antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2015 21 comments

Ч.Сайханбилэг сайд газрын наймаагаар хөлжсөн засаг ноёноо суудалд нь үлдээжээ

нийтлэсэн Admin
gnhygТөр төлөөлж, түмэн олныг удирдана гэдэг тухайн хүнээс өндөр ёс суртахуун, мэдлэг боловсрол шаардана. Харамсалтай нь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт хүн чанар, ёс суртахуун битгий хэл өчүүхэн төдий ч гэсэн ичих булчирхай байхгүй бололтой. Үнэндээ өнгөрсөн сонгуульд АН- аас нэр дэвшээд “өвдөг шороодсон” П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдоход олон хүн эсэргүүцлээ илэрхийлж байсан гэдэг. Дорноговьчуудын энэхүү эсэргүүцэл туйлдаа хүрч, өнгөрсөн гуравдугаар сарын 27- нд Аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэр гаргажээ. Түүнийг газрын хууль бус наймаагаар хөлжсөн, төрийн мөнгийг шамшигдуулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр албан тушаалаас нь буулгахаар болж, Засгийн газарт өргөн барьсан байна. Хачирхалтай нь, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй “Дахин ийм шийдвэр хүлээж авахгүй” гэх зарлиг буулгажээ. Нэгэнт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийнхүү айлд сан болохоор Дорноговь айм гийн удирдлагууд болон иргэд дуртай, дургүй хүлээн зөв шөөрөхөөс өөр аргагүйд хүрч, арга мухардаад байгаа аж.Энэ талаар тодруулахаар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Р.Пүрэвдагватай холбогдоход “Энэ оны гуравдугаар сарын 27-нд аймгийн ИТХ хуралдсан нь үнэн. Улмаар Засаг дарга П.Ганхуягийг таван үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан. Бид хурлаас гаргасан шийдвэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барьсан ч хүлээж аваагүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Дорнод аймгаас өөр ямар ч ийм шийдвэр хүлээж авахгүй гэж хэлсэн” гэх хариуг өгсөн юм. Төрийн ажлыг хэрхэн хувийн ашиг сонирхолд тохируулан хэрэглэдгийг өөрийн биеэр харуулсан Засаг дарга П.Ганхуягаас салах гэсэн дорноговьчуудын хүсэл ийнхүү талаар өнгөрчээ. Зарим эх сурвалжийн ярьж буйгаар төрийн ажлын ар талд дандаа П.Ганхуягийн хувийн бизнес явж байдаг гэх. Ямар сайндаа л дорноговьчуудын дунд “Газар олдвол хашаалчихдаг Засаг даргаасаа хэзээ нэг юм салах бол доо” гэх явган яриа хүртэл гарч байх вэ дээ. Хэрэв уншигчид санаж байгаа бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг газрын хууль бус наймаа болон хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэх үндэслэлээр хууль, хяналтынхан шалгаж байсан удаатай. Улмаар эрх мэдэл, танил талаараа түрий барьж, арайхийн хэргээс мултарч гарсан талаар амтай болгон нь ярьдаг юм билээ. Үнэндээ П.Ганхуяг аймагтаа газрын наймааг чамгүй цэцэглүүлж, хэрхэн хөлжсөнийг батлах баримт цаасан дээр үлдсэн байдаг.

Тухайлбал, 2012 оны есдүгээр сарын 18-нд “Фамин энд гоби индастри” компанийг байгуулж өөрийн дотны найз Б.Мөнхбатыг захирлаар нь тавьж, 300 га газрыг Замын-Үүдэд үйлдвэрлэлийн зо- риулалт нэрийн доор авчээ. Мөн тэрбээр өөрийн хүү Гантулгынхаа “Блак Стоун Ложистик” компанийн нэр дээр Ханги Мандлын боомт дээр 20 га газрыг, ангийнхаа анд, Ц.Мөнхцэцэгийн дүү Мөнх- жаргалын нэр дээр 10 га газ- рыг “Ачиж буулгах талбай”-н зориулалтаар авсан нь АТГ, цагдаа, прокурорын байгууллагаар илэрч эрүү үүссэн боловч Шүүхийн шатанд нөлөөлж цагаадуулсан байдаг. Түүнчлэн Сайншандын аж үйлдвэрийн паркийн дагалдах үйлдвэрийн газрыг өөрийн охин Г.Баярцэцэгийн япончуудтай хамтран хувь эзэмшсэн компани болох “Мега Тех Монголиа” компанийн нэр дээр төсөл сонгон шалгаруулалтад орж байсан гээд дурдаад байвал дуусахгүй. Үүнээс гадна түүний түмний хөрөнгөөр тоглож, төсвийн мөнгийг зориулалтын бус аргаар зарцуулдаг талаар нутгийн иргэд нь ярьдаг. Тэгээд ч саяхан хуралдсан аймгийн ИТХ-аас Засаг дарга П.Ганхуягийг албан тушаалаас нь авч хаях үндэслэлд төсвийн мөнгийг “шамшигдуулсан” гэж байгаа нь олны үг ортой гэдгийг батлав. Харин энэ мэт- чилэн дорноговьчуудын амьд- ралаар тоглож яваа засаг ноёноо Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг суудалд нь үлдээсэн нь хэн бүхний анхаарлыг эрхгүй татаж байна.

Б.ТӨРБАТ

Эх сурвалж: www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Ану (April 22, 2015 10:24:36 am )

    Cайдаа наад хүнээ татаж аваач наад хүн чинь газар зараад хөлжөөд байна шүү. Шалгуулах хэрэгтэй юм биш үү. Өмөөрөөд байгааг чинь юу гэж оилгох вэ.

  • Tsog (April 22, 2015 10:46:57 am )

    Ganhuyag darga ajlaa sain hiij bga. hedhen ITX iin alban tushaald durtai nohduud horlood bga yum. Dornogobi hedhen jiliin omno yamar bailaa. zamiin aspalt n huld naaldaad, els shuursan, haranhui hot bsn. odoo oor bolson shvv. irged n bugd l medej bga shvv dee. sain yawahad sadaa mundahgvi gej vnen yum daa

  • Baagii (April 22, 2015 12:56:30 pm )

    Dornogoviin ardchilsan namaas ITH-d ni suusan heden huviin biznes huusun nuhduud Zasag dargaa unagaana ged ene teruugeer hor hutgad guigeed bsan butel muutai ym bol j de huurhii

    • hotloi (May 03, 2015 3:37:03 pm )

      zugeer l ajil sain hiideg durend huurtahiin medehgui yum bna hulgaichuudiig

  • zochin (April 22, 2015 7:06:20 pm )

    Dornogoviin ardchilsan namaas ITH-d ni suusan 8 huviin biznes huusun nuhduud Zasag dargaa unagaana ged ene teruugeer hor hutgad guigeed bsan butel muutai ym bol j de huurhii. Ter orlogch ni geed Tomorhuyg gej unen hogiin novsh bdag gesen. terni hij bga ajil

  • зочин (April 22, 2015 7:09:36 pm )

    МОНГОЛЧУУДАА ЕТV ЯГ ОДОО УИХ ЫН ГУРВАН ГИШҮҮН ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БАЙНА САЙХАНБИЛЭГ БАЯР ДАРГА ШИГ ХЭДЭН ДОЛЛАГ ХАХУУЛЬД АВААД ЮУНДЧ ХАМААГҮЙ ГАРЫН ҮСЭГ ЗУРААД АМЕРИК РУУ ЗУГТАХ ГЭЖ БАЙНА МОНГОЛЧУУДАА САЙХАНБИЛЭГИЙГ ГАНЦ Ч АЛХАМ БИТГИЙ ЯВУУЛААРАЙ ЦӨМӨӨРӨӨ ХЭЛЦГЭЭЕ МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ БАНКНЫ БАРЬЦААНД ТАВИАД ГАДААД Ч ЗУГТАХ ДОТООД Ч ЗУГТАХ НЬ БАЙНА ШҮҮ ЦААШАА ШЕЙР ХИЙГЭЭРЭЙ

    • зочин (April 22, 2015 7:40:04 pm )

      энэ мал ёстой хуцаж байна шүү.

  • Anonymous (April 23, 2015 3:07:17 pm )

    наад хэд чинь яавах газар байхгүй шүү толгойгүй болоод л яавна даа хөөрхий,,,мал хуцдаггүй юм чи хойд насан нохой болж төрнө тэхлээр чинь аяандаа хуцаж улихаар чинь дахиад л буудна даа,,,,,шуналаа гэж яамар аймшиг вэ,,,,

  • jzshdtfewyfg (April 24, 2015 8:41:29 pm )

    daraagiin songuuliar manan suraggui alga bolj ekh oron ard tumendee hairtai jinhene mongol humuus zasgiin erhend garah boltugai

  • Сак (April 25, 2015 9:29:47 pm )

    АМТАЙ БОЛГОН ЯРЬДАГ гэнэ үү.Хүнийг ингэж гүтгэж болдог юм уу? Дорноговьчууд энэ хүнээр л аймгаа удирдуулах гэж АН ыг сонгосон юм шүү.УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ыг дэмжсэн гэдгийг мартаад л байна уу?

  • Bold (April 27, 2015 1:50:36 pm )

    Aimaar hun geseen ard tumendee jaahan um uldee l de hu Ganzaaraa ih idlee odoo boloo sh te alibaa um hemjeetei shuuu

  • bold (April 28, 2015 12:22:20 am )

    Haa ochij dornogovi aimgiin zasag darga ajilaa mash sain hiij baigaa hun!!! Uur nam garsan ch ene huneer oroldoh hereggui gej bi boddog. Mash zuv bodlogo heregjuulj baigaa hun shuu. Huviin ashig sonirhol huusun nuhduud oroldood barahgui bolhooroo argaa barj baina daa huurhii

  • Anonymous (April 28, 2015 12:26:36 am )

    Aimgiin orlogch tumurhuyag zqsag darga bolloo l bol aimag shuud suirne

  • Болд (April 28, 2015 9:00:38 am )

    П.Ганхуяг дарга ажилаа сайн хийж байгаа.П.Ганхуягаар аймгаа удирдуулна гэсэн сонгуулийн рекламаар л Дорноговьд АН гарч ирсэн ш дэ одоо болохлоор албан тушаалаа булаалдаад засаг даргаа унагах гээд байдаг нь харин сонирхол татаж байна.АН-ын зарим нэг буруу томилогооноос болж аймагт үл бүтэх дарга нар их болсон.

  • bayasaa (April 28, 2015 9:43:24 am )

    huniig gutgej doromjloh bolohooroo l sain bhiimaa ene hunii hiisen buteesniig ni yariagui bj oolj goochloh bolohoor tumen shaltgaan uusgeed l sain yawaa negendee ataarhaj amidtah yum daa zailuul zarim neg nohod

  • batlai (April 28, 2015 5:17:21 pm )

    ene muu yostoi hurdan zailwal bayarlah hun olon bna gazriin naimaagaar dornogoviig duusagalaa AH MAH bugd yalgaagui iluu harj biluu dolooson namiin nohoinuud

  • batlai (April 28, 2015 5:19:34 pm )

    bas hiisen buteesen gechihej yu hj yu buteesen yum bidnii gazar nutggiig barilgiin heden companid hyamd ugch uuruu huljij hot hugjij bna gesen baidlaar haragdaj bgaa bh tiim bish shdee

  • оо (May 07, 2015 8:45:44 am )

    сайн сайн

  • zochin (May 12, 2015 7:41:31 pm )

    naad luivarchinguudaa worond hataaj erlegt ilgee

  • зочин (May 16, 2015 6:26:20 pm )

    сайханбилэг ээ газрын луйварчин хулгайч ганхуяг аа хамгаалаад байлгүй шоронд нь явуулаач ан ыг сонгосон дорноговьчууд хохь нь дээ

  • одончуу (May 18, 2015 11:05:46 pm )

    хэн бичээд байгаа нь тодорхой Ж Багсуурь гэж тийрэн түгжил заль мэхээр гарчихаад одоо аймагын АН г хооронд нь хутгаад ард иргэдийн нэр бариад ямар муухай далд ордогүй үхээр вэ Анадбазарыг шоронд хийж нэрийг нь барьж гишүүн болсон Я Батсуурийг АН хантай дотор нь хов хутгаад шоронд оруулахад түлхсэн ,гэвч Ганхуяг даргыгг тайван хүлээцтэй ухаантай түмэнээ гэсэн гэдгийг ард түмэн улс орон маань ч танина . Ганхуяг даргын нэрээр дорноговийн АН байгаа шүү ..ийм хүн ховор доо манай аймагын ард иргэд энэ хүнээрээ төрөө түшүүлнээ ___

antalya rent a car