бүлж бөгсрүү нь мод шааяаа
-
Бод Тунгаа (May 11, 2015 10:02:55 am )
ОюуТолгой ажиллаж эхэлсэн хэдэн жилийн хугацаанд манай ямар олон хүмүүс, ААН-үүд ажилтай цалинтай мэрэгжилтэй туршлагатай болж байв. УБ хотод ямар олон орон сууцнууд баригдаж бидний амьдрал бага багаар дээшилж байв. Тэгээд зогсоогоод юу болж байна хэн алдаад хэн хохироод байна Одоо ТТ-г ашиглахгүй бол бүрч дор байдалд орно. Эцсийн дүндээ ард түмэнд ажил, цалин, мэргэжил туршлага хэрэгтэй Хий хоосон хөөрөгдөлд яагаад автаад байна Сайн бод тунгаа !!
-
Zochin (May 11, 2015 6:23:29 pm )
ингэж сайн жишиж мэдээлж байвал ард түмэн ойлгоноо Тэгэхгүй бол худлаа баахан тоо ярьсан Сайханбилэг Энхсайхан 20000 хувьсагчтай Баярцогт нар яасан ханаж цаддаггүй улс вэ? З Энхболд Б Жаргалсайхан Х Баттулга нарт амжилт хүсье !Та бүхнийг монгол хүн бүр дэмжнээ
-
zochin (May 12, 2015 5:02:55 pm )
khuue end mongoloo gesen setgel bna uu zuw shiideesei bid kharj bna shuu
-
Зочин (May 14, 2015 3:49:35 pm )
Буудаж алвал таарна Монгол улсын үнэ цэнэ монгол хүний үнэ цэнэ эрх чөлөө тусгаар тогтнолдоо байдаг гэж би хувьдаа боддог. Бидний өмнөөс бидний үр хүүхэд хойч үеийнхэний минь өмнөөс тусгаар тогтнол эрх чөлөөг харийнханд худалдах гэж байгаа энэ муу сайн цөөвөр чононуудыг харах тусам уур хүрч уушиг савсайх юм. Уулын мод урттай богинотой гэдэг шиг Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа гэдэгт би итгэдэг Монголоо улс шиг улс болгохын төлөө 2гүй сэтгэлээр зүтгэж байсан үе үеийн удирдагчид шиг хүмүүс гарч ирнэ гэж бодож явдаг. Таван толгой асуудлаар тэнцвэр үнэнийг нийтэд мэдээлэх нь сэтгүүлч таны эх ороноо гэх сэтгэл юм шүү. Цаашид тэнцвэртэй мэдээлэлээр хангаарай амжилт
-
ganbaa (May 16, 2015 10:20:20 am )
y
uguushii n avsan humuus zutgeed bga l ym bnlda . buzariig buzaraar n ustgah ymsan -
erdenee (May 16, 2015 2:06:54 pm )
hervee ene gereeg saihan bileg bayar tsagt nar hor nairuulj gariin useg zuruuluul ah duu hamaatan sadan ur ach guchaar ni tsaazlah hergetee
-
erdenee (May 16, 2015 2:10:06 pm )
hervee ene gereend saihan bileg bayartsagt nar hor nairuulj gariin useg zurval ah duu hamaatan sadan ur huuhed bugdiini uldeelgui tsaaziin tavtsan avichih bolonoo mongoliin ard tumen
-
-
-
Zochin (May 17, 2015 8:28:22 pm )
http://economy.news.mn/content/212398.shtml
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо, УИХ-ын дарга З.Энхболдоо, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ, эрхэм төрийн түшээд ээ.УИХ-аар “Таван толгой” төсөл хэрхэн шийдэгдэх гэж байгааг уншаад сэтгэл өвдөж энэхүү ил захидлыг элгэн түмэндээ хүргэхээр шийдлээ. Энэ ил захидлаараа хэн нэгнийг дэмжих, буруутгах гэсэнгүй. Зөвхөн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ та бүхэнд хүргэж байна. Таван толгойг гучин жил төсвийн цоорхойг нөхөх төдий хэрэгсэл болголгүйгээр эрчимтэй хөгжлийн үндэс суурь болгох боломж байна. Таван толгойн нүүрсний тодорхой хэсгийг урьдчилан борлуулах (зарах) боломж бидэнд бий. Нэг тонныг 20 ам.доллараар борлуулахад Таван толгойн тал 60 тэрбум ам.доллар болно.
Зарж борлуулахад барьцаа тавих шаардлагагүй, зээл, бонд шиг хүү тооцогдохгүй. Газрын доорх баялгаа урьдчилан зарж, тэр мөнгөөрөө үйлдвэр, технологи хөгжүүлсэн жишээ баримтууд цөөнгүй байх юм. Тухайлбал Казахстан улс уранаа урьдчилан зарж эдийн засгаа тэлж байгаа. Энэ бол хамгийн сайн хувилбар гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Манайд ч цоо шинэ сэдэв биш. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа урьдчилан борлуулдаг, Ерөнхий сайд асан Сү.Батболд газар доорх нүүрсээ урьдчилан борлуулсан бахдам жишээ бий. Нэгэнт шалгарсан энэхүү хувилбарыг монголчууд бид ашиглах нь цаг үеэ олсон алхмаас гадна хөгжилд хүргэх дөт зам юм. Сингапур, Норвеги, Япон, Герман шиг эдийн засгийн бүтэцтэй, нэмүү өртөг, технологи бүхий улс орон болох мөрөөдөл бий.
Таван толгой нүүрсээ урьдчилан борлуулчихвал 5-10 жилийн дараа гэхэд цахилгаан станц, зэс, төмөр, химийн үйлдвэртэй болно. Мөн газрын тос боловсруулах, хойд, урд хөршөө холбосон төмөр болон авто замтай болох бололцоотой. Эдгээр үйлдвэрүүдэд бид өөрсдөө ажиллаж, хөгжүүлж дэлхийн жишигт нийцсэн цалин урамшуулал авч хүний зэрэгтэй амьдрах боломж бололцоогоор хангагдах нь бидний хүсэл мөрөөдлийн маань нэг хэсэг.
Монгол улс өнөөдөр Таван толгойн коксжих нүүрсний нэг хувийг ч өөрсдөө ашигладаггүй. Хөгжил дэвшилд хэрэгтэй гэх мөнгөн дүнгээ нарийн тодорхойлоод түүнд ногдох нүүрсний хэмжээ нь Таван толгойн нүүрсний талд ч хүрэхгүй шүү дээ. ( Одоо 6,5 тэрбум тонн). Дэлхий дахинд бидний хөгжлийг дэмжихээ илэрхийлсэн урд хөршдөө цаг хугацааны үнэ цэнийг тооцон хямдаар зарж борлуулах нь зээл авах, хөрөнгө оруулагч татахаас хавьгүй илүү ашигтай.
Монгол улсынхаа хөгжил дэвшлийг амьд сэрүүндээ үзэж харах, хойч үедээ хэрэглэдэггүй (175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй) нүүрс, ашигладаггүй баялгийг үлдээх бус аж үйлдвэр, өндөр технологи бүхий хөгжиж дэвшсэн нийгмийг үлдээх нь бид бүхний хүсэл мөрөөдлөөр тогтохгүй ариун үүрэг хариуцлага мөн гэдэгт гүнээ итгэж байна.
50 Comments