antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2015 Comments are off

Маргаашнаас цаг, агаарын таагүй үзэгдэл болно

нийтлэсэн Admin

tsasanshuurgaӨнөөдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч 14-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх   нутгаар  хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд нийт нутгаар дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Тиймээс малчид, ард иргэдийг онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу явахгүй байх, малаа хол бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car