antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2015 24 comments

ХАР ЖАГСААЛТАД ХАМГИЙН ОЙР НАМЫНХАН ХАРИУ ҮЙЛДЭЭД ЭХЭЛЛЭЭ

нийтлэсэн Admin

d543ad35d096e859dcfa95e075d121d3Монголын Залуучуудын холбоо “хар жагсаалт” гэгчийг Монголын улс төрд оруулж ирэх, түүгээрээ дамжуулан УИХ, Орон нутгийн сонгуулиар дэмжиж болохгүй этгээдүүдийн нэрийг жагсаан олон нийтэд танилцуулна гэж мэдэгдсэн. Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат үүнийг албан ёсоор илэрхийлээд ганц хоноход л монголын улс төр реакц үзүүлээд эхэллээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэх юм уу гэмт хүн гилбэлзэнэ гэдэгчлэн Монголын улс төрийн ууган нам, хамгийн туршлагатай, өндөр настай “өвгөн” МАН түүчээлэх юм гэж хэн ч бодоогүй биз. Нөгөө талаас нь бодохоор “арга ч үгүй биз дээ” гэж санагдах.

Нэр дурдаж нэг намыг хардах маань үндэстэй юм. “600 саяын” гэгдээд буй гэрээний хуулбарыг анх @UnurbayarG @Enkhbayar_bat гэсэн хоёр хэрэглэгч гаргасан. Гомбосүрэнгийн Өнөрбаярын хувьд МАН-ын УИХ дахь бүлгийн Ажлын албаны даргаар ажилладаг. Харин Баттөмөрийн Энхбаяр нь МАН-ын УИХ дахь бүлгийн Ажлын албаны хуульч хүн юм. Товчхондоо нэг дор суудаг хоёр. Б.Энхбаяр нь өнөөгийн Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн найз гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Харин сайдаар томилогдоод хагас жил болоогүй МАН-ын гишүүн эл эрхэм өмнөх сайд Я.Санжмятавын үзэглэсэн бүх баримт бичиг, актуудыг сөхөж үзэх, түмэнд дэлгэх, тараах бүрэн эрхийг нэгэнтээ эдэлж суугаа билээ. Тэгэхээр гэрээ байгуулагч хоёр талын этгээд баталгаажуулаад, хэрэгжүүлээд, үр дүнг тайлагнан хэлэлцээд, эрх зүйн харилцаа нь дуусгавар болчихоод тоосонд дарагдаж байсан баримт бичгийг С.Чинзориг сайд сэйфнээсээ ухаж ухаж олжээ. Түүнийгээ хуулийн талаас судал гээд Б.Энхбаярт өгөө байлгүй. Б.Энхбаяр нь хууль ч яамай, “хийдэг ажилгүй” гэх байгууллага 600 саяыг төсвөөс гаргуулахаар болсон нь өөрөө ноцтой баримт гэсэн юм даг уу. Тэгмэгц л Г.Өнөрбаяр ч түүгээр нь дөрөөлөөд жиргээд унаж. Мэдээж хэрэг МАН-ын харьяатай том дарга нар нь дуугаа авалцан жиргээд эхлэхээр МАН-гаралтай мэдээллийн сайтууд ч түүнийг эх сурвалжаа болгож, нэгэн хэвийн мэдээ цутгав. “МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат төсвийн мөнгийг ингэж “иддэг” гэх гарчигтай мэдээрхүү юм хэд хэдэн сайтаар гарч, жиргээ, фэйсбүүкт нэлээд түгсэнийг та анзаараа биз. Тэгвэл тэр нэгдмэл ажиллагааны дэглэлтийг С.Чинзориг ба түүний нөхөд л тавьсан байх нь. Дэглэсэн “уран бүтээлд” гар бие оролцсон бууны нохдын нэрийг дурайлгаад бичилхэн #ХарЖагсаалт гаргачихад ч болохгүй гэх юм алга. Юутай ч, бэлтгэл ажил явагдаж байхад МАН-ынхан реакцлаад эхэлсэн юм хойно цаашдаа бусад намаас довтолгоо ирнэ гэдгийг МЗХ гадарлаж, сэтгэл зүйгээ бэлдээд л сууж байна.

Төрийн бус байгууллагын статустай, залуучуудын төлөөх Монголын хамгийн том, ууган байгууллага МЗХ сүүлийн гурван жил урьд байгаагүйгээрээ идэвхтэй ажилласан гэдгийг А.Мөнхбат ба түүний хампаанууд ч биш 21 аймаг, 9 дүүрэг, сум, хорооны салбар нэгжүүд цөм л хэлж байна. Тэр идэвхжлийн ердөө ганц илрэл нь “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” төсөл. 2013 онд эхэлсэн арга хэмжээг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай гэрээ байгуулан, гарын үсгээр баталгаажуулж эхлүүлсэн нь үнэн. Түүнд шаардагдах төсвийг 600 сая төгрөгөөр баталж, шат дараалалтай шилжүүлсэн нь ч бас үнэн. Нийт төсвийн дийлэнх нь цалинд зарцуулагджээ гэдгийг МАН-ын нөхдийн нийтэлсэн төсвийн задаргаанаас хараад хэн ч ойлгож болно.

Залуучуудаа загнадаг, залхуугаар нь дууддаг, 70 мянга авдаг гээд оюутнуудыг ад үздэг нийгэмд ГЭРЭЛ АСААЖ түр ажлын байрны төслийг зоригтой эхлүүлж, дорвитой хэрэгжүүлсэн. Америк, Европ, Азийн хөгжингүй орнууд шиг МОНГОЛд ч гэсэн ЦАГИЙН АЖИЛ, түр ажлын байр байх боломжтой, залуучууд, оюутнууд хариуцлагатай ажиллаж чаддаг гэдгийг баталж харуулсан төслүүд. Энэ төслийн үр дүнг үзүүлээд “Оюутнууд хичээлийнхээ хажуугаар, оройн цагаар хариуцлагатай ажиллаж чаддаг, харав уу” гээд төрөөс цагийн ажил нэхэхэд илүү хялбар биз дээ. Өнөөдөр ч тэр зорилгынхоо төлөө Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өдөр бүр ажиллаж л байна.

Монголын залуучуудын холбоог гоочилдог олон хүн бий. Наад зах нь л жиргээнд “Монголд байдаг 52 мянган ТББ-ын л нэг ш дээ” гэсэн байна. Үнэндээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ТББ гэсэн статустай л даа. Гэхдээ бусад 51.9 мянган ТББ-ыг нэгтгээд ч МЗХ-ны хэмжээнд хүрэхгүй гээд дэгсдүүлээд хэлчихэд худлаа гэх хүн цөөн биз. Аймаг, сум, дүүрэг, хороо, албан байгууллага, салбар чиглэлийн залуусын нэгдэл, клуб гээд МЗХ-ны нэр-сүр дор цугласан залуусын тоо … байна. Арга хэмжээнд гар бие оролцохгүй ч алсаас дэмжээд явдаг ахмад-залуучууд ч төдий хэмжээтэй. Ийм олон хүний итгэл хүлээж, эрх ашгийнх нь төлөө ажилласаар ажилласаар байгаа том байгууллага 600 сая төгрөгийн ганцхан төсөл дээр МАН-ынхны бодоод байгаа шиг булай гаргахгүй л дээ. Тэгж “нүд рүүгээ гараа хийдэг” тэнэгүүд МАН-д байдаг байж магадгүй МЗХ-д лав үгүй. Үнэндээ улс төрийн намтай холбоотой ажил эхлүүлэх гээд дөнгөж бэлтгэл шатандаа явж байхад МАН намба алдаж, бүдрээд ирлээ. Гэвч энэ нь #ХарЖагсаалт-д ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Яагаад гэвэл түүнийг ард иргэдээс л асуусны эцэст гаргахаас биш МЗХ-ны дөрвөн давхар байшинд сууж байгаа хүмүүс илүү үзэн яддаг хүмүүсийнхээ нэрийг бичихгүй. Улс төрийн намууд л тийм бузар, бусдын толгой эргүүлэх гэсэн хуурмаг зүйл хийдэг байж магад. Улс төрд, нийгэмд, эдийн засагт, бүх салбарт шинэчлэл өрнүүлж, ШИНЭ ҮЕ-ийг урагш түлхэж, газар бүрт ЗАЛУУСЫН ФРОНТ-ыг дороос нь өргөж өгөх гэсэн ЗАЛУУДАА САЙХАН АМЬДАРЪЯ гэж уриалга дэвшүүлээд буй нэр хүндтэй, тулхтай том байгууллага тэгдэггүй юм. Ард иргэнээ, залуучуудаа тэгж хуурдаггүй юм.

Эцэст нь, #ХарЖагсаалт-ыг МЗХ өөртөө ашиглах гээд байгаа юм биш. Жагсаалтад багтсан хүмүүстэй өрсөлдөж, улс төрд хүч үзэж, нэр дэвшиж байгаа тэр “цагаан” хүмүүст л #ХарЖагсаалт-аа өгөх гээд байгаа юм. Хоёрт, ард иргэдийн саналаар л гарах жагсаалт учраас тэр дотор улс төрийн аль ч намын гишүүн, нэр дэвшигчийн нэр байх боломжтой гэдгийг ойлгоцгооё. Намд бүртгэлгүй бие даагч, бизнес эрхлэгчид ч байхыг үгүйсгэхгүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Targan (April 13, 2015 9:48:16 am )

    Chi ooriigoo oruulahaa l martav. An-iin buunii nohoi hunii songogdoh erhed haldahaar zehej baigaa um baina. NAMZH- iin zaluus bas pad har jagsaalt garganadaa! Tuund ni chi ooroo ornoo?! Ingej uls tor suraltsaj baigaa bol orovdmoor sanagdana. Songuulias MAN-aas tanaihan uhtlee aij bainaadaa?!

  • зочин (April 13, 2015 9:53:01 am )

    Энэ чинь АН ын бууны нохой болсон юм шив дээ, залуу хүн байж арчаагүй юм аа, бөгс долоож амьдрах муухай ш дээ, залуучуудын байгууллагыг битгий гутаалдаа, тэнэг эээ

  • зочин (April 13, 2015 11:12:46 am )

    өөрөө айсандаа хариу үйлдээд эхэлсэн ююм биш үү

  • Anonymous (April 13, 2015 11:30:48 am )

    Мөнхбатын охидууд руу надтай суугаач чи хөөрхөн гэж бичдэг дайракт мессежүүдийг олон нийтэд ил болгооч. Арав хориор биш хэдэн зуугаар яригдана

  • Зочин (April 13, 2015 11:50:34 am )

    Харин А:Мөнхбат өөрөө айгаад байгаам биш үү, маш их ноотой гаж донтой гар шдээ, 38 саяын вебийг чинь үзэх юмсан, ардчилсан намынхны өвөр түрүүдээ идэж уусныг дэлгэх юм бол хэдэн сонин ачааллаа дийлэхгүй шүү.

  • зочин (April 13, 2015 1:49:27 pm )

    Энэ нэг Залуучуудын Холбоо гэдэг хэнд ч хэрэггүй газрыг татан буулгамаар юм. Хуучны МХЗЭ-ийн байрыг түрээслэж хэдэн төгрөг олдог, хийх ажлаа олж ядсан хэдэн популист коммунистууд байх юм даа

  • Çî÷èí (April 13, 2015 2:57:02 pm )

    AN holboo bolson shuu dee

  • БҮҮ АЙ... (April 13, 2015 3:14:50 pm )

    Энэ сэтгэгдэл бичээд байгаа гарууд ҮНЭНД ҮХЭР ӨШӨӨТЭЙ гэгчээр үхэлдэж байнаа.
    МАН-ын залуучуудаа ХАР ЖАГСААЛТААС БҮҮ АЙ!!! Та нар цэвэр бол нэр чинь орохгүй байх!!!

  • MZH OK SHVV (April 13, 2015 3:16:00 pm )

    Munkhbat tergvvtei zaluuchuudad amjilt. ted hiij chadsaan

  • Irgen (April 13, 2015 3:17:15 pm )

    MZX bol ali neg namiin baiguullaga bish gej bodoj bn. Ted zaluuchuudiin toloo gants yum hiij baigaa gazar daa.

  • өндөр настан (April 13, 2015 3:18:53 pm )

    юм хийж байгаа залуусыг дэмжих л хэрэгтэй. монголчуудын зангаар хэмлээд дэгээдэж унагаад байж болохгүй шүү дээ хүүхдүүд минь

  • зочин (April 13, 2015 4:28:59 pm )

    нэг намын холбоо нь үнэн шдээ

  • hahahha (April 13, 2015 9:07:46 pm )

    iimwerhuu zaluus mongoliig suiruuj bnsda

  • Зочин (April 14, 2015 6:12:54 am )

    АН ын сонгуулийн пиар байнаш дээ. Тэд навс ялагдахын өмнө гүтгэж амлаж сураагүй биш. Ард олон бид ч мэддэг болсон. Ахиж хуурагдахгүй итгэхгүй. Итгэл алдарсан. АН идсэн их үү , бусдынх нь идсэн их үү гэдгийг ч гадарлана. МАН гийн үед нэг ч банк дампуураагүй. Улсыг хямартал нь …

  • Зочин (April 14, 2015 6:14:43 am )

    Алтанхуяг Дэнзэн болон бусадтай нь хариуцлага эхлээд тооцох байлгүй.

  • хххх (April 14, 2015 8:34:05 am )

    залуучууд албан тушаалд санаархаж байхаа больж улс нийгэмдээ ашигтай зүйл хийж шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй

  • Зочин (April 14, 2015 12:02:17 pm )

    Баттоморийн Энхбаяраа гэж. Аав нь дорнодын ард тумний толгойг олон жил ХУ намын узэл суртлаар угаасан новш байж билээ. Хуу нь бас МАН-н дарга нарын цунх барьж гуйсэн албан тушаалын хээнээтэн байдаг. Муугийн балаг тасрахгуй гэж……

  • hog (April 14, 2015 3:11:33 pm )

    hend hereggvi hogiin baiguullaga, shagnal zarj mungu ideheer uur yum meddeg yumuu. hugiin ch uls turch boldoo

  • Зочин (April 14, 2015 7:27:01 pm )

    Хар жагсаалт гаргах нь зөв. Харин олон түмэн алга ташин ойлгохоор үнэн байх хэрэгтэй.Дараачийн их хуралд орж ажиллах боломжтой хүнийг ч нэрлэж болно. Одоо намуудад хууртахгүй. Зөв хүмүүсийг сонгоё.

  • МОНГОЛ (April 14, 2015 7:34:17 pm )

    ЭНЭ ЗАЛУУГ, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ БУРУУГААР БОДОЖ ЯВЖ. ХЭЛСНЭЭ ХИЙВЭЛ БУЗГАЙ ЭР ЮМ ГЭЭЧ… УГААСАА ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА Л БҮХНИЙГ ӨӨРЧИЛЖ, ШИНЭЧИЛЖ ИРСЭН ТҮҮХ БИДЭНД БИЙ ДЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ ЗАЛУУСАА. НААД МАНГАРУУД ЧИНЬ ҮХЭЛДЭЖ ЭХЭЛНЭ ШҮҮ. БҮҮ АЙ.

  • Хангай (April 14, 2015 8:15:42 pm )

    Энэ чинь САйханбалагийн гарын хүн тэгэхээр хар жагсаалтанд ямар хүмүүс орох нь тодорхой юм биш үү?

  • Готоов-Алимаа (April 14, 2015 11:16:58 pm )

    Хар данс хар жагсаалт л Монголыг аварна гэж боддог цаг ирж дээ хеерхий Олон хар явдалтан олон ч жил зайдагнасан даа муу Монголыг минь!

  • minguu (April 14, 2015 11:19:48 pm )

    Сахууан!

  • зочин (April 15, 2015 6:19:30 am )

    энэ Мөнхбат чинь парк-д барьж байгаа байшингуудыг үхэж байгаад ч болов бариулахгүй, улс төрд хэзээ ч орохгүй гээд л ярилцлага өгөөд байсан биз дээ. Хаана байна тэгээд паркийг аварсан нь. Бодвол Уянга, Баасан авгай нар шиг хэдэн “халтар”-аа салгаад дуугүй болсон биз. Одоо сонгууль дөхөхөөр “халтар”-ынхаа төлөө бууны нохой болж байна гэж ойлгож байна. Залуу хүн хэрэггүй дээ, ирээдүйгүй, буянгүй үйлдэл болно доо

antalya rent a car