antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2015 16 comments

“Сант марал”-ын судалгаагаар ТОП-10 улс төрчдийг С.Ганбаатар, Н.Энхбаяр нар тэргүүлж С.Жавхлан 7, 8-д жагсав

нийтлэсэн Admin

Untitled-1“Сант марал” судалгааны байгууллага саяхан нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд хийсэн судалгааны дүнгээ нэгтгэн гаргажээ. Олон асуудлыг хамарсан тун сонирхолтой судалгаа  болсон байна. Судалгаанд 1200 хүн хамрагджээ. “Хэрвээ маргааш сонгууль болвол…” хэмээн сонжиж асуусан асуултын хариултуудыг хот, хөдөөгөөр ангилан харвал нэлээд бодитой мэт санагдана.

Маргааш УИХ-ын сонгууль болвол та аль намын төлөө саналаа өгөх вэ гэсэн асуултанд хөдөөгийнхний 25.4 хувь нь МАН-д, 17.4 хувь нь АН-д, 8.3 хувь нь МАХН-д, 2.0 хувь нь ИЗНН-д гэсэн бол хотынхноос 16.2 хувь нь МАН-д, 19.6 хувь нь АН-д, 13.6 хувь нь МАХН-д 3.0 хувь нь ИЗНН-д саналаа өгнө гэжээ. Нийт дүнгээрээ МАН-ыг гэсэн  нь 38.9 хувьтай бол АН-ыг сонгох нь 33.0 хувьтай байна.  Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр хүнд АН-ынхаас бага зэрэг ахисан дүн гарчээ. Гэхдээ “Зөв чигээр замнаж байна уу, буруу тийшээ зүтгэж байна уу” гэдэг асуултын хариултанд оролцогчдын 39.2 хувь нь МАН-ыг “буруу тийшээ зүтгээд байна” гэжээ. Мөн энэ асуултанд 51 хувь нь АН-ыг “буруу тийш зүтгэж байна” гэсэн байлаа. Энэ хоёр том намыг  иргэд  таагүй үнэлж буй аж.

Топ 10 улс төрчийг нэрлэсэн байдал ч бас анхаарал татаж байна. Энд С.Ганбаатар гишүүн 36 хувиар тэргүүлж, Н.Энхбаяр 16.3 хувиар хоёрт бичигджээ. Тэдний араас  Х.Баттулга 15.5 хувь, Ц.Элбэгдорж 9.6 хувь, Г.Уянга 8.8 хувь, Э.Бат-Үүл 6.9 хувь, С.Жавхлан 6.7 хувь, Б.Эрдэнэ 5.3 хувь, Ц.Даваасүрэн 5.1 хувь, Р.Амаржаргал 3.7 хувиар удаалжээ. Энэ бол зөвхөн нийслэл хотод авсан судалгааны дүн. Харин хөдөөд бас л С.Ганбаатар, Н.Энхбаяр нар Топ-10-т тэргүүлж, Г.Уянга гуравт бичигдсэн байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Ард (April 22, 2015 12:26:21 pm )

    Энхбаяр ерөнхийлөгч Улс төрийн 2 том намын лидерүүдийн ашиг сонирхолынхон золиос болсон доо . Өөрөөр хэлбэл С.Баяр С.Элбэгдорж 2 ашиг сонирхолоороо нэгдэж сонгуульд унагаж нэг нь ерөнхийлөгч болж нөгөө нь оюу толгойн гэрээнээс их хэмжээний валюттай болж эх орноо өрөнд оруулсан луйварчингууд улс төрөөс үр удмаар нь арчиж хаях хэрэгтэй.

  • 3 (April 22, 2015 1:13:51 pm )

    Ugaasaa enhbayariig guitseh uls torch mongold bhgui. Horsh 2 uls hurtel enhbayaraas emeedeg bsn bol odo huzuugui elbegdorjiig yaj ch argalsan bno gj hoh ineed ni hurdeg gsn. Uls ornoo avarmaar bhiin humuusee

  • anu.gaas (April 22, 2015 1:16:38 pm )

    Ganbaatar uyanga battulga javhlan magnai ntr.iig demjih ni zov shu. Ali ch orond iim temtsegch shudarga humuus orsoldogch bolj garch irj baij hugjinu. Ene avilgachid bugd uguireh yostoi. Toriin ergelt hiih heregtei. Ardchilsan nam garch ireed ene uls oron yaj bn. Chadvargui humuus ingej l suiruuldeg bhgui yu

  • anu.gaas (April 22, 2015 1:18:12 pm )

    Enhbayariig demjij yurunhiilugch bolgoyo. Gazriin beteg hunii hagas huzuugui elbegee odo bno. Hoshgoruulj hudlaa chalchij duusahgui ni

  • oyun (April 22, 2015 3:44:57 pm )

    shal hudlaa sudalgaa gargah yum henii huselteer shalahltaar iim yum bichideg bnaa
    Hoid solongosiin araas oroh gee yu tegeed ch Wnhbayariig songoh Ganbaatar heruulchiig demjih humuus tsuuhun bolovsroltoi tolgoitoi humuus iim teneg humuusiig songohgui ni oilgomjtoi

    • үнэн (April 23, 2015 8:39:18 am )

      chi zugeer l zail

  • зочин (April 22, 2015 7:15:37 pm )

    БАЯР ЧИНЬ УГААСАА АРДЧИҮСАН НАМЫН ХҮҮХЭНТЭЙ УНТСАН ЯНХАН ЭЛБЭГДОРЖИЙН ХҮНД ХЭЛЖ БОЛОХГҮЙ АЙМШГИЙГ МЭДДЭГ БАЙХ НЭГ ХЭСЭГ ЗОРИГИЙН АЛЛАГЫН ҮЕЭР АРДЧИЛСАН НАМЫНХАН ЧИНЬ ХООРОНДОО ХАЧИН ЮМ БОЛООД БАЙСАНШДЭЭ ТЭР ҮЕД Л ХУЛАН БУЛГАН ГЭЭД Л ХҮҮХНИЙ НЭРТЭЙ ЦУГ ХЭВЛЭЛЭЭР БАЯР БИЧИГДЭЭД БАЙСАН ЭНХБАЯР ДАРГЫГ БАЯР АЛБААР УНАГАЖ ЭЛБЭГДОРЖИЙГ БОЛГОСОН ТЭР АМЕРИКТ БАЙГАА ОЛОН ХАУСТАЙ ХОЛБООТОЙ Л БАЙХ

  • Taнтан (April 22, 2015 7:30:35 pm )

    МАН-узуулэлтийг дарсан бололтой! Хумуусийн хандлага бол бодит байдал дээрээ уунээс ч ондороор унэлж байгаа даа. Харин Энхбаяр, Жавхлан нарын рицтенг бол худлаа. Жнь: МАН, АН-ыг дэмжигчид бол тэд нарт олигтой дун тавихгуйшдээ! Тэгээд бодохоор судалгаанд но байдаг нь харагддаг юм. МАН ондор оноо аваад байхад намын дарга нь тааруу унэлгээтэй гарчээ гээд боддоо. Дахиад худлаа л байхгуй юу?!

  • САНДАГ (April 22, 2015 9:03:33 pm )

    сант мартал хэзээ улс төрийн захиалгат хулаа судлгаа гаргахаа болих юм бол доо одоо АН-ын нэр төр шавартаа хутгалдаад ирэхээр рэтингийг нь жаахан өсгөх гэсэн юм байхдаа эднийхийг хэзээнээсээ АН-ын пиарчид гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ

  • Suvdaa (April 23, 2015 7:16:46 am )

    Ene bol bukh ard tumnii ug bish shu, bid sain bodoj , ukhaarch , yalgaj salgaj, songuulid hariutslagatai handah estoi bolson bna

  • зочин (April 23, 2015 9:55:30 am )

    МАН-н ритенгийг их дарсан байна. АН-г их өсгөх юм даа өсөөд өсөөд шалих биш
    Улс орноо туршилга, залгамж халаа бэлтгэлгүй хүмүүсээр 2 дахь удаагаа тоглуулж ханлаа одоо болих хэрэгтэй уналтанд оруулдаг нь АН болон бусад нөхөд / Ганбаатар, Уянга, Жаргалсайхан, Гүндалай гэх мэт нам дамжисан намын сэлгээчид/ эдийн засгаар тоглоод унгаад босгох болхоор МАН-ыг л санадаг шүү манай ард түмэн гэхдээ АН ард түмний сонголтыг хар хайрцааг луйвардсан шүү дээ дахин луйвардуулчихгүй л юм сан

  • ju (April 23, 2015 12:54:04 pm )

    zub garchee,

  • Zochin (April 24, 2015 7:35:07 am )

    Enkhbayar guaig demjij bn. Mash sain uls turch. Mongol uls dandaa unuudriinh shg bhgui gedegt itgej bn.

  • enkhee (April 24, 2015 12:05:23 pm )

    Ene chini harin boditoi sudalgaa bnaa enkhbayr.ganbaatar uynga dawaasuren dajguie demjij bna

  • unen (April 24, 2015 2:47:03 pm )

    yo yo iim l ard tumendee Jenko Battulg top gevel tegeed Mongol uls noxoin zamaar orloo gesen ugdee

  • Үнэн (April 29, 2015 8:40:56 am )

    Оюу-Толгойн хувьд гэвэл судалгаагаар Монгол улсад ашиггүй гэж гарахад нь заавал ашигтай болгож харуул гэж Баяр, Элбэгдорж, Баярцогт нар үүрэгдсэн байдаг

antalya rent a car